Sustainable Mongol - podcast cover

Sustainable Mongol

Sustainable Mongolpodcasters.spotify.com
Hosted by Enkhzul Natsagdorj an environmentalist by training and vocation, Sustainable Mongol is a blog-turned podcast that focuses on sustainability issues. Available on all major platforms, the Sustainable Mongol Podcast is the first Mongolian podcast dedicated to the topic of sustainable development. Since 2017, more than 118 episodes have been produced, covering various sustainability themes in the context of Mongolia, including climate change, green financing, waste management, air pollution, and others.

Hosted on Acast. See acast.com/privacy for more information.

Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

30: Дуу шуугианы бохирдол

Дуу шуугианы бохирдлын сэдвийг хөндөж ярилцлаа. Орчин цагийн тахал гэгддэг дуу шуугианы бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэр шалтгаантай байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээллийг та нэг дор сонсож мэдэх боломжтой. Хотын зарим хэсэгт дуу шуугианы хэмжилт хийсэн үр дүнгээ мөн хуваалцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information....

Oct 10, 201837 min

29: Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй хот вэ?

Бид подкастынхаа ээлжит дугаараар Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишгийг даган сонирхогчдын гүйлтийн тэмцээн олноор зохион байгуулагдах болсон. Гүйлт нь хамгийн энгийн, хямд төсөр, эрүүл мэндэд олон талын ашиг тустай спорт юм. Тэгвэл гүйлт сонирхогчдод ээлтэй, таатай нөхцөл бүрдүүлэхэд ямар хүчин зүйлс чухал байдаг, Улаанбаатар хот нь гүйгчдэд ээлтэй байж чаддаг эсэх, юун дээр дутагдалтай бас ололттой байдаг талаар бид ярилцлаа. Hosted on Aca...

Sep 25, 201836 min

28: Уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээ, Н.Эрдэнэбаяр

"Дэлхийн усны долоо хоног"-ийг тохиолдуулан уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээний талаар "Оюу толгой" төслийн байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Төслийн усны нөөц, ашиглалтын хэмжээ, усны талаар авч хэрэгжүүлдэг цогц арга хэмжээнүүд тэр дундаа ус дахин ашиглалтын сайн туршлага, хамтын оролцоот хөтөлбөрүүдийн талаархи мэдээллүүдийг та энэ дугаараас хүлээн авч сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information....

Sep 06, 201818 min

27: Эрүүл хүнс ба ногоон бизнес, Green Lips-ийн үүсгэн байгуулагч Ж.Пүрэвжав

Та хоол хүнсээ эрүүл, шинэхэн ногоогоор баялаг байлгаж чаддаг уу? Нарийн ногоо гэхээр л бордож, удаан хадгалсан импортын хүнс бодогддог уу? Эрүүл хүнсний нийлүүлэлт, хэрэглээнд газар тариалангийн жижиг, дунд бизнесүүд чухал ач холбогдолтой. Төрөл бүрийн навчит ногоог органик үрээр монгол хөрсөнд тарьж ургуулан хэрэглэгчдэд шинэхнээр нь нийлүүлдэг Green Lips компанийг бид энэ дугаараараа онцолж байна. Hosted on Acast. See acast.com/privacy for more information....

Aug 14, 201839 min

26: Эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ

Хариуцлагатай хэрэглээтэй уялдаад охид бүсгүйчүүд хүртэл хэвшсэн хэрэглээгээ өөрчлөх цаг үе бидэнд ирээд байна. Энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ болох “menstrual cup” буюу сарын тэмдэгний аяганы талаар ярилцлаа. Тэгвэл menstrual cup гэж юу вэ, энэ нь ямар материалаар хийгддэг болох, анхны бүтээгдэхүүн нь хэрхэн яаж үүссэн бэ, энэ нь эргээд хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, эдийн засагт ямар ач тус давуу талтай бүтээгдэхүүн болж байгаа талаар та энэ удаагийн дугаар...

Aug 06, 201827 min

25: Street art ба хамтын оролцоо, уран бүтээлч Heesco - Х.Хоснаран

Уран бүтээлчид нийгэм болон байгаль орчны асуудлуудад хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаар бид өмнө нь ярилцаж байсан билээ. Тэгвэл “Street artist” буюу туурган дээрх урлаг бүтээгч Х.Хоснаран (Heesco)-той амьдрал уран бүтээлийнх нь талаар энэ удаагийн дугаараар ярилцлаа. Тэрээр нийгмийн олон талт асуудлуудыг ханан дээр зураглаж бүтээлээ туурвидаг бөгөөд уран бүтээл нь Австрали улсаар зогсохгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг чимдэг. Түүний НҮБ-н тогтвортой хөгжлийн зорилтуудын ханан...

Jul 21, 201848 min

24: Хамтын оффис ба тогтвортой хөгжил, Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Манда

Саяхныг хүртэл хамтын оффис гэдэг манай хотын хувьд харьцангуй шинэ үзэгдэл байсан бол өдгөө олон тооны хамтын оффис Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж, шинэ тутам нээгдсээр байгаа билээ. Хамтын оффисын хэрэглээг Монголдоо анхлан таниулж, ажлын орон зайны менежмент, ажиллах хэв маяг, соёлд шинэлэг өөрчлөлт авчирсан Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Мандатай энэ дугаарт ярилцлаа. Хамтын оффис юу санал болгодог вэ, ямар хүмүүс ийм ажлын орчинд татагддаг вэ, олон салбарын бүтээлч хүмүүс нэг д...

Jul 07, 201829 min

23: Цахилгаан машин, "Глобал Моторс ХХК"-ийн менежер Б.Очирхүү

Энэ удаагийн дугаараар монголд анх удаа цахилгаан машины түргэн цэнэглэгч станц байршуулаад байгаа "Глобал моторс ХХК"-ний менежер Б.Очирхүүтэй цахилгаан машины талаар ярилцлаа. Бид цахилгаан машин гэхээр л Элон Маскын "Тесла Моторс"-н өртөг өндөртэй машинаар төсөөлдөг. Тэгвэл энэ дугаараас цахилгаан машин нь үнэтэй юу, манай улсад энэ нь хэр зохимжтой хэрэглээ вэ, цэнэглэх станц байгаа юу, дизель хөдөлгүүрт машинаас юугаараа давуу талтай вэ зэрэг асуултуудад та хариулт олно. Түүнчлэн манай улса...

Jun 25, 201826 min

22: Design Thinking ба материал судлалын талаар, дизайнер А.Болор

Бид подкастаараа дизайны хүчийг дахин онцолж байна. Design thinking буюу бүтээлч сэтгэлгээ болон материал судлалаар дамжуулан хүн төрөлхтөнд тулгамдаад буй олон асуудлыг хэрхэн шинэлэгээр харж, тогтвортой шийдлүүдийг санал болгож болох бол? Бидний урилгыг хүлээн авч ярилцсан дизайнер А. Болорын олон бүтээл, төслүүд энэ асуултад гайхалтай хариулт өгч чадсан. Австрали улсын Сидней хотын Технологийн Их Сургуульд хувцас загвар, эд материалын дизайнаар бакалаврт суралцаж байх үеэсээ л тэрбээр хог хая...

May 14, 201836 min

21: Хөрсний бохирдол, НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батдэлгэр

Энэ удаагийн дугаарт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ)-ийн Хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Батдэлгэр бидний урилгыг хүлээн авч, зочноор оролцон хөрсний бохирдлын тухай ярилцлаа. Хөрсний бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэртэй байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээллийг та нэг дор сонсож мэдэх боломжтой. Сонирхуулахад, ариун цэврийн байгууламжид 1 долларын хөрөнгө ...

May 04, 201832 min

20: Байгальд ээлтэй интериор дизайн, "Eden Design" компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжин

Жил бүрийн 4 сарын 22-нд тохиодог Earth Day- Дэлхийн Өдрөөр 20 дахь дугаараараа мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ удаад бид байгальд ээлтэй интериор дизайн, амьдралын хэв маягийн талаар “Eden Design” интериор дизайны компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжинтэй ярилцлаа. Ц.Энхжин нь Англи, Италийн их сургуулиудад интериор болон бүтээгдэхүүний дизайнаар бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд “Eden Design” компаниа байгуулан салбартаа амжилттай ажиллаж яваа. Үүний зэрэгцээ олон улсын миссийн ...

Apr 22, 201835 min

19: Органик мөөгний тариалалт ба хэрэглээ, "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал

Ээлжит дугаарт маань "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал зочноор оролцож бидэнтэй ярилцлаа. Зочин маань органик мөөг тариалалтыг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг шинэлэг ногоон бизнесийг эрхэлдэг. Мөн "Шарк танк" нэвтрүүлгийн амжилттай оролцогчдын нэг билээ. Та мөөгөнд дуртай юу? Мөөг яаж ургадаг юм бол гэж гайхаж байсан уу? Дэлбэнх мөөг гэж дуулж байсан уу? Тэгвэл энэ дугаарыг сонссоноор та мөөгний хэрэглээ, ач тус, төрөл сорт, органик тари...

Apr 15, 201834 min

18: Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд, судлаач Г.Зоригтбаатар

Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судлаач Г.Зоригтбаатартай бид ээлжит дугаараараа ярилцлаа. Манай зочин нь 2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд Нийгмийн эрүүл мэндийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Улаанбаатар хотын хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралтад хэт халалтын нөлөөллийг судлах нь” сэдвээр судалгаа хийсэн. Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий орнуудын нэг. Агаарын хэм нэмэгдэж, хэт халалт бол...

Apr 07, 201827 min

17: Тогтвортой хөгжилд дизайнеруудын оролцоо, зочид Н.Идо, Б.Анхбаяр, Ц.Тамир

Шангрилад өчигдөр нээлтээ хийсэн “БИ+Д Өөрөөсөө эхэлье!!!” үзэсгэлэнг та үзэж амжсан уу? “Бид Монгол Агуулга” ТББ-ын дизайнерууд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, цөлжилт зэрэг байгаль орчны олон асуудлуудыг дүрслэн 50 гаруй зурагт хуудсыг бүтээснээ нийтэд нээлттэй толилуулаад байгаа билээ. Ээлжит дугаартаа бид эдгээр дизайнеруудын төлөөлөл болгон Н.Идо, Б.Анхбаяр(Асо)болон Ц.Тамир нарыг урьж оролцууллаа. Энэ дугаарыг сонссоноор та “Бид Монгол Агуулга”-ын дизайнерууд ни...

Mar 31, 201858 min

16: Био бордооны тухай, зочин Б.Ууганбаяр

Өмнөх дугаарт бид байгальд ээлтэй тариалалтын тухай ярилцсан бол энэ удаад байгалийн гаралтай буюу био бордооны талаар биотехнологич Б.Ууганбаяртай ярилцлаа. Зочин маань Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-д биологийн шинжлэх ухаанаар магистрын зэргээ хамгаалсан, тахианы сангаснаас гаргаж авсан бионүүрс ашиглан хөрсний үржил шимийг сайжруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийх сэдвээр судалгаа хийсэн, 2014 оноос гэрийн нөхцөлд хүнсний хаягдал, чийгийн улаан хорхой ашиглан бордоо хийх т...

Mar 25, 201832 min

15: Байгальд ээлтэй тариалалт буюу Natural planting, зочин Д.Мөнх-Очир

Ээлжит дугаарт маань "Ногоон говь тал" нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Д.Мөнх-Очир оролцож байгальд ээлтэй тариалалтын талаар ярилцлаа. Химийн бордоо ашиглалгүй, байгалийн нөөц бололцоог ашиглан хүлэмжийн нөхцөлд болон гадаа талбайд хэрхэн тариалалт хийж болох тухай болон эрүүл хүнсний нийлүүлэлтэнд фермерийн жижиг аж ахуйнууд ямар үүрэгтэй талаар мэдэж авахыг хүсвэл та заавал сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.

Mar 18, 201838 min

14 Тусгай дугаар: Darren Aronofsky- Mother!(2017)киноны тухай, зочид О.Жаргалт, Г.Ундрах, Ч.Төгөлдөр

2017 оны 9 сард нээлтээ хийсэн АНУ-ын найруулагч Darren Aronofsky-н Mother! буюу Эх! киног та үзэж амжсан уу? Ямар утга учиртай кино болох талаар нь эргэцүүлж гайхаж байсан уу? Хэрэв тийм бол энэхүү кино нь байгаль орчны асуудлуудтай хэрхэн холбогддог болон кино найруулагч, жүжигчид, киноны эргэн тойрон дахь сонин хачны талаар бид энэ дугаартаа бид ярилцлаа. "Кино клуб"-ын зохион байгуулагчдын нэг О.Жаргалт болон кинонд хайртай Г.Ундрах, Ч.Төгөлдөр нар зочноор оролцож киноны талаар өөрсдийн сэтг...

Mar 11, 20181 hr 10 min

13: Уур амьсгалын ногоон сан, Хас Банк Б.Ананд

Green Climate Fund буюу уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь конвенцийн дагуу байгуулагдсан, хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулах, дасан зохицох арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг. Энэ удаагийн дугаарт ХасБанкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б. Ананд оролцож уур амьсгалын ногоон сангийн үйл ажиллагааны тухай, ХасБанк нь хэрхэн энэхүү сангийн Монгол улс дахь анхны магадлан итгэмжлэгдсэн байгууллага болоод буй, үүний дагуу уур ...

Mar 06, 201847 min

12: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй, ОБЕГ Д. Баасансүрэн

Энэ удаагийн дугаарт Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ОБЕГ) Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д. Баасансүрэн зочноор оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйн талаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах талаар авч буй арга хэмжээний нэг гол чиглэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй юм. НҮБ-аас баталсан даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт онцлон тусгасан уур амьсгалын өөрчлөлт гэж чухам юу болох, дэлхий дахин болон Монгол орны байгаль орчин, ний...

Feb 21, 201843 min

11: Байгаль хамгаалалд залуучуудын оролцоо, "My Club"-н үүсгэн байгуулагч Д.Сэрдарам

Энэ дугаарт ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш, Монгол орныг ойжуулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “My Club”-ийн үүсгэн байгуулагч Д.Сэрдарам оролцлоо. 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш “My Club” нь байгалиа гэсэн сэтгэлтэй олон мянган залуусыг нэгтгэж Монгол улсын нийт 13 байршилд ойн зурвас бий болгожээ. Үүний нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг бөгөөд тэнд залуучуудын тарьж ургуулсан 65,000 ой мод бүхий талбайд элсний карь...

Jan 20, 201840 min

10: Дотоод орчны агаарын бохирдол, химич Б.Алтангадас

Энэ удаагийн дугаарт "Ногоон титэм" компанийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадас оролцон дотоод орчны агаарын бохирдол, эх үүсвэр, түүний эрсдэлээс хамгаалах арга замууд, агаарын бохирдлыг бууруулахад судлаачид болон иргэд хэрхэн оролцож буй талаар бидэнтэй ярилцлаа. Агаар шүүгч үнэтэй байх тусмаа сайн шүүдэг эсэх, маскны чанарын хэмжилт, машин доторх агаарын бохирдлын талаарх судалгаа, шийдэл, агаарын бохирдлоос хамгаалахын тулд гэр, ажил, машин, гадуур байхдаа ...

Jan 11, 201854 min

9: Шувуу ажиглах нь, зочин Жаргал

Энэ дугаарт шувуу ажиглагч, сонирхогч, гэрэл зурагчин Жаргал зочноор оролцлоо. Зочин Жаргал маань Jargal's Bird Photo фэйсбүүк хуудсаар болон https://www.flickr.com/photos/jargals004/фликр хаягаараа дамжуулан дурандаа буулгасан шувуудын зургуудаа хуваалцдаг бөгөөд бидэнтэй шувуу ажиглахуйн үүсэл хөгжил, ач холбогдол, шувуу ажиглагч хүний онцлог, Монгол орны шувууд, шувуу сонирхогч хамт олны тухай мөн хүний үйл ажиллагаа шувуудын амьдрах орчин, үржилд хэрхэн нөлөөлдөг талаар зэрэг олон сэдвээр яр...

Jan 03, 20181 hr 10 min

8: Тээврийн тогтвортой байдал, зочин О.Удвал

Энэ удаагийн дугаарт Английн University of Leeds-т тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан О.Удвал зочноор оролцон бидэнтэй нийтийн болон хувийн тээвэр нь тогтвортой хөгжилтэй уялдан хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй тухай, Улаанбаатар хотын тээврийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, төлөвлөгөө, тээврийн олон янз байдал болон автомашингүй гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг сэдвүүдийн талаар ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information....

Dec 27, 20171 hr 3 min

7: Сэргээгдэх эрчим хүч, зочин Эмма

Энэ удаагийн дугаарт Сэргээгдэх эрчим хүчний тухай СЭХ-ний инженер Эмматай ярилцлаа. 02:50 - 08:40 Сэргээгдэх Эрчим Хүчний талаар ерөнхий ойлголт мэдээлэл, Монгол Улсын СЭХ-ний нөөц баялаг, 08:45 - 11:30 МУ-д СЭХ-ний байгууллагууд болон хэрэгжиж буй төслүүд,11:45 - 16:00 СЭХ-ний ач холбогдол, эерэг болон сөрөг тал 16:10 - 19:10 СЭХ-ний салбарын нөөц боломж,19:15 - 25:15 СЭХ-ний ирээдүйн чиг хандлага,25:18 - 28:20 СЭХ-ний Хүрээлэн Буй Орчинд үзүүлэх нөлөө, хаягдлыг дахин ашиглах боломж,28:25 - 31...

Dec 04, 201736 min

6: Apple компанийн нийгмийн хариуцлага, зочин Г.Эрдэнэбаатар

Энэ удаагийн дугаарт Apple компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд чиглэсэн ямар арга хэмжээнүүд авч буй тухай зочин Эрдэнэбаатартай ярилцлаа. Эхний 2 минут ерөнхий танилцуулга, цаашлаад 02:05-04:55-д IT салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө, баримтлах чиг хандлага, 04:56-аас Apple-ийн товч танилцуулга, байгаль орчинд хандсан үйл ажиллагааны ерөнхий хүрээ, 07:16- аас Apple-ийн бүтээгдэхүүнүүд, үйлдвэрлэлийн үе шат, ашиглагддаг түүхий эд, Хятад дахь үйлдвэрүүд дэх ажиллах нөхцөл, ү...

Nov 15, 201756 min

5: Агаарын бохирдол, зочин Л.Дэлгэрзул

УБ-ын агаарын бохирдол, түүний эх үүсвэр, холбогдох судалгаа, төслүүд болон бохирдлоос хамгаалах арга замуудын талаар судлаач Л.Дэлгэрзултай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.

Oct 22, 201743 min

4: Натурал саван гэж юу вэ? Зочин Пуба

Натурал саван гэж юу болох, жирийн савангаас найрлага болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө хэрхэн ялгардаг талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарт химийн инженер мэргэжилтэй Пуба оролцлоо. Зочин маань Монголд элбэг байдаг түүхий эдүүдийг ашиглан саван хийх арвин туршлагатай. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.

Oct 08, 201734 min

3: Ногоон кино

Байгаль орчны сэдэвт ногоон кинонуудын талаар ярилцлаа. Home, Human, Avatar, Planet Earth...http://bit.ly/2zjdcqH Hosted on Acast. See acast.com/privacy for more information.

Sep 25, 201732 min

2: Кофе ба уур амьсгалын өөрчлөлт

Энэ дугаарт та бидний амьдралын нэг хэсэг болсон кофенд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа.http://bit.ly/2yl4JoC Hosted on Acast. See acast.com/privacy for more information.

Sep 10, 201734 min

1: Оршил + Ногоон бизнес

Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сэдвүүдийн талаар ярилцах подкастынхаа эхний дугаарт тогтвортой хөгжлийн тухай ойлголт, НҮБ-ээс баталсан тогтвортой хөгжлийн зорилтууд болон хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээний нэг шийдэл болдог ногоон бизнесийн талаар ярилцлаа.https://sustainablemongolia.wordpress.com/2017/09/11/sustainable-mongol-podcast-1/ Hosted on Acast. See acast.com/privacy for more information.

Sep 10, 201720 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android