Sexy Science Project - podcast cover

Sexy Science Project

Энэ подкаст маань анагаах ухааны салбарт гарч буй ололт амжилтаас олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдээс сонгож Монгол хэлээр хүргэдэг.
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

52. Busting some myths surrounding coronavirus

Монгол хүйтэн болохоор корона вирус сайн тархаж чадахгүй гэх зэрэг явган яриа эрчээ авч байгаа энэ үед үнэн зөв хариултыг ДЭМБ-с гаргасан мэдээлэлд үндэслэн өгнө. Дэлгэрэнгүйг: https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/advice-for-public/myth-busters

Mar 21, 20209 min

Nudge 33. Benefiting from the fame of Mongolia

Г. Ариунгэрэл эх орондоо ерөнхий мэргэжлийн эмчээр төгсөж, өрхийн эмч хийж байгаад ЯПон явж Цүкүбагийн Их Сургуульд хавдрын үеийн туяа эмчилгээгээр нарийсч магистр докторын зэргээ хамгаалсан. Төгссөнийхөө дараа ч дэд профессороор тэнхимдээ үлдэн олон арван Япон эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдсэн. Тэрбээр өдгөө Америкийн нэгэн софтвейрийн компанид анагаахын зөвлөх хийдэг ба компанийхаа хөгжүүлж байгаа эрүүл мэндийн программуудыг сайжруулах, шинэ санаа гаргах үүрэгтэй ажилладаг.

Mar 12, 202036 min

51. Care for children with autism spectrum disorder

Хүүхдийн эмч ба өрхийн эмч нар аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хянах, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ба үүнд нэгдсэн нэг стандарт шаардлагатай. Аутизмын хүрээний эмгэгийн менежметэд хувь хүний онцлогт тохирсон анагаахын болон сэтгэцийн хавсарсан өвчнүүдийг эмчлэх, зан төрхийн ба хөгжлийн эмчилгээнүүд, амьдралын чанарыг сайжруулах нийгмийн үйлчилгээнүүд багтдаг. Ip, A., Zwaigenbaum, L., & Brian, J. A. (2019). Post-diagnostic management and follow-up care for autism spectrum disorder...

Mar 07, 202015 min

Nudge32. Reconnecting with cultural roots

Д. Уянга Канадын Торонтогийн Их Сургуулийн оюутан. Ирээдүйд мэс заслын эмч болохоор зорьж, амин шинжлэх ухаанаар бакалавраа хамгаалахаар суралцаж байна. Түүний дараа анагаахын сургуульд орж, нарийн мэргэжил эзэмших бөгөөд нийт 12 жил сурахаар шийджээ. Тэр энэ бүгдийг нарийн төлөвлөж, сургуулиа сонгосон ба хэрхэн сургалтын төлбөрөө олохоо ч тооцоолж амжсан. Эндээс Канадад авч болох оюутны тэтгэлгийн талаар сонсоорой.

Feb 20, 202020 min

50. Intraventricular hemorrhage and developing brain

Хэт бага жинтэй дутуу төрсөн нярайн тархины эс бүрэн гүйцэд хөгжөөгүй, тархин доторхи судасжилт хэврэг, цусны урсгал тогтворжоогүй байдаг. Энэ нь тархины ховдлын цус харвалтанд хүргэж хүүхдийн тархины хөгжил саатах, унах татах эрсдэлүүдийг дагуулдаг. Хэт бага жинтэй дутуу төрсөн нярайг энэхүү эрсдэлээс сэргийлж эмнэлэгт хянаж, эмийн эмчилгээ хийдэг. Дэлгэрэнгүй: McCrea, H. J., & Ment, L. R. (2008). The diagnosis, management, and postnatal prevention of intraventricular hemorrhage in the pret...

Feb 10, 202016 min

Nudge 31. Let's become wealthy as a Stay-at-Home Mom

С. Болор Канад Монголын худалдааны танхимын үүсгэн байгуулагч. Канадын нийслэл хотноо өдгөө амьдардаг бөгөөд Польш, Америк, Канадыг дамжин их сургууль, магистрын зэрэг, ажлын туршлагаа хуримтлуулжээ. Түүний хэрхэн засгийн газрын шалгалт өгч Польш явсан түүхээс эхлээд Америкад сурч, ажиллаж байхдаа элэг нэгт Монголчууддаа татварын асуудлыг нь шийдэж өгдөг байсан түүх нь сэтгэл дулаацуулам.

Dec 26, 20191 hr 24 min

Nudge 30. Don’t go back and second guess yourself

Naila Ramji бол Канадын Оттавагийн Их Сургуулийн харъяа эмнэлэгт судлаач, эх барих эмэгтэйчүүдийн эмч. Тэрбээр Харвардын Их Сургуулиас бакалаврын зэргээ авч Канад эх орондоо эргэн ирж Mcgill-н Их Сургуульд эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн. Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийхийн хажуугаар Колумбиагийн Их Сургуульд эчнээгээр магистрын зэргээ авахаар суралцаж байна.

Dec 17, 201923 min

49. Achievements of IVF

Үр шилжүүлэн суулгах эмчилгээ үүсч хөгжсөн өнгөрсөн 40 жилийн ололт амжилт, маргаантай асуудал, шинжлэх ухааны ач холбогдлын талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Нандин-Эрдэнэ товч танилцуулна. Дэлгэрэнгүйг: Niederberger, C., Pellicer, A., Cohen, J., Gardner, D. K., Palermo, G. D., O’Neill, C. L., ... & Schoolcraft, W. B. (2018). Forty years of IVF. Fertility and sterility, 110(2), 185-324.

Oct 18, 201920 min

Nudge 29. Practice more surgery when you're young

Б. Оюунгэрэл Шанхай хотноо Ерөнхий мэс заслын чиглэлээр докторын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Долоо хоногт 50 хагалгаа хийдэг түүний Шанхай хот дахь амьдрал, энэ хотод хэрхэн анагаахын чиглэлээр суралцаж болох боломжууд, онцлогийн талаар ярилцлаа.

Oct 09, 201956 min

48. Antibiotic-resistant threats in Mongolia

Антибиотикт тэсвэрт чанар Монголд аюулын харанга дэлдэж байна. Олон хүн үүний улмаас сепсис болж, ямар ч эмчилгээ нөлөөлөхгүй байсаар эмнэлгийн орон дээр нас барж байна. Метициллинд тэсвэртэй алтлаг стафилокок (MRSA) бактер өргөн хэрэглээний антибиотикт тэсвэртэй ба Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар жилээс жилд ихэсч байгаа нь тодорхой болжээ. Дэлгэрэнгүй: Nair, R., Hanson, B. M., Kondratowicz, K., Dorjpurev, A., Davaadash, B., Enkhtuya, B., ... & Smith, T. C. (2013). Antimicrobial resis...

Jul 19, 201911 min

Nudge28. Keep in touch!

Ч. Гоомарал Канадад анх 16 насандаа ирээд өдгөө дэлхийн хамгийн том банкнуудын нэг RBC буюу Royal Bank of Canada-д хөрөнгө оруулалтын мэргэжилтэн хийдэг. Тэрбээр Канад орны эрүүл мэндийн системийг үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал ард иргэдэд нь хэрхэн хүрч үйлчилдэг тухай, Монгол хүүхдийн эмчилгээний зардалд Канадаас мөнгө босгож байсан жишээ болон Канадууд хэрхэн өөрсдийн зугаа цэнгэлийг хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайханд зориулсан үйл болгож хувиргаж чаддаг талаар ярилцах болно.

Jul 08, 201944 min

47.Preventive methods of breast cancer

Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийн талаарх тойм судалгааг танилцуулна. Дэлгэрэнгүйг: Sun, Y. S., Zhao, Z., Yang, Z. N., Xu, F., Lu, H. J., Zhu, Z. Y., ... & Zhu, H. P. (2017). Risk factors and preventions of breast cancer. International journal of biological sciences, 13(11), 1387.

Jul 02, 20198 min

Nudge26. Slowly but surely

Канадын Оттава эмнэлгийн судалгааны хүрээлэнд ажилладаг биостатистикч, эмч Маритай хийсэн ярилцлагыг сонордуулж байна. Зарчимч, зорилготой байж чадвал заавал яарах хэрэггүй, судалгаа гэдэг бол цаг их ордог ч өгөөж ихтэй ажил.

Jun 26, 201926 min

46. Indications for the thyroid surgery

Бамбай булчирхайн томролын үеийн мэс заслын заалтын тухай ярилцна. Дэлгэрэнгүйг: Bartsch, D. K., Luster, M., Buhr, H. J., Lorenz, D., Germer, C. T., & Goretzki, P. E. (2018). Indications for the surgical management of benign goiter in adults. Deutsches Ärzteblatt International, 115(1-2), 1.

Jun 17, 20198 min

45. Probiotics as a safe and effective approach for recurrent vulvovaginal candidiasis

Сүүний хүчлийн бактер, лактоферринийг үтрээний мөөгөнцрийн үед хавсарган хэрэглэснээр дахилтыг сэргийлэх магадлалтай. Дэлгэрэнгүйг: Russo, R., Superti, F., Karadja, E., & De Seta, F. (2019). Randomised clinical trial in women with Recurrent Vulvovaginal Candidiasis: Efficacy of probiotics and lactoferrin as maintenance treatment. Mycoses, 62(4), 328-335.

Jun 03, 20198 min

Nudge 23. Fundamental elements of life

Конго улсын уурхайчин гэр бүлээс гаралтай тэрбээр хүүхдийн эмч, лектор, тасгийн эрхлэгч, судлаач гээд эмч мэргэжилтэй хүний авирч болох бүх шатаар олон улс дамжин өгссөн түүний амьдрал эх орных нь түүхтэй нягт холбоотой.

May 14, 201930 min

44. Furuncle treatment and antimicrobial resistance

Хатигны үүсгэгч, эмчилгээний талаар ярьна. Дэлгэрэнгүй: van Bijnen, E. M., Paget, W. J., den Heijer, C. D., Stobberingh, E. E., Bruggeman, C. A., & Schellevis, F. G. (2014). Primary care treatment guidelines for skin infections in Europe: congruence with antimicrobial resistance found in commensal Staphylococcus aureus in the community. BMC family practice, 15(1), 175.

Mar 21, 20198 min

43. What to do with herpes labialis?

Өмнө нь вирусээр халдварлаж байсан ч жирэмслэлт, төрөлтийн үед ямар нэг шинж тэмдэг үгүй бол онцгой эмчилгээ шаардагдахгүй. Хомхойтсон бол ацикловиртой тос түрхэж, эрт үед нь эмчилгээ эхэлбэл, эдгэрэх явц хурдасдаг. Дэлгэрэнгүйг: Arduino, P. G., & Porter, S. R. (2008). Herpes Simplex Virus Type 1 infection: overview on relevant clinico‐pathological features. Journal of oral pathology & medicine, 37(2), 107-121. Whitley, R., Arvin, A., Prober, C., Corey, L., Burchett, S., Plotkin, S., ......

Feb 19, 20198 min

Nudge22. Choose to see the good!

Туркээс 10 гаруй жилийн өмнө Канадад ирж суурьшсан нийгмийн сэтгэл судлаач өөрийн эх орондоо докторын зэрэг хамгаалсаны дараа хэрхэн Канадад их сургуулийн багшийн ажилд тэнцэж орсон, хэрхэн Англи хэл сурсан болон амьдралынхаа талаар хуваалцна.

Feb 11, 201933 min

42. Pay attention to your source of food

Хамгийн тохиромжтой нүүрс усны хэрэглээ нь өдөрт нийт илчлэгийн 50-55%-ийг эзэлж байвал нас барах эрсдэл хамгийн бага байсан байна. Дэлгэрэнгүйг: Seidelmann, S. B., Claggett, B., Cheng, S., Henglin, M., Shah, A., Steffen, L. M., ... & Solomon, S. D. (2018). Dietary carbohydrate intake and mortality: a prospective cohort study and meta-analysis. The Lancet Public Health, 3(9), e419-e428.

Feb 03, 201910 min

Nudge21. Don't Just Think, Act!

О. Уламнэмэх Германы Мюнхен хотын зүрхний төвийн судлаач эмч, эрчимт эмчилгээний тасгийн дотрын эмч, түргэний эмч. Хором мөчөөр хэмжигддэг түүний ажил ачаалал ихтэй ч эрдэнэт хүний амийг олон жил суралцаж, хөдөлмөрлөж ирсэн мэдлэгээ ашиглаж, хормын төдийд самбаачлан аварч чаддаг болохоор юунаас ч илүү үнэ цэнэтэй. Үүний зэрэгцээ Германы Эрдмийн Солилцооны хөтөлбөр DAAD байгууллагаас санхүүжилт авч Монголдоо микробиологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Jan 28, 201932 min

41. Suicidal ideation among Mongolian adolescents

Монгол судлаач Columbia Их Сургуулийнхантай хамтран хот хөдөөгийн 5 мянга гаруй 12-15 насны хүүхдэд хийсэн судалгаагаар өсвөр үеийнхний 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож үзсэн, улмаар амиа хорлох оролдлого хийж үзсэн хэмээн хариулсан байна. Davaasambuu, S., Batbaatar, S., Witte, S., Hamid, P., Oquendo, M. A., Kleinman, M., ... & Gould, M. (2017). Suicidal plans and attempts among adolescents in Mongolia. Crisis.

Jan 18, 201910 min

Nudge20. Developing professional knowledge with greater depth

Э. Ундрах-Эрдэнэ Канадын нийслэл хотноо байрлах Оттавагийн Их Сургуулийн эмнэлгийн радиологийн тасгийн fellow эмч. Тэрээр Монголд дутагдалтай байдаг нарийн мэргэжлийн мэдрэлийн дүрс оношлогоогоор мэргэшихээр Канадыг зорин ирсэн билээ. Түүний Канадад хэрхэн өөрийн эрүүл хайгуулын дүнд амжилттайгаар ажилд орсон, Монгол Канадын радиологийн тасгийн үйл ажиллагааны ялгаа, ажлын онцлогийнх нь талаар ярилцлаа.

Jan 03, 201930 min

Nudge19. Learning a new language enhances medical career opportunities

Г. Ариунаа мэдээгүйжүүлэгч эмчээр Франц улсад ажилласан туршлагатай. Түүний Франц улс руу хэрхэн резидент эмчээр явсан, очиж ажиллах боломжууд болон Монгол Францын анестезиологи, эрүүл мэндийн салбарын хоорондын ялгааны тухай ярилцлаа.

Dec 23, 201826 min

40. The safest level of alcohol consumption is zero

Архидалт Монголд эрэгтэйчүүдийн дунд 70 хүртэлх хувийг эзэлж байна. Сүрьеэ, замын осол гэмтэл, өөрийгөө болон бусдыг гэмтээх нь дэлхий дахинаа архины гол хор уршиг болж гарч ирчээ. Дэлгэрэнгүйг: Griswold, M. G., Fullman, N., Hawley, C., Arian, N., Zimsen, S. R., Tymeson, H. D., ... & Abate, K. H. (2018). Alcohol use and burden for 195 countries and territories, 1990–2016: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2016. The Lancet, 392(10152), 1015-1035.

Dec 20, 20187 min

Nudge18. Never too young to serve Mongolia

З. Анударь өдгөө Канадын McGill-н Их Сургуулийн анагаахын факультетийн оюутан бөгөөд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмнэлгийг өөрийн сургуультайгаа холбон Канад Монгол хоёр орны эмнэл зүйн харилцааны гүүрийг бэхжүүлж явна.

Dec 09, 201828 min

39. Can high dose folic acid prevent pre-eclampsia?

Фолийн хүчил ургийн мэдрэлийн сувгийн гаж хөгжлөөс сэргийлдэг нь батлагдсан. Харин жирэмсэн эхийн манас таталтын урьдал үеэс сэргийлж чаддаг уу? Дэлгэрэнгүйг: Wen, S. W., White, R. R., Rybak, N., Gaudet, L. M., Robson, S., Hague, W., ... & Wells, G. (2018). Effect of high dose folic acid supplementation in pregnancy on pre-eclampsia (FACT): double blind, phase III, randomised controlled, international, multicentre trial. bmj, 362, k3478.

Dec 05, 201810 min

Nudge17. Thriving as a Hazara young professional

Ёвролт 17-доо өөрийгөө Монголоор овоглож явдаг микробилогич Хазара Канад охинтой хийсэн ярилцлагыг толилуулж байна. Nooria Poldia works at Biotherapeutics Manufacturing Centre in Ottawa Hospital Research Institute.

Nov 28, 201825 min

38. How to check the evidence for pharmaceuticals

Эргэлзээтэй эмийг хэрхэн шалгах вэ? энэ асуултанд ЗХУ-н үе эх нялхсын эмчилгээ үйлчилгээний сонголтыг хэрхэн хийдэг байсныг тайлбарлан хариулахыг оролдлоо. Дэлгэрэнгүйг: Danichevski, K., McKee, M., & Balabanova, D. (2008). Prescribing in maternity care in Russia: the legacy of Soviet medicine. Health Policy, 85(2), 242-251.

Nov 23, 201818 min

37. Maternal mortality 25 years ago

Өдгөө 100 мянган төрөлтөнд 20 байгаа эхийн эндэгдэл 1985-1992 онд 120-204 хооронд хэлбэлзэж байв. Дэлгэрэнгүйг: Strickland, S. S. (1993). Human nutrition in Mongolia: Maternal mortality and rickets. Nomadic Peoples, 231-239.

Nov 14, 20188 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android