UNLOCK Podcast - podcast cover

UNLOCK Podcast

UNLOCK Podcastsoundcloud.com
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

#116 The Culture map

Энэхүү дугаараараа бид Дэлхийн олон улс үндэстний соёлын ялгааг 8 хэмжүүрээр хэмжиж, сонирхолтой жишээнүүдээр дүрслэн үзүүлсэн гайхалтай номыг танилцуулж байна. Энэ ном бол яах аргагүй одоо, ирээдүйд олон улсын хүмүүстэй харилцаж, нэг баг болон ажиллах хүн бүрийн уншвал зохих бүтээл болжээ.

Jul 24, 20211 hr 17 min

#115 Waking up

Энэ удаагийн дугаараа бид бясалгалаар дамжуулан хэрхэн сэтгэлийн амар амгалан, аз жаргалд хүрч болох талаар бичигдсэн Waking up хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Тархи судлаач хүний бичсэн энэхүү ном ямар ч шашин шүтдэг эсвэл шүтдэггүй байсан, хүн бясалгалын арга техникийг ашиглан оюун санаагаа хэрхэн хөгжүүлж болдог талаар, тэдгээрийн арга техникүүдийг энгийн ойлгомжтой тайлбарласнаараа онцлог юм.

Jul 10, 20211 hr 5 min

#114 Breath

#114 Breath by James Nestor Энэ удаагийн дугаартаа "Breath" буюу "Амьсгал" хэмээх номыг танилцуулж байна. Тѳрсѳн цагаасаа хэнээр ч заалгуулалгүй ѳдѳр бүр амьсгалж ирсэн бид зѳв амьсгалж байгаа эсэх, орчин цагийн хүмүүс амьсгалахдаа ямар алдаа гаргадаг, буруу амьсгалах нь эрүүл мэндэд ямар хор нѳлѳѳтэй болох, яаж зѳв амьсгалж сурах гэх олон сонирхолтой асуултанд хариулах болно.

Jun 26, 20211 hr 15 min

#113 Trillion Dollar Coach

Энэ удаагийн дугаартаа “Trillion Dollar Coach” буюу “Их Наяд(триллион) долларын Дасгалжуулагч” хэмээх номыг хүргэж байна. Цахиурын Хѳндийгѳѳс гарсан дэлхийд данстай Google, Apple, Amazon, Twitter гэх мэт маш олон компанийн яг ард нь арыг нь дааж, дээд түвшиний удирдах зѳвлѳлийн багийг нь дасгалжуулж, шийдвэрийг нь залж байсан Bill Campbell дасгалжуулагчийн филисофи, удирдах арга барилын тухай ѳгүүлэх болно.

Jun 12, 20211 hr 14 min

#112 The Opposite of spoiled

Хүүхдийн баярыг тохиолдуулан гаргаж буй энэхүү дугаараараа бид хүүхдээ хэрхэн мөнгөтэй зөв харьцаж сургах талаар номыг танилцуулж байна. Хүүхэддээ мөнгийг зөв зарцуулж, хадгалж, бусадтай хуваалцах зарчмыг багаас нь зааж, мөнгөтэй харьцуулж сургах нь эрхлүүлж буй хэрэг биш харин биеэ даасан, тэвчээртэй, хөдөлмөрч хүн болоход нь туслах болно.

May 29, 20211 hr

#111 Deadly choices

Энэ удаагийн дугаараараа бид халдварт өвчин, вакцины томоохон мэргэжилтэн АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) Ковидын вакцины үнэлгээний хороонд ажиллаж буй эмч хүний бичсэн “Үхлийн аюултай сонголт” номыг танилцуулж байна. Вакцин хийлгэхгүй гэдэг сонголт бол зөвхөн хувь хүний асуудал биш бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн нийгмийн шинж чанартай асуудал бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй шийдвэр болох талаар зохиогч дархлаажуулалтын түүхийг сөхөж олон талаас б...

May 15, 20211 hr 10 min

#110 Inspired

Энэ удаагийн дугаараараа бид 2008 онд хэвлэгдсэн цагаасаа хойш бэстсэллэр болсон Inspired номыг танилцуулж байна. Amazon, Facebook, Netflix, Google зэрэг шилдэг технологийн бүтээгдэхүүнийг гаргахын тулд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг ямар аргаар хэрхэн ажилладаг талаар мэдэж авах болно.

May 01, 20211 hr 11 min

#109 Thanks for the Feedback

Энэ удаагийн дугаартаа “Thanks for the Feedback” номыг хүргэж байна. Ирээдүйдээ ѳсѳн дэвжих хүсэлтэй хүн бүрийн заавал хийх ёстой зүйл бол бусдын санал шүүмжийг зѳвѳѳр хүлээн авч, түүнээсээ суралцах байдаг. Энэхүү номонд бусадаас санал, шүүмжийг хэрхэн зѳвѳѳр хүлээн авах, илүү их үр дүнтэйгээр сонсоход юуг ойлгож, анхаарах хэрэгтэй тухай ѳгүүлэх болно.

Apr 17, 20211 hr 7 min

#108 Dare to lead

Манлайлал бол албан тушаал, статус, эрх мэдэл, эготой нэгний тухай ойлголт биш. Манлайлагч бол хүмүүсээс, аливаа санаанаас боломжийг хөгжүүлэх зүрх зоригтой нэгнийг хэлнэ. Энэ зоригийг гаргах үед эрсдэлтэй, тухгүй мэдрэгдэвч та энэ мэдрэмжийг давуу тал болгон ашиглах боломжтой гэдгийг энэ номноос ойлгож авна. Монгол хэлнээ дөнгөж орчуулагдсан уг номыг Интерном, Азхур, Альфа номын дэлгүүрээс худалдан авч болох юм.

Apr 03, 20211 hr 8 min

#107 From Diapers to Dating

Ээлжит дугаараа 12 хүртэлх насны хүүхдэд эцэг эхчүүд бэлгийн боловсролыг хэрхэн олгож, багаас нь зөв ойлголттой өсгөж хүмүүжүүлэх талаар Дэбра Хаффнер хэмээх томоохон мэргэжилтний бичсэн "Балчир наснаас болзоо хүртэл" номыг тоймлон хүргэж байна. Илүү дэлгэрэнгүйг суралцъя гэвэл монгол хэлнээ орчуулагдсан энэхүү номноос болон доор дурдагдсан төрийн бус байгууллагуудаас мэдээлэл авч болно: - Хөөрхөн зүрх ТББ FB https://www.facebook.com/btifulhearts - Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ https://www....

Mar 20, 20211 hr 10 min

# 106 Сэтгэл судлалын номнуудаас бид юу сурч мэдэж авсан бэ?

Энэ удаагийн дугаараараа бид өдийг хүртэл уншсан сэтгэл судлалын номнуудаасаа юу сурч, амьдралдаа хэрхэн түүнийгээ хэрэгжүүлж байгаа тухайгаа ярилцлаа. Clubhouse дээр цуглан бидэнтэй санал сэтгэгдэл, өөрийн сайхан түүхүүдээ хуваалцсан бүх сонсогчиддоо баярлалаа. Ингээд амласан ёсоороо clubhouse дээрх яриагаа подкаст болгон та бүхэндээ хүргэж байна. Үргэлж бидэнтэй хамт суралцаж, хөгжиж байдаг та бүхэндээ дахин БАЯРЛАЛАА!!

Mar 06, 20211 hr 16 min

#105 Think Again

#105 Think Again Энэ удаагийн дугаартаа 2 долоо хоногын ѳмнѳ хэвлэгдэн гарсан "Think Again" буюу "Дахин шинээр бодох" номыг хүргэж байна. Номын зохиолч Adam Grant нь "Originals" хэмээх номоороо алдартай бѳгѳѳд энэ удаа "Think Again" номондоо ямарваа зүйлд эргэлзэх, дахин шинээр харж, шинээр бодох нь яагаад чухал болох, дэлхий ертѳнц, шинжлэх ухаан хурдан хѳгжиж буй ѳнѳѳ үед хүмүүс яагаад хуучин үзэл бодолтойгоо үлдсэн хэвээр байгаа, түүнийг хэрхэн ѳѳрчилж болох тухай сонирхолтой баримт, санааг ѳ...

Feb 20, 20211 hr 10 min

#104 Moonwalking with Eistein

Энэ удаагийн дугаартаа Moonwalking with Einstein хэмээх оюун ухаан, ой тогтоолтын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Номын зохиолч Joshua Foer хэрхэн анх ой тогтоолтын олон улсын тэмцээний тухай сонсож, ой тогтоолтын арга барилыг судалж суралцсан тухай, энгийн хүмүүс ч бас зѳв арга барилаар зѳв хичээллэвэл санаанд оромгүй хэмжээд ой тогтоолтоо сайжруулах бүрэн боломжтой зэрэгийг ѳгүүлэх болно.

Feb 06, 20211 hr 34 min

#103 You're not listening

Энэ удаагийн дугаараараа бид 2020 оны шилдэг баримтат номын нэг болсон "Та сонсохгүй байна" хэмээх номыг хүргэж байна. Олонд танигдсан сэтгүүлч Kate Murphy-ын бичсэн уг ном нь бусдыг сонсох ямар чухал байдаг, сонсоогүй байснаараа юу алддаг, хүнийг хэрхэн зөв сонсож сурах талаар сонирхолтой жишээнүүд дээр гүн гүнзгий тайлбарлах болно.

Jan 23, 20211 hr 5 min

#102 Choked

#102 Choked Энэ удаагийн дугаартаа Choked буюу "Амьсгал боогдоод байна" хэмээх номыг хүргэж байна. Энэхүү номноос агаарын бохирдол болон түүний урд, богино хүгацааны хор уршиг, агаарын бохирдолтой хэрхэн тэмцсэн тухай олон улс орны жишээг олж сонсох болно. Энэхүү дугаарт www.breathemongolia.org Breathe Mongolia - Clean Air Coalition оролцсон болно. Агаар бохирдол ихсэж баѳгаа энэ үед амнаа хамгаалалтаа сайн зүүж, эрүүл мэндээ хамгаалаарай.

Jan 09, 20211 hr 28 min

# 101 A Promised Land Part 2

#101 A Promised Land by Barack Obama - Part 2 101 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын хоёр дах буюу сүүлийн хагасыг тоймлон хүргэж байна. Soundcloud: https://soundcloud.com/mongol.../https://soundcloud.com/mongol-podcast/101-a-promised-land-part-2 iTunes: https://podcasts.apple.com/mn/podcast/unlock-podcast/id1242020947

Dec 26, 20201 hr 17 min

#100 A Promised land - Part 1

100 дахь дугаараараа бид амласан ёсоороо Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн "A Promised Land" номын эхний хагасыг тоймлон хүргэж байна. 11 сарын 17-нд буюу зарагдаж эхэлсэн эхний өдрөө 887 мянган хувь борлогдож эхнэрийнхээ "Becoming" номны амжилтыг эвдээд буй уг ном нь энэ оны хамгийн хүлээлттэй ном яах аргагүй мөн билээ.

Dec 12, 20201 hr 23 min

#99 Covid-19 Special Episode

Энэ удаагийн дугаараараа бид Монголд үүсээд буй онцгой нөхцөл байдалд зориулан Covid-19-ын тоо баримт, вакцины талаарх мэдээлэл, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, бусад улсын туршлага, мөн карентиныг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар тусгай дугаар бэлдэн хүргэж байна. Дугаарын явцад дурдах хэрэгтэй аппликейшнүүд: - Think! Think!: https://think.wonderlabedu.com/en/ - Vooks: https://www.vooks.com/ - Simply piano: https://www.joytunes.com/ - Outschool: https://outschool.com/ - TomYo KidsClub: http...

Nov 28, 20201 hr 3 min

#98 Positive discipline for teenagers

Энэ удаагийн дугаараараа бид эцэг эхчүүд өсвөр насныхантайгаа хэрхэн харьцах хэрэгтэй вэ, хүмүүжлийн эерэг арга барилаар хэрхэн аз жаргалтай, зөв төлөвшилтэй, бие даасан иргэн болоход нь туслах талаарх гайхалтай номыг танилцуулж байна. Хөл хорионы энэ үеийг ашиглан гэр бүл, хүүхэддээ цаг гаргаж, өсвөр насныхандаа зориулаарай.

Nov 14, 20201 hr 41 min

#97 How they got into Harvard

Ээлжит дугаараа бид гадаадын топ их сургуулиудад суралцах хүсэлтэй залуучууд болон ирээдүйд хүүхдээ сургах сонирхолтой эцэг эхчүүдэд зориулан Харвардаас эрхлэн гаргасан "Тэд яаж Харвардад тэнцсэн бэ" номыг танилцуулж байна. Элсэлтийн 8 стратегийг бодит 50 сурагчийн жишээн дээр нарийн тайлбарлан хүргэх уг ном нь Монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд "Тэд Яаж Харвардад Тэнцсэн Бэ" Facebook хуудсанд хандан үнэгүй хүргүүлж авах эсвел Интерном, Азхур, Мир номын дэлгүүрүүдээс авч болох юм байна.

Oct 31, 202059 min

#96 Tuesdays with Morrie

1997 онд хэвлэгдсэнээсээ хойш өнөөг хүртэл Дэлхийн сая сая хүн уншиж амьдрах урам зориг авсан номнуудын нэг бол яах аргагүй "Морритой өнгөрүүлсэн Мягмар гаргууд" ном юм. Залуухан сэтгүүлч, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлж буй их сургуулийн профессортойгоо хийсэн ярианаас та гэр бүл, гэрлэлт, мөнгө, хөгшрөлт, үхэл гээд амьдралын олон талыг эргэцүүлэх биз ээ. Киног нь үзэж сонирхох бол: https://www.youtube.com/watch?v=E463tZdAGn4

Oct 17, 202055 min

#95 Ghost Boy

Энэ удаагийн дугаараараа "Ghost boy" буюу "Үл Үзэгдэгч хүү" хэмээх олон улсад бестселлер болж байсан нэгэн сэтгэл хөдөлгөм номыг хүргэж байна. Номыг зохиогч Martin Pistorius нь 12 настайдаа гэнэтийн үл мэдэгдэх ѳвчинд нэрвэгдэж, бүтэн 13 жилиин турш бүтэн бие нь хѳдлѳх боломжгүй, хэнтэй ч ярьж чадахгүй бие дотроо түгжигдсэн байжээ. Уран зохиолын кино мэт энэхүү түүхээс хѳгжлийн бэрхшээлтэй түүний туулсан амьдрал, бодрох бодол, мѳн бусад хүмүүсийн хийдэг алдаа, ташаа ойлголтууд зэргийг бид ойлгож...

Oct 03, 20201 hr 8 min

#94 Principles

Ээлжит дугаараараа бид АНУ-ын түүхэндээ хамгийн ашигтай ажилласан хөрөнгө оруулалтын сан гэгддэг Bridgewater-ын үүсгэн байгуулагч алдарт хөрөнгө оруулагч Рэй Далиогийн "Ажил амьдралын зарчмууд" номыг хүргэж байна. Ажил хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн ширээний ном болохуйц, амьдрал, практикт асар ойр бичигдсэн уг номын Монгол хэл дээрх орчуулгыг зөвхөн Анлок сонсогчид 9 сарын 21-с 26-ны хооронд 36%-ын хямдралтай үнээр буюу 45000 төгрөгөөр доорх хаягаар очиж худалдан авах боломжтой Хаяг: Төв номын сан...

Sep 19, 20201 hr 8 min

#93 What If?

#93 What If? by UNLOCK Podcast

Sep 05, 20201 hr 10 min

#92 The ride of a lifetime

Энэхүү дугаараараа та бүхэндээ Walt Disney компаний гүйцэтгэх захиралын ажлыг 15 жил хашиж, Walt Disney-г дараагийн цоо шинэ тѳвшинд авч очсон, орчин үеийн шилдэг манлайлагчидын нэг Bob Iger-н номыг танилцуулж байна. Bob Iger-н бага залуу наснаас одоог хүртэлх амьдрал, манлайлагчийн арга барил, жинхэнэ Зѳв хүн, Зѳв манлайлагчийн тод жишээг энэхүү номноос харах болно.

Aug 22, 20201 hr 6 min

#91 Almost American

#91: Almost American - Бараг л Америк Энэхүү дугаараар та бүхэндээ Монгол зохиогчийн англи хэл дээр бичсэн "Almost American" (Бараг л Америк) хэмээх номыг танилцуулж байна. Олон сонсогчдын дунд хүлээлт үүсгэж байсан энэхүү бүтээлд Billie маань дөнгөж 19 настайдаа АНУ руу очиж хэрхэн амьдралаа зохиож байсан мөн АНУ-д очсон цагаачид тэрхүү орны эдийн засагт ямар их хувь нэмэр оруулдаг талаар илэн далангуй бичсэн байдаг.

Aug 08, 20201 hr 13 min

#90 The Courage to be disliked

Энэ удаагийн дугаараараа бид амьдралын нэгэн үнэн хэмээн нэрлэгддэг Алфред Адлерийн сэтгэл судлалын онолд тулгуурлан бичэгдсэн Японы лонгсэллэр бүтээл "Ад үзэгдэх зориг" номыг хүргэж байна. Хүн өөрчлөгдөж чадна, аз жаргалтай амьдрах боломжтой гэсэн зорьмог санааны талаар нэгэн философич болон залуугийн харилцан ярианд тулгуурлан энгийн бөгөөд маш сонирхолтойгоор тайлбарлажээ.

Jul 25, 20201 hr 16 min

#89 Obstacle is the way

Ээлжит дугаараараа бид "Эго бол таны дайсан" номоороо танигдсан бэстсэллэр зохиогч Райн Холидейгийн ээлжит бүтээлийг танилцуулж байна. Саад бэрхшээл бол амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд үүнийг хэрхэн өөрийн давуу боломж болгон ашиглаж, амжилттайгаар даван туулах боломжтойг түүхийн алдартай хүмүүсийн бодит жишээн дээр тайлбарласнаараа сонирхолтой бүтээл болжээ.

Jul 11, 20201 hr 2 min

#88 The upside of stress

Энэ удаагийн номоороо бид яагаад стресс муу зүйл биш болох, мөн түүнийг зөвөөр ашиглавал эрүүл мэнд, ажил сурлагад хэрэгтэй зүйл болохыг тайлбарлах болно. Станфордын их сургуулийн сэтгэл судлалын багш хүний бичсэн уг ном нь таны стрессийг харах өнцгийг 180 градус эргүүлээд зогсохгүй, стресстэй нөхцөл байдлыг хэрхэн амжилттайгаар даван туулах аргачлалуудыг зааснаараа онцлог бүтээл юм.

Jun 27, 202058 min

#87 The Kaizen way

Нэг жижиг алхмаар хэрхэн том өөрчлөлтийг авчрах вэ? Энэхүү дугаартаа бид Японы алдарт Кайзэн хэмээх aргыг ашиглан хэрхэн хувийн амьдрал болон ажилдаа амжилт гаргаж болох талаар тайлбарлах болно. Эрүүл мэнд, ажил сурлага, гэр бүлдээ эерэг дадал зуршлыг хэвшүүлмээр байна уу? Бизнесийн салбарт амжилт гаргахыг хүсч байна уу? Тэгвэл олон жил Америк, Японы практикт батлагдсан Кайзэн хэмээх энэхүү ухагдахуунтай танилцахад илүүдэхгүй.

Jun 13, 20201 hr 15 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android