IT-н салбарын хүч бидэнд маш олон боломжуудыг бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээлэл технологийн салбар манайд хэр хүртээмжтэй байдаг бол? эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ? зэрэг асуултад хариулт, шийдэл олохыг зорьсон Дэм-Брайль төсөл амжилттай хэрэгжээд дууслаа. Төслийн үр дүнд харааны бэрхшээлтэй иргэд бидний адил компьютерын үйлдэл, дэлгэцийг Монгол хэл дээр болон брайль үсэг рүү хөрвүүлэх програмын хөгжүүлэлтийн ажлыг М.Цэнгэл ахт...
Mar 29, 2020•45 min
Олон улсын ойн өдөрт зориулсан ээлжит дугаараа та бүхэнд хүргэж байна. Дэлхий нийтээрээ энэ өдрийг "Ой ба Биологийн олон янз байдал: Алдаж боломгүй үнэ цэнэтэй " гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Энэ удаагийн дугаарт НҮБ-ХХААБ-ын үйл ажиллагааны цар хүрээ болон хэрэгжүүлж буй ойн төслийн талаар болон Монгол улсын ойн салбарын бодлого, зохицуулалт түүнд шаардлагатай санхүүжилт, ой хээрийн түймрээс хэрхэн яаж сэргийлэх талаар ярилцлаа. Зочноор БОАЖЯамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Ою...
Mar 20, 2020•38 min
Энэ удаагийн дугаартаа хүрээлэн буй орчин, байгаль хамгаалалд эмэгтэйчүүдийн оролцоо болон салбар шинжлэх ухааны онолд үүнийг хэрхэн авч үздэг талаар ярилцлаа. Түүнчлэн олон улсын төдийгүй Монгол улсад байгаль хамгаалалд эмэгтэйчүүд хэрхэн оролцож, хувь нэмрээ оруулж буй сайн жишээнүүдийг бид онцоллоо. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Mar 12, 2020•25 min
Дэлхийн хэмжээнд ноолуурын нөөцийн 40 хувийг хангадаг Монголын ноос ноолуурын салбарт хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийн олон талт хамтын ажиллагааг сайжруулахаар хийгдэж буй ажлуудыг бид онцолж байна. Энэ удаагийн зочноор STeP EcoLab төслийн менежер У.Сарангоо болон ТоС холбооны төсөл, хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэтэй тогтвортой ноос, ноолуур гэж юу вэ, түүхий эд үйлдвэрлэлийн үе шат бүрт үүнийг хэрхэн шингээж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ...
Mar 06, 2020•45 min
Энэ удаагийн дугаартаа бид гүйлтийн дараа хэрхэн нөхөн сэргэх талаар хэт холын зайн марафоны олон улсын хэмжээний мастер Гамбаа ахтай ярилцлаа. Тэрээр сүүлийн 8 жилийн хугацаанд гүйлтэд дурлан идэвхтэй хичээллэн дотоод, гадаадын олон тэмцээнүүдээс хуримтлуулсан мэдлэг, мэдээллүүдээ бидэнтэй хуваалцлаа. Залуу үе болон дунд, ахмад үеийнхэндээ амьдралын зөв хэмнэлийг гүйлтээр дамжуулан өөрөөрөө үлгэрлэж буй Гамбаа ахын цаашид оролцох бүх тэмцээн уралдаануудад нь амжилт хүсье. Hosted on Acast. See a...
Feb 27, 2020•1 hr 18 min
Өглөөний мэнд, Ээлжит дугаараараа бид 2019 онд Монголд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн тухай тоймлон бэлтгэлээ. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Feb 12, 2020•37 min
Ээлжит дугаараараа гүйгчдийн марафонд гүйсэн туршлагуудыг хуваалцаж байна. Улаанбаатар, Ахиллис, Москва, Бээжин, Грекийн 42 км бүтэн марафон болон Богдхан уулын трэйль 64км, 12/24 цагийн холын зайн гүйлтэд оролцсон Б.Батжаргал, Н.Энхзул, М.Баттулга, Б.Билэгт нар хэрхэн яаж тэмцээнээ амжилттай дуусгасан туршлагууд болон өөрсдийн бэлтгэл сургуулилтын талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Jan 21, 2020•1 hr 43 min
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага 2030 он хүртэл хаашаа чиглэж байгаа вэ, улс орнууд эдийн засаг, нийгэм, байгаль орчны салбараа хамтад нь цогцлоохын тулд төр болон хувийн хэвшлийнхэн хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Jan 12, 2020•14 min
Ээлжит дугаараараа ус дахин ашиглалтын талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Dec 27, 2019•13 min
Ирэх жилүүдэд аялал жуулчлалын хандлага хаашаа чиглэх вэ? Уламжлалт аялал жуулчлал нь эдийн засгийн үр өгөөж, ирсэн жуулчдын тоогоор хэмжигддэг бол тогтвортой аялал жуулчлал нь илүүтэй байгалийн тэнцвэрт байдал, түүх соёлын өв, нутгийн уугуул иргэдийг дэмждэг зэрэг олон сонирхолтой мэдээллийг энэ удаагийн дугаараас мэдэж авах болно. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Nov 13, 2019•19 min
Ээлжит дугаараараа хог хаягдлын менежментийн талаар Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн хог хаягдлын асуудал хариуцсан ажилтан Н.Мөнхбаяртай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Oct 23, 2019•18 min
Ээлжит дугаараараа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцлаа. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэмжих үзүүлэлтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн тусгасан байдаг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй байдаг болон энэ талаар Монголд хийгдэж байгаа ажлуудаас жишээ аван ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Aug 29, 2019•17 min
МУИС Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаатай Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжил уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгой төслийн оруулж буй хувь нэмэр, цаашдын хөгжлийн хандлагын талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Jun 14, 2019•20 min
Унадаг дугуйг өдөр тутамдаа ашиглахын ач тус, үүний тулд хэрхэн дугуйгаа зөв сонгож тоноглон, аюулгүй зорчих вэ, Улаанбаатар хотоо дугуйчдад ээлтэй болгохын тулд иргэд бид юуг анхаарвал зохилтой вэ зэргийн талаар унадаг дугуйны хорхойтон Тэнгистэй ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
May 28, 2019•48 min
Ээлжит дугаараараа баяр наадмыг хэрхэн байгальд ээлтэй тэмдэглэж болох талаар ярилцлаа. Та iOs болон Android утсаараа өөрийн хэрэглэдэг аппаар сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
May 11, 2019•18 min
Машинд бус иргэдэд зориулсан хотыг бий болгохын тулд залуус хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ, Хотын байгаль орчинтой холбогдох асуудлын нэг бол олон нийтийн гудамж талбай билээ. Тэгвэл бүтээлч байдлаар дамжуулан архитектор, дизайнерууд олон нийтийн жишиг талбайг бүтээхээр зорьж буй "Би+д өөрөөсөө эхэлье" сайн дурын төслийн санаачлагч тогтвортой хөгжил байгаль орчны зөвлөх Э.Золзаяатай энэ удаагийн дугаараар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information....
May 05, 2019•28 min
Эко дизайн гэж юу вэ? Дизайны салбарт бус бусад салбарт үүнийг хэрхэн шинэлэг шийдэл болгон ашиглаж буй талаар бид энэ удаагийн дугаараас мэдэж авах болно. "World Industrial Eco Design" буюу олон улсын шилдэг дизайнерууд хүрээлэн буй орчинд хэрхэн ээлтэй дизайн гаргаж, инженерчлэл дэд бүтцийн шийдлийг бүтээж буй туршлагаа хуваалцдаг олон улсын хуралд оролцоод ирсэн "Брэйнсторм" брэндинг хөгжүүлэгч компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Одбаяртай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy f...
Apr 22, 2019•27 min
Тогтвортой худалдан авалт буюу ханган нийлүүлэлт хэмээх ойлголт, түүний ач холбогдол, хэрэгжүүлэлт нь олон улс болон Монголд хэрхэн нэвтрээд буй тухай шинэ дугаартаа ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Apr 13, 2019•19 min
БИОФИН нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс удирдан зохицуулж буй дэлхийн 35 оронд хэрэгждэг олон улсын түншлэл юм. Монгол улсад 2016 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд байгаль орчин, тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд шаардлагатай: санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг олох, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ирээдүйд гарах илүү зардлаас зайлсхийх, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулахад хийгдсэн үнэлгээний ажлуудын үр дүн, шийдлийн талаар БИОФИН төслийн үндэсний тэргүүлэх зөвлөх Б.Чимэд-Очиртой гуайтай ярилцлаа. ...
Apr 03, 2019•28 min
Scroll for English 2018 оны 11 сард Эсгий Хот / Felt City подкасттай хамтран University of British Columbia-гийн профессор Julian Dierkes-ийн эрхэлдэг Mongolia Focus http://blogs.ubc.ca/mongolia блогт монгол подкастуудын талаар нийтлэл бичиж байсан билээ. Тэгвэл профессор Julian Dierkes маань өөрийн сургуулийн докторын зэрэгт суралцаж буй оюутан, “Total Transition" номын зохиогч Sandeep Pai-тай хамт дэлхий дахинд нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрүүд рүү шилжих үйл явц хэрхэн яваг...
Apr 03, 2019•32 min
Өмнө нь хөндөн ярилцаж байсан дуу шуугианы бохирдлын нэгэн адил төдийлөн анзаарагддаггүй ч биднийг хүрээлсээр буй бохирдлын нэг төрөл- гэрлийн бохирдол буюу илүүдэл гэрлийн хэрэглээний талаар энэ удаад ярилцлаа. Хэт их гэрлийн хэрэглээ яагаад бий болоод буй, гэрлийн бохирдлын экологи, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учруулах нөлөөлөл, эдийн засгийн зардлын тооцоолол, гадны улс орнуудад авч буй арга хэмжээнүүд зэргийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Hosted on Acast. See acast.com/priv...
Mar 26, 2019•21 min
Зөгийн аж ахуй эрхлэгч Томокотой ярилцсан бидний дугаараас та Монголд зөгийн аж ахуй анх хэзээ үүссэн, Монгол нутагт балт зөгийг нутагшуулан тэжээхэд ямар байдаг, зөгийн балны хэрэглээ, зах зээлийн талаар болон зөгийн амьдралын талаар олон зүйлс мэдэж авах болно. 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн "Михачи" компани нь өдгөө 300 гаруй бүл зөгийтэй бөгөөд жилд 10-аад тонн зөгийн бал хурааж, 6 нэр төрөл, савлагааны олон сонголттойгоор олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж Япон улс болон дэлхий...
Mar 19, 2019•37 min
Хүн бүр чанартай боловсрол эзэмших боломжтой болсноор ядуурал болон тэгш бус байдал буурах олон талын ач тустай билээ. Сонирхуулахад боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын 1 ам.долларт нөхөгдөх мөнгөн дүн эргүүлээд 8 ам.долларын үр ашгийг бидэнд авчирдаг. Энэ удаагийн дугаараар "Оюу толгой" компанийн мэргэжлийн боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ, санаачлагуудын талаар сургалтын мэргэжилтэн М.Ариунтунгалагтай ярилцсаныг хүлээн авна уу. Hosted o...
Feb 28, 2019•20 min
For our first English-language episode, we talked with Greg Zegas, an expat and hiking enthusiast living in Ulaanbaatar, Mongolia about waste issues and their impacts in Mongolia's non-urban areas, waste-related ideologies & management best practices applied internationally, and how they could be applied in Mongolia's context. Also, we highly recommend you to check out "Leave No Trace" article written by Greg. Hosted on Acast. See acast.com/privacy for more information....
Feb 17, 2019•29 min
Эко шошго/Eco labels-ийн талаар энэ удаа ярилцлаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээний байгальд ээлтэйг хэрэглэгчид таниулдаг эко шошго нь олон талын ашиг тустай бөгөөд олон улс болоод Монголд нэвтрээд чамгүй хугацаа өнгөрөөд буй бөгөөд энэ талаар товч мэдээлэл бэлтгэн хүргэлээ. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Feb 02, 2019•20 min
2018 он өндөрлөж шинэ онтой золгох мөч дөхөж буйтай холбогдуулан хөтлөгч бидний зүгээс энэ оны сүүлийн дугаартаа 2018 онд манай оронд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн талаар тоймлон бэлтгэж хүргэлээ. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Dec 27, 2018•28 min
Хүйтний эрч чангарч, утаа өтгөрсөн энэ өдрүүдэд бид агаарын бохирдлоос өөрийгөө болоод бусдыг хэрхэн хамгаалж чадах вэ? Энэ талаар бид шинэ дугаартаа ярилцлаа.Гэрэл зургийг ©Мөнгөнхишиг Батбаатар Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Dec 21, 2018•41 min
Монгол улсын 1993 онд нэгдэн орсон НҮБ-ийн Биологийн олон янз байдлын конвенцийн 14 дэх удаагийн талуудын бага хурал Египет улсад энэ 11 сарын 13-наас 29-ний өдрүүдэд болж байгааг тохиолдуулан Өмнийн говийн биологийн олон байдлыг судалж, хамгаалах талаар "Оюу толгой" компанийн авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ, санаачлагуудын талаар ахлах мэргэжилтэн Т.Самданжигмэдтэй ярилцсаныг хүлээн авна уу. Hosted on Acast. See acast.com/privacy for more information....
Nov 27, 2018•30 min
Гэрэл зурагчин, график дизайнер Tamir Bayarsaikhan-ын анхны бие даасан үзэсгэлэн Бидэн дээр туссан сүүдэр / Shadow on us -Гэрэл зургийн үзэсгэлэн энэ 11 сарын 23-ныг хүртэл MN17 Art Gallery-д олон нийтэд толилуулагдаж байгаатай холбогдуулан уран бүтээлч Б.Тамир, Arts Council of Mongolia-н хөтөлбөрийн ажилтан Б.Батгэрэл нартай ярилцсаныг хүлээн авна уу. Уулархаг бүс нутаг тогтвортой хөгжилтэй ямар уялдаа холбоотой вэ, Швейцарийн хамгийн уулархаг хэсэгт 3 сар байрлан уран бүтээл туурвих ямар байда...
Nov 17, 2018•59 min
Энэ удаагийн дугаараар цөлжиж буй говийн бүс нутагт цайны ургамлууд тариалж, цайны соёлоор дамжуулан зөв зохистой хэрэглээг хэрэглэгчдэд хүргэж буй Highgarden Mongolia-н үүсгэн байгуулагч Морритой ярилцлаа. Бидний өдөр тутмын хэрэглээ, уламжлалт соёл ахуйтай салшгүй холбогдсон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бол яах аргагүй цай билээ. Тэгвэл цайны хариуцлагатай хэрэглээ, тариалалт гэж юу болох нэн ховор цайны ургамлуудыг Монголдоо хэрхэн тарьж, нутагшуулж буй талаар энэ дугаарыг сонссоноор та мэ...
Nov 11, 2018•1 hr 1 min