Энэ удаагийн дугаараараа бид Нобелийн Энх Тайвны шагналд 2 дахь удаагаа дэвшээд буй 17-хон настай байгаль хамгааллын тэмцэгч охин Грета Тунбергийн "Өөрчлөлт хийхэд хэн ч багадахгүй" хэмээх гайхалтай номыг хүргэж байна. 2019 онд НҮБ-н байгаль цаг уурын чуулган дээр Дэлхийн удирдагчдад хандаж тавьсан "How dare you" илтгэлээрээ олонд танигдсан тэрээр Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол ирээдүй хойч үеийг маань юу хүлээж буй бодит үнэнийг бидэнд сануулсаар байгаа юм. "How dare y...
May 30, 2020•1 hr 5 min
#85 A Higher Loyalty by James Comey Ээлжит дугаараараа бид, 2017 онд Трампын гэнэтийн шийдвэрээр халагдах хүртлээ Америкийн Холбооны Мөрдөх Товчооны даргаар ажиллаж байсан Жэймс Коүмигийн дуулиант бүтээлийг хүргэж байна. Хиларигийн имэйлийн хэрэг, Трамп болон Коүмигийн харилцаа үнэндээ ямар байсан зэрэг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хөшигний ардах үйл явдлыг шударгаар өгүүлэхийн зэрэгцээ, улсдаа тангараг өргөсөн эх оронч лидер хүн гэж ямар байдаг талаар нэгийг бодогдуулсан сонирхолтой бүтээ...
May 16, 2020•1 hr 11 min
Энэ удаагийн дугаараараа алдарт сагсан бөмбөгч Коби Брайнтын сагсан бөмбөг хэрхэн тоглодог байсан өөрийнхөө хандлага, сэтгэлзүйн талаар бичсэн "Mamba mentality" номыг танилцуулж байна. Энэ оны 1 сард охиныхоо хамт харамсалтайгаар өнгөрөх хүртлээ 41-хэн наслахдаа тэрээр хэрхэн амжилтанд хүрсэн болон, Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулсан түүний "Mamba mentality" гэж чухам ямар амьдралын хандлага байсныг та эндээс суралцаарай.
May 02, 2020•57 min
Ээлжит дугаараа бид хүнлэг харилцааны аргачлалын нэгэн сонгодог бүтээл "Nonviolent communication" номыг хүргэж байна. Сэтгэл судлалын профессор Розенберг нь 1960 оноос хойш Nonviolent communication буюу Эе эвийн харилцааны онолоо хөгжүүлж, гэр бүл, ажлын байр, анги тaнхим, хүүхэд хүмүүжил, олон улсын маргаан зэрэг янз бүрийн талбарт уг онолыг амжилттайгаар хэрэгжүүлж түгээж ирсэн ажээ. Та ч бас хүний амьдарлын мөнхийн сэдэв болсон хүнлэг, дотно харилцааны аргын талаар энэ номноос суралцаарай....
Apr 18, 2020•57 min
Ээлжит дугаараа бид 2016 онд гарсан цагаасаа хойш богино хугацаанд олон сая уншигчдаас өндөр үнэлгээ аваад байгаа "Таргалалтын нууц" хэмээх номыг санал болгож байна. Эмч хүний өөрийн олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бичсэн уг ном нь танд хүн яагаад таргалж, турдаг талаар шинжлэх ухааны цогц тайлбарыг өгөхөөс гадна жингээ хэрхэн үр дүнтэй хаях талаар зөвлөгөөг ч багтааснаараа онцлог юм.
Apr 04, 2020•1 hr 2 min
Энэхүү дугаараараа бид "Innovator''s Dilemma", "How will you measure your life" номнуудаар нь та бүхэнд танилцуулж байсан Харвардын алдарт профессор Клэй Кристэнсэний сүүлийн бүтээл "Prosperity Paradox"-г танилцуулж байна. Хөгжилтэй улс орнуудын гол хөгжлийн хөшүүрэг юу байсан бэ? Ядуурлаас гарахад юу чухал вэ? Авилга яагаад асуудал биш боломж вэ? Дэд бүтцийн хөгжил ядуурлыг арилгах уу? гэх мэт сонирхолтой асуултуудад энэ ном хариулах болно.
Mar 21, 2020•1 hr 15 min
Энэ удаагийн дугаартаа Beautiful Boy буюу хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүүгийнхээ амьдралын тухай аавынх нь бичсэн номыг танилцуулж байна. Хар тамхи, мансууруулах бодисын тухай албан ёсны тоо баримт, статистик байдаг боловч тэр бүр олж сонсдоггүй хувь хүн болон ойр дотны гэр бүлийнх нь амьдралд үзүүлж буй нѳлѳѳг энэхүү номноос олж мэдэх болно. Хар тамхи, мансууруулах бодисын хор нѳлѳѳ, нэгэнт донтсон бол буцаж эрүүл болох боломж байгаа эсэх, яагаад хэн ч хар тамхинд донтох боломжтой ...
Mar 07, 2020•1 hr 5 min
Энэ удаагийн дугаартаа Deep Work номыг хүргэж байна. Ажил, хичээлээ хийхдээ сайн гүн тѳвлѳрч сууж чадахгүй, анхаарал саринаад байгаа бол энэхүү номон дээр гарах Deep Work буюу гүн анхаарал тѳвлѳрүүлэх арга, зѳвлѳмжүүдийг дагаад үзээрэй. Энгийн амьдралд ойр арга зѳвлѳгѳѳг багтаасан энэхүү номноос бид бас Анлокынхоо номуудыг уншихдаа эдгээр аргыг хэрэглэдэг байсныг бас анзаарч мэдэж авлаа.
Feb 22, 2020•1 hr 10 min
Энэ удаагийн дугаартаа Spillover: Animal Infections and the Next Human Pandemic номыг хүргэж байна. Шинжлэх ухааны салбартаа шилдэг номоор шалгарсан, эрдэмтэдийн хүлээн зѳвшѳѳрсѳн энэхүү ном нь халдварт өвчин хаанаас, яаж хүнд халддаг, ямар судалгаа шинжилгээ явагдаж байдаг зэрэгийг нарийн тоо баримтаар тайлбарладаг. "Zoonosis" гэж амьтанаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг ба үүнд SARS, Ebola, Hendra, HIV AIDS, Nipah, Bird flu(шувууны томуу) зэрэг вирусын олон аюултай халдварт өвчнүүд ...
Feb 08, 2020•1 hr 19 min
Өнгөрсөн оны сүүлээр гарсан даруйдаа бүхий л томоохон бэстсэллэр номын жагсаалтанд зүй ёсоор орж дуулиан тарьж буй ном бол Pulitzer шагналын эзэн сэтгүүлч Ronan Farrow-ын бичсэн "Catch and Kill" юм. Зохиогч уг номоороо 2017 онд Холливүүдын томоохон продюсер Harvey Weinstein-ы 80 гаруй эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан хэргийг хэрхэн илрүүлсэн, хөшигний цаана ямар дарамттай нүүр тулж байснаа нэгд нэгэнгүй бичжээ. Энэ хэргээс үүдэлтэй давалгаалсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах #MeToo хө...
Jan 25, 2020•1 hr 9 min
Ардчилал гэж юу вэ? Ардчиллын ямар хэв загварууд байдаг вэ? Мөн дэлхийн ихэнхи улсад тархсан ардчилсан систем яагаад өнөөдөр хямралд орж байгаа вэ? Ард олны үзэл бодол, хүсэл эрмэлзэл бодлогын шийдвэр гарахад өнөөдөр хэрхэн нөлөөлж байна вэ? Үүнд Станфордын их сургуулийн алдарт профессор Жеймс Фишкин өөрийн бүтээсэн Зөвлөлдөх Ардчиллын хувилбарыг санал болгож байна.
Jan 12, 2020•1 hr 16 min
2019 оны сүүлийн дугаараараа бид энэ жил гарсан цагаасаа хойш борлуулалтаараа тэргүүлэн дуулиан тарьж буй сонирхолтой номыг сонгож уншлаа. Зохиогч Эдвард Сноүден нь Америкийн Тагнуулын Ерөнхий Газарт IT мэргэжилтнээр ажиллаж улсын хамгийн өндөр зэрэглэлтэй нууц мэдээллүүдтэй харьцаж байсан нэгэн бөгөөд Америкийн төр хэрхэн интернет ашиглаж буй Дэлхийн бүхий л хүний хувийн мэдээллийг хууль бусаар тандаж, бүх үйлдлийг баримтжуулан хадгалж байдаг талаар 2013 онд олон нийтэд ил болгож шүгэл үлээснээ...
Dec 28, 2019•1 hr 4 min
Ээлжит дугаараа бид энэ онд гарсан шилдэг номнуудын нэг Үл үзэгдэгч эмэгтэйчүүд номыг хүргэж байна. Гэр бүл, ажил, олон нийтийн газар, анагаах ухаан гээд амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалд хэрхэн өртөж байгаа, энэ нь нийгэмд ямар асуудал болж байгааг олон баримттайгаар цэгцтэй дүрсэлж чадсанаараа эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн нүдийг нээсэн ном хэмээн үнэлэгдээд байгаа юм.
Dec 14, 2019•1 hr 7 min
Ээлжит дугаараараа бид 13 настай аутизмтай хүү Наоки Хигашидагийн бичсэн гайхалтай бүтээлийг хүргэж байна. Төрөлхийн тархины эмгэгтэй төрж, бусадтай харилцах, өөрийн биеэ чөлөөтэй удирдах чадвар дутмаг өссөн тэрээр аутизмтай хүмүүсийн дотоод ертөнцийг уг номоороо энгийн бөгөөд гүн гүнзгийгээр илэрхийлж чадсанаараа Дэлхийн 30 гаруй орны сая сая уншигчдын сэтгэлийг хөдөлгөж чадсан ажээ.
Nov 30, 2019•1 hr 8 min
#72 Influence by UNLOCK Podcast
Nov 16, 2019•1 hr 5 min
Энэ удаагийн дугаараараа бид Английн томоохон шүүх эмнэлгийн задлан шинжээч эмч Ричард Шепердийн бичсэн "Зуурдын шалтгаанууд" номыг танилцуулж байна. Дэлхийн томоохон гэмт хэргүүд, ослоос эхлээд нийт 23000 орчим хүн дээр задлан шинжээчээр ажиллахдаа эмч уг номоороо задлан шинжилгээ нь хүний үхлийн шалтгааныг тогтоож гэмт хэргийг илрүүлээд зогсохгүй, эрүүл мэнд, хууль тогтоомж, нийгмийн томоохон асуудлуудыг шийдэхэд томоохон хувь нэмэр оруулдаг салбар болохыг тайлбарласан юм.
Nov 02, 2019•1 hr 22 min
Ээлжит дугаараараа бид 20-р зууны алдарт онолын физикч, одон орны суут эрдэмтэн Стивен Ховкины амьдралынхаа сүүлийн өдрүүддээ бичиж хүн төрөлхтөнд бэлэг болгон үлдээсэн "Том асуултуудад өгөх товч хариултууд" номыг танилцуулж байгаадаа баяртай байна. Хэрэв та ертөнц хэрхэн үүссэн, харь гаригийн хүн гэж байдаг эсэх, цаг хугацааны аялал боломжтой эсэх, хар нүх гэж юу вэ, дэлхий хэзээ сөнөх вэ зэрэг сонирхолтой асуултуудад хамгийн энгийнээр шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт авахыг хүсвэл энэ таны з...
Oct 19, 2019•1 hr 7 min
Энэ удаагийн дугаартаа Why We Sleep буюу "Бид яагаад унтдаг вэ" номыг танилцуулж байна. Нойрсохуйн шинжлэх ухааны эрдэмдэн Matthew Walker-н бичсэн энэхүү номноос нойрсох буюу унтах гэж юу болох, бид яагаад унтдаг бa яагаад зүүдэлдэг болох, орчин үеийн нийгэмийн нойрны талаарх хандлага, нойргүйтэл бол түүний эсрэг арга хэмжээ гэх мэт хүн бүрт зайлшгүй мэдвэл зохих сэдвийг тайлбарласан болно.
Oct 05, 2019•1 hr 9 min
Энэ удаагийн шилдэг номоороо бид Дэлхийн ноён оргил Эверестэд хамгийн олон уулчин амь эрсэдсэн жилүүдийн нэг гэгддэг 1996 оны үйл явдлыг танилцуулж байна. Зохиогч нь уг экспедицд оролцож, аймшигт зүйлсийг нүдээр үзсэн хүний хувьд Эверестэд авирах бодит амьдрал дээр ямар байдгийг олон нийтэд өгүүлэхийг хүсчээ. Ууланд авирах зэрэг хүч сорьсон спортод дуртай бол таны заавал сонсох номны нэг.
Sep 21, 2019•1 hr 11 min
Энэ удаагийн дугаараараа бид "Иго бол таны дайсан" хэмээх 2016 оны бэстселлер номыг танилцуулж байна. Амжилтанд хүрэхэд чинь саад болдог алдаа гаргахад чинь улам дээр чинь дэвсэлдэг иго гэгч чухам юу вэ, түүний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ, мөн игоноосоо ангижирч эрүүл тайван амьдрахын тулд аугаа хүмүүс ямар арга хэрэглэдэг талаар та энэ номноос суралцах болно. Зохиогчийн хэлснээр таны амьдралдаа уншсан хамгийн чухал номнуудын нэг болно гэдэгт бид итгэлтэй байна.
Sep 07, 2019•1 hr 1 min
Энэ удаагийн дугаартаа хэзээ ч чимээгүй болохгүй одоогийн нийгэм дэх Интроверт буюу дотогшоогоо чиглэсэн гэгдэх хүмүүсийн давуу тал, хүчийг тайлбарласан "Quiet" by Susan Cain номыг хүргэж байна. 2012 онд анх хэвлэгдэн гарсанаасаа хойш 4 жилийн турш Нью-Иорк таймсын шилдэг номоор шалгарсан, TedTalk дээрх яриа нь хамгийн олон үзсэн ярианаас гадна, тэрхүү яриа нь Bill Gates-н хамгийн дуртай ярианы нэг аж. Энэхүү номноос интроверт хүмүүсийн онцлог, давуу тал, интроверт хүмүүс болон хүүхэдтэйгээ хари...
Aug 24, 2019•1 hr 3 min
#65 Grit by Angela Duckworth Энэ удаагийн дугаараараа бид сэтгэлзүйн шинжлэх ухаан, боловсролын салбарт томоохон сэдэв болж чадсан Grit буюу шургуу, хөдөлмөрч, тууштай зан чанарын тухай өгүүлэх 2016 оны бэстселлер номыг танилцуулж байна. Сэтгэл судлалын профессор Анжела Дукворт нь 10 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд энэхүү номоороо дамжуулж "Xүн амжилтанд хүрэхэд төрөлх авьяасаас илүү шургуу, хөдөлмөрч, тууштай зан чанар чухал" гэдгийг олон талаас нь батлан харуулжээ. Шургуу хөдөлмөрч занг өөр...
Aug 10, 2019•1 hr 4 min
Энэ удаагийн дугаараар та бүхэндээ дэлхийд данстай эдийн засагчид болох Harvard-ын (одоо University of Chicago) James Robison болон MIT-ийн Daren Аcemoglu нарын хамтын бүтээл "Why nations fail" буюу "Улс үндэстний уналт доройтлын шалтгаан" хэмээх бестселлэр алдарт бүтээлийг хүргэж байна. Сүүлийн 400 гаруй жилийн улс үндэстний хөгжлийн түүхийг үндэслэн дэвшүүлсэн тэдний онолоор өнөөгийн улс үндэстнүүдийн хөгжсөн, хөгжөөгүй гол шалтгаан бол тухайн улсын төрийн болон эдийн засгийн инстүүц хэмээн ма...
Jul 27, 2019•1 hr 9 min
#63 "Leaders eat last" by Simon Sinek Энэ удаагийн дугаартаа бид Cаймон Синекийн 2014 онд бичсэн New York Times-ийн бестселлэр “Leaders eat last” хэмээх манлайлалын талаарх гайхалтай бүтээлийг хүргэж байна. Эндорфин, допамин, окситосин, серотинен хэмээх биднээс ялгардаг бодис бид бүхний аливаа зорисондоо хүрэхэд, бусдад туслахад, бусдыг хайрлахад гол нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү? Манлайлал гэдэг бол баг хамт олоноороо хамтарч, нэг нэгнээ дэмжих “аюулгүйн тойрог” үүсгэн бий болгохоос эхэлнэ...
Jul 13, 2019•1 hr 5 min
#62 Leadership the Eleanor Roosevelt Leadership by Robin Gerber Энэ удаагийн дугаартаа бид АНУ-н тэргүүн хатагтай асан, НҮБ-т Хүний Эрхийн Тунхаглалыг гардан боловсруулж байсан алдарт Eleanor Roosevelt-н тухай гайхалтай номыг уншиж танилцуулж байна. Яагаад Эленор Рүзвелт нь жирийн нэгэн тэргүүн хатагтай биш Дэлхийн тэргүүн хатагтай гэж нэрлэгдэх болсон, 100 жил өнгөрсөн ч хүмүүс түүнийг марталгүй дурсдаг талаар энэхүү дугаараас сонсох болно. Монгол хэлнээ орчуулагдсан уг номыг сонсогчид маань Ау...
Jun 29, 2019•1 hr 2 min
Энэ удаа "The 5 love languages" буюу "Хайрын таван хэл" номыг Live Event дээр амласныхаа дагуу та бүхэндээ хүргэж байна. 25 жилийн ѳмнѳ хэвлэгдсэнээсээ хойш олон сая гэр бүл, хосуудын амьдрал, хайрт эерэг нѳлѳѳг авчирсан уг номонд хэрхэн хайраа илэрхийлэх болон хайрыг хүлээн авах, түүний тулд 5 тѳрлийн хайрын хэлийг тайлбарласан болно. Ѳѳрийнхѳѳ болон хайртай хүнийхээ хайрын хэлийг илүү сайн таниж мэдэхийн тулд доорх онлайн асуултанд хариулах боломжтой. https://www.5lovelanguages.com/
Jun 15, 2019•1 hr 4 min
#60 Live Event in UB 2 жилийн босгон дээрээ бид сонсогчидтойгоо нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлж түүнийгээ дугаар болгон хүргэхийг хичээлээ. Техникийн шаардлага сайн хангаагүй бичлэг болжээ. Та бүхнээсээ хүлцэл өчье. Цаг зав гарган хүрэлцэн ирсэн сонсогчиддоо маш их баярлалаа. Зурагнуудаа дараах линкээс татаж аваарай: https://photos.app.goo.gl/LwLD8Mf2tEdq7BFd6
Jun 01, 2019•1 hr 53 min
#59 Getting To Yes by Roger Fisher and William Ury Ээлжит дугаараараа бид 30-аад жилийн турш үнэ цэнээ алдалгүй, зөвшил, хэлэлцэлийн алтан дүрэм гэж нэрлэгдэж ирсэн “Getting to Yes” хэмээх "The Harvard Negotiation Project"-s анх төрөн гарсан бүтээлийг хүргэж байна. Ярих зөвшилцөх шаардлагатай өдөр тутмын олон асуудлуудад хэрхэн нөгөө талтайгаа харилцаагаа муутгалгүйгээр, аль алиндаа ашигтай байдлаар тохиролцоонд хүрэх вэ гэдэг асуултын хариултыг та энэ номноос олж авах болно.
May 18, 2019•1 hr 5 min
#58 Sprint by Jake Knapp Ээлжит дугаараар бид New York Times болон Wall Street Journal-ийн 2016 оны бэстселлер Sprint номыг танилцуулж байна. Байгууллагын том болон жижиг асуудлын оновчтой шийдлийг хэрхэн 5-хан хоногийн дотор гаргаж, загвар шийдлээ хэрэглэгч дээр турших вэ гэдэг энэхүү Design Sprint арга нь өдгөө Google, Uber, Slack, Lego зэрэг Дэлхийн томоохон компаниудын хувь заяаг өөрчилсөөр ирсэн юм. Танай байгууллага ч бас асуудлаа яриад, хуралдаад шинэ санаа гарахгүй, гаргасан шийдэл нь хэ...
May 04, 2019•54 min
#57: Goodbye, Things: The New Japanese Minimalism Сонсогч та бүхэндээ энэ удаа “Goodbye, Things: The New Japanese Minimalism” хэмээх олны дунд хүлээлт нэлээд үүсгэж байсан гайхалтай бүтээлийг танилцуулж байна. 35 настай энгийн нэгэн Япон залуу Fumio Sasaki минимализмыг ойлгож амьдралдаа хэрэгжүүлж чадсанаар хэрхэн өөрийн амьдралын хэв маяг, мөн түүнчлэн өөрийгөө эерэгээр өөрчилж чадсанаа энэхүү номоороо дэлгэрэнгүй бичжээ. Минимализмыг сонирхож байгаа хүн бүрийн ширээний ном байх ёстой энэхүү но...
Apr 20, 2019•1 hr 3 min