UNLOCK Podcast - podcast cover

UNLOCK Podcast

UNLOCK Podcastsoundcloud.com
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

#56 How to teach your baby to read

#56 How to teach your baby to read Хүүхэд 0-5 насандаа хамгийн хурдан уншиж сурдаг гэдэгт та итгэх үү. Ээлжит дугаараараа бид зочин Ундрааг урьж, "Бага насны хүүхдэдээ хэрхэн уншихыг заах вэ?" хэмээх сонирхолтой номны талаар хэлэлцлээ. Хэдхэн жилийн өмнө 4 насандаа 8 хэлээр ярьж олныг шуугиулж байсан Орос охиныг чухам энэхүү номны зохиогч Глэнн Доманы үүсгэн байгуулсан институтын аргачлалаар дасгалжуулсан бөгөөд уг институт нь жирийн хүүхдийг гоц авьяастан болгодгоороо алдартай. Зочин маань уг и...

Apr 06, 201954 min

#55 When Breath Becomes Air

# 55 дах дугаартаа When Breath Becomes Air буюу "Амьсгал агаар болох мөчид" номыг хүргэж байна. Идэр залуухан 36-хан насандаа уушигны хорт хавдарын улмаас өөд болсон мэдрэлийн мэс засалч, эмч, зохиолч Paul Kalanithi-ийн бичсэн энэхүү ном нь 2016 онд өөрийг нь таалал төгссөнөөс хойш хэвлэгдэн гарж, 39 хэл дээр орчуулагдан гаржээ. Түүний амьдралынхаа сүүлийн мөчүүдэд бичсэн энэхүү ном нь үхэлтэй нүүр тулгарсан үе дэх амьдралын утга учир, амьдрах өдөр нь тоотой цөөхөн болоход яагаад, юуны төлөө амь...

Mar 23, 201958 min

#54 Intelligent Investor

#54 Intelligent Investor by Benjamin Graham Ээлжит дугаараараа бид хэвлэгдсэн цагаасаа хойш 60 гаруй жилийн турш хувьцааны хөрөнгө оруулалтын библь хэмээн нэрлэгдэж ирсэн "Ухаалаг хөрөнгө оруулагч" номыг танилцуулж байна. Хувьцааны хөрөнгө оруулалтын эцэг хэмээн нэрлэгддэг Бенжамин Граэмийн бичсэн уг номноос та Варен Бафет зэрэг өнөө цагийн алдарт хөрөнгө оруулагчид ямар зарчмыг баримталж тогтвортой ашигтай ажиллаж ирснийг ойлгох болно. Уг номыг эх хэл дээрээ авч уншихыг хүссэн Unlock сонсогчдод...

Mar 09, 201955 min

#53 Zero to One

53 дахь дугаартаа зочин Дэнар(Дэлгэрнаран) -тай хамтдаа Тэгээс Нэг рүү тэмүүлэх нь (Zero to One) номыг хүргэж байна. Paypal-н үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулагч (Facebook-н хамгийн эхний хөрөнгө оруулагчдын нэг гэдгээрээ мөн алдартай) Peter Thiel-н бичсэн энэхүү ном нь гарааны бизнесийн тухай "сонгодог ном" билээ. 2012 онд Станфордийн их сургууль дээрх лекц нь хураангуйлагдан энэхүү алдарт ном болж 2014 онд хэвлэгдэн гарсан юм. Подкастын төгсгөлд Дэнарын ном хурдан унших арга барил, мөн ...

Feb 23, 20191 hr 13 min

#52 Creativity Inc.

#52 Creativity Inc. by Edwin Catmull Ээлжит дугаараараа бид бүтээлч санаа, гайхамшигт түүх, сэтгэл хөдлөлийн эх ундарга болсон хүүхэлдэйн киноны Pixar компаний үүсгэн байгуулагч Edwin Catmull-ын бичсэн Бүтээлч номыг тоймлон хүргэж байна. 20 жилийн хугацаанд, Pixar нь Toy Story, Wall E, Monsters, Inc., Finding Nemo, The Incredibles, Up, Coco, Inside Out зэрэг Box Office-ийн рекордыг олон удаа эвдсэн, 30 гаруй Оскарын шагнал цуглуулсан кинонуудаараа анимэйшн ертөнцийн өнгийг тодорхойлсоор ирсэн юм...

Feb 09, 201955 min

#51 The Power of Moments

#51 The Power of Moments by Chip Heath and Dan Heath 51 дэх дугаараараа Made to stick, Switch зэрэг номоороо New York Times-н шилдэг номын жагсаалтыг тэргүүлж байсан Chip Heath, Dan Heath нарын хамгийн сүүлийн бүтээл болох The Power of Moments номыг хүргэж байна. Энэхүү номонд яагаад зарим үйл явдал, мөч хором нь бидний амьдрал асар том нөлөө үзүүлдэг болон тэрхүү чухал мөч хоромыг хэрхэн бид өөрсдөө бий болгох боломжтой тухайг амьдралд ойрхон олон сонирхолтой жишээгээр тайлбарлах болно.

Jan 26, 20191 hr 1 min

#50 Battle Hymn of the Tiger Mother

#50 Battle Hymn of the Tiger Mother by Amy Chua Шинэ оныхоо эхний дугаараараа бид зочин Маякаг урьж Ази гэр бүлийн хүүхэд хүмүүжлийн талаар хамгийн сонирхолтой, сургамжтай номын нэг "Battle Hymn of the Tiger Mother" номыг тоймлон хүргэж байна. Yale Law School-ийн хуулийн профессор болох зохиогч нь энэ номондоо 2 охиноо багаас нь хичээл сурлага, хөгжмийн онцгой авьяастай болгон өсгөн хүмүүжүүлэхдээ ямар арга барилаар хэрхэн хөдөлмөрлөж ирсэн болоод өөрийн амжилт, алдаа дутагдалтай талыг шударгаар...

Jan 12, 201955 min

#49 21 Lessons for the 21st Century

#49 21 Lessons for the 21st Century by Yuval Noah Harari Энэ оны сүүлийн дугаараараа бид 2018 онд гарсан шилдэг номнуудын нэг 21 Lessons for the 21st Century номыг тоймлон хүргэж байна. Глобал бэстсэллэр Sapiens, Homo Deus номнуудаар хэдийн олны танил болсон түүхийн профессор Yuval Noah Harari-гийн бичсэн уг ном нь яг одоо 21-р зуунд бидний өмнө тулгараад буй технологийн хэт хурдацтай хөгжил, терроризм, экологийн сүйрэл гэх мэт бүхий л томоохон асуудалд хэрхэн хандах хэрэгтэй, юуг санаж явбал ту...

Dec 29, 20181 hr 12 min

#48 Becoming

#48 Becoming by Michelle Obama Ээлжит дугаараараа бид сонсогчдынхоо хүсэлтээр, 2018 оны 11 сард хэвлэгдсэн цагаасаа дөнгөж сарын дотор 3 сая хувь буюу энэ онд гарсан аль ч номноос илүү борлогдоод буй Америкийн 44дэх тэргүүн хатагтай Michelle Obama-гийн бичсэн Becoming номыг тоймлон хүргэж байна. Мишэл болон Барак Обамаг хувь хүний талаас нь дүрсэлж чадсан, Америкийн анхны өнгөт арьстан тэргүүн гэр бүл болох амаргүй замыг хэрхэн туулж ирсэн талаар өгүүлэх энэ бүтээл яах аргагүй улс төрийн намтруу...

Dec 15, 20181 hr 9 min

#47 A River in Darkness

#47 A River in the Darkness by Masaji Ishikawa Масажи Ишикава Япон улсад төрсөн боловч Солонгос аавынхаа шийдвэрээр 1960 онд Хойд Солонгос улсад аав, ээж болон дүү нарын хамт анх хөл тавьжээ. Дэлхий дээрх диваажин хэмээн итгэн ирсэн Хойд Солонгост дараагийн 36 жилийг хэрхэн хүний санаанд багтамгүй амьдралыг туулж, эцэстээ амь тэмцэн энэхүү улсаас дүрвэн гарч буй хүний сэтгэл эмтрэм гашуун түүхийг Масажи Ишикава энэхүү номондоо нүдэнд харагдтал бичжээ. Ингээд түүний элэг эмтрэм, гашуун түүхийг хү...

Dec 01, 20181 hr 10 min

#46 Red Notice

#46 Red Notice by Bill Browder Энэ удаагийн дугаараараа бид Оросын төрийн албан хаагчдын авилгал хээл хахуулийг үнэн бодитоор илчилж, тэдний эсрэг олон улсын хууль тогтоомж гаргах хүртэл өргөн хүрээтэй хөдөлгөөн өрнүүлж буй Bill Browder-ийн бичсэн Red Notice номыг хүргэж байна. Bill Browder нь 2005 оныг хүртэл Дэлхийд хамгийн амжилттай хөрөнгө оруулагч сангуудын нэг байсан Hermitage Fund-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Оросын олигархууд болон авилгалд идэгдсэн төртэй амжилттай тэмцэж ирснээрээ Пути...

Nov 17, 20181 hr 11 min

#45 Born A Crime

#45 Born a Crime by Trevor Noah Энэ удаагийн дугаартаа сүүлийн үед од болж буй залуу stand-up comedian (хошин шогч) Tрэвор Нова-гийн өөрийнхөө Өмнөд Африкт өнгөрүүлсэн хүүхэд насны тухай бичсэн сонирхолтой түүхийг танилцуулж байна. Цагаан арьстнууд хар арьстай хүмүүстэй гэрлэхийг хориглодог байсан цаг үед эрлийз хүүхэд болж мэндэлсэнээрээ төрөлхийн гэмт хэрэгтэн бож хувирсан түүний амьдралаас та арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай, гэр бүлийн хүчирхийллийн тухай эргэцүүлэхээс гадна хүүхдээ өөрөө...

Nov 03, 20181 hr 2 min

#44 Blink

#44 Blink by Malcolm Gladwell Энэ удаагийн дугаартаа The New Yorker сонины сэтгүүлч, The Tipping Point, Blink, Outliers гэх мэт олон шилдэг номоороо алдаршсан Malcolm Gladwell-н Blink номыг та бүхэндээ танилцуулж байна. Blink ном нь хувь хүн хэрхэн "бодохгүйгээр бодож" шийдвэр гаргадаг, тэрхүү шийдвэр гаргах процесс нь ердөө л нүд эрмэхийн зуурт хэдхэн секундэд болж өнгөрдөг бөгөөд энэхүү процессийн эерэг ба сөрөг талуудыг маш олон сонирхолтой жишээг ашиглан ойлгомжтойгоор тайлбарласан заавал ун...

Oct 20, 20181 hr 4 min

#43 Bad Blood

#43 Bad Blood by John Carreyrou Энэ жил хэвлэгдсэн цагаасаа эхлэн дуулиан тарьж Financial Times болон McKinsey-гийн оны шилдэг номоор шалгараад буй уг номонд хэдхэн жилийн өмнө анагаахын салбарт тэсрэлт хийж буй Startup хэмээн яригдаж байсан Theranos болон түүний залуухан үүсгэн байгуулагч Элизабет Холмс-ын талаар сонирхолтой түүхийг өгүүлдэг. Нэгэн цагт Forbes, Fortune сэтгүүлийн нүүрийг талхалж, Америкийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан, дараагийн Стив Жобс хэмээгдэн алдаршиж байсан Элизабет Х...

Oct 05, 20181 hr 10 min

#42 Power Of Now

#42 Power of Now Бид энэ удаагийн дугаартаа зочин Саранг урьж "Power of Now" буюу "Одоо цагийн Хүч" номыг та бүхэндээ хүргэж байна. Анх 1997 онд хэвлэгдэн гарсанаасаа хойш Дэлхийн Шилдэг номын жагсаалтанд удаа дараалан бичигдэж, нийтдээ 33 хэл дээр орчуулагдан олон сая хүний амьдралд томоохон өөрчлөлтүүдийг авчирсаар ирсэн ном юм. Энэхүү ном нь жинхэнэ би гэж хэн болох, тэрхүү би-д хэрхэн хүрэх, оюун санаа болон эго, түүнээс яагаад ангижрах хэрэгтэй гэх мэт бидний жинхэнэ мөн чанарын тухай чухал...

Sep 22, 201859 min

#41 Factfulness

#41 Factfulness by Hans Rosling Ээлжит дугаараараа бид энэ онд хэвлэгдсэн цагаасаа эхлэн Бил Гэйтс, Барак Обама зэрэг эрхмүүдийн сайшаалыг хүртэж, New York Times-aac эхлээд бүхий л бизнесийн сэтгүүлүүдийн шилдэг баримтат номын жагсаалд бичигдэж буй Factfulness номыг хүргэж байна. Бид яагаад дэлхий ертөнцийн талаар буруу ташаа ойлголттой байдаг вэ? Өндөр боловсролтой байна гэдэг хангалтгүй аж. Нэрт статистикч, илтгэгч, эмч, эрдэмтэн Hans Rosling амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бичсэн уг ном нь олон...

Sep 08, 20181 hr 3 min

#40 - Unlock Podcast Live Event with Degi and Nagi

#40 - "Unlock Podcast Live with Degi and Nagi" 2018 оны 8 сарын 22-нд Улаанбаатар хотын Hub Innovation Center-с энэхүү LIVE EVENT маань явсныг та бүхэндээ подкаст хэлбэрээр хүргэж байна. Дашрамд хэлэхэд Тэгшээ маань бас алс холын Перу улсаас мэндчилгээ дэвшүүлж, онлайнаар холбогдсон байгаа. Хүлээн аван сонсоно уу!

Aug 25, 20181 hr 37 min

#39 Educated

#39 Educated by Tara Westover Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ Америкийн залуухан түүхийн профессор Tara Westover-ийн бичсэн "Educated" номыг хүргэж байна. Энэ жил гарсан цагаасаа эхлүүлэн New York Times-ийн шилдэг таван бэстсэллэр номонд бичигдэж, дуулиан шуугиан тарьж буй уг номонд зохиолч 10 жилийн боловсрол ч байхгүй өөрийнхөө хүнд хэцүү бага наснаас хэрхэн Кeмбриджийн их сургийлийн доктор болтлоо өндөр боловсрол эзэмшсэн талаарх сэтгэл хөдлөм түүхийг дүрсэлжээ. Боловсрол хүнийг өөрчлөх хү...

Aug 11, 20181 hr 4 min

#38 When

#38 When by Daniel Pink Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ New York Times-ийн олон удаагийн бэстсэллэр зохиолч Даниэл Пинк-ийн бичсэн When номыг хураангуйлан хүргэж байна. Бид ажил, сургууль, гэртээ хийх ажилуудаа өдрийн ХЭДИЙД хийж, амралтаа яаж тохируулвал илүү үр бүтээмжтэй байх вэ, ХЭЗЭЭ ажилд орж, гэрлэж, ажлаа соливол зүгээр вэ гэх мэт олон асуултанд шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг авах болно.

Jul 28, 20181 hr 1 min

#37 The Story of Stuff

37 The Story of Stuff by Annie Louise Leonard 2007 онд Annie Leonard гэх байгаль хамгааллын мэргэжилтэн эмэгтэй нэгэн 20 минутын бичлэг хийсэн нь маш их дуулиан тарьж 200 гаруй орны 12 гаруй сая хүнд хүрсэн байна. Энэхүү бичлэгээр өнөөгийн хэт хэрэглээний нийгэм нь эд зүйл үйлдвэрлэгдэж, хэрэглэгдэж, хаягдах шат дамжлагын явцад байгаль орчин төдийгүй, ажилчид, хэрэглэгчдийг ямар их хохироож байгаа талаар сэтгэл сэртхийлгэм баримтуудыг дэлгэсэн байдаг: https://www.youtube.com/watch?v=9GorqroigqM ...

Jul 14, 20181 hr 14 min

#36 Man's Search for Meaning

#36 Man's Search for Meaning by Viktor E. Frankl Ээлжит дугаараа бид 20-р зууны уншигчдын амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн 10 номны нэгд бичигдэж, Дэлхий даяар 12 сая хувь хэвлэгдсэн "Man's Search for Meaning" номыг танилцуулж байна. Хүний амьдралын утга учир юу болох түүнийгээ тодорхойлох нь зовлон бэрхшээлийг тэсч гарахад, аз жаргалд хүрэхэд ямар чухал болохыг сэтгэл зүйч эмч Viktor E. Frankl өөрийнхөө 2-р дайны үеийн еврэй хүмүүсийн шоронд хоригдож байсан аймшигт 3 жилээрээ дамжуулан бидэнд...

Jun 30, 20181 hr 3 min

#35 The Subtle Art of not giving a F***

АНУ-ын алдарт блогчин Марк Мэнсоны бичсэн “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” хэмээх гайхалтай бүтээлийг энэ удаа танилцуулж байна. Энэхүү ном маань 2016 онд хэвлэгдсэнээс хойш 60 гаруй долоо хоног Нью-Йорк Таймсын шилдэг номын жагсаалтад зүй ёсоор орж байгаа бүтээл юм. Үндэслэлтэй бодит судалгаа болон залуус хоорондох ярианы хошигнолыг хослуулан бичсэн энэхүү бүтээл нь хүмүүс бид алдаа дутаглдлаа өөртөө хүлээн зөвшөөрснөөр бидний сэтгэлийг ямагт зовоож байдаг алда...

Jun 16, 20181 hr 8 min

#34 Contagious

#34 Contagious by Jonah Berger Ямар зүйл хүмүүсийн анхаарлыг илүү татаж амнаас ам дамжин яригддаг вэ. Ямар мэдээ нийтлэл хамгийн их шэйр хийгдэж, ямар youtube бичлэг хамгийн олон хүнд хүрч хурдан хит болдог юм бэ? Энэ асуултанд энэ удаагийн бидний уншиж танилцуулж буй "Contagious" ном нь энгийн бөгөөд ойлгомжтойгоор хариулах болно. Уг ном нь Америкийн Маркетингийн холбооноос 2014 оны шилдэг маркетингийн номоор шалгарсан New York Times-ийн бэстсэллэр бүтээл бөгөөд зөвхөн маркетинг-д сонирхолтой з...

Jun 02, 201859 min

#33 Homo Deus

#33 Homo Deus: A Brief History of Tomorrow by Yuval Noah Harari Энэ дугаараа бид өмнө нь та бүхэндээ танилцуулж байсан алдарт "Sapiens: A Brief History of Humankind" номны цуврал болох 2017 онд Time сэтгүүлээс шалгаруулсан шилдэг 10 nonfiction номны нэг "Homo Deus: A Brief History of Tomorrow" номыг тоймлон хүргэж байна. Бүх зүйлийг дата, логикоор шийддэг мөнх амьдралтай супер хүмүүс Дэлхийг ноёлох цаг ирэх үү? Хүн төрөлхтөний амьтнаас ялгарах давуу талууд нь ирээдүйд супер хүмүүстэй өрсөлдөхөд ...

May 19, 20181 hr 1 min

#32 Positive Discipline

Энэ дугаараараа зочин Маякаг урьж, баруунд хүүхдийн хүмүүжлийн заавал уншиx номнуудын нэг хэмээн тооцогддог "Positive Discipline" буюу "Эерэг Хүмүүжил" номыг ярилцлаа. Хүүхдийг загналгүйгээр, шийтгэлгүйгээр, элдэв зүйлээр хахуульдахгүйгээр, тэгэхдээ эрхлүүлэхгүйгээр хэрхэн зөвөөр хүмүүжүүлж, өөрөө өөрийхөө алдаанаас суралцдаг, эерэг шийдлийг хайдаг хүн болгож төлөвшүүлэх вэ? Энэ асуултанд нэрт сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, 7 хүүхдийн эх Jane Nelsen-ий бичсэн энэхүү ном маш оновчтойгоор хариу...

May 05, 20181 hr 26 min

#31 Drawdown

Энэ удаагийн дугаартаа бид Дэлхийн дулаарлыг хэрхэн бууруулах талаар 200 гаруй эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчдийн нэгдэн бичсэн Drawdown буюу Бууруулалт номыг хүргэж байна.Уг ном нь Дэлхийн дулаарал агаарын бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй 100 шилдэг шийдлийг нэгтгэсэн бөгөөд шийдэл тус бүр 2050 он хүртэл ямар үр дүн авчрах талаар бодитой зураглалыг гаргаснаараа онцлог. Шийдлүүдийн дотроос Монголчуудын эрхэлдэг бэлчээрийн мал аж ахуйн талаар, хөрсний үржил шимд х...

Apr 21, 20181 hr 12 min

#30 The Innovator's Dilemma

Бизнеcийн ухааны салбарын “библи” -үүдийн нэгт зүй ёсоор тооцогдох “The Innovator’s Dilemma" by Clayton Christensen номыг хүргэж байна. 1997 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн бизнесийн салбарын шилдэг ном, түүнээс хойш 2011 онд The Economist сэтгүүлээс гаргасан бизнесийн салбар дахь хамгийн чухал 6 номны нэгээр нэрлэгдсэн ном бѳгѳѳд ѳдгѳѳ та бидний олонтаа сонссон Disruptive technology буюу тухайн салбарт тэсрэлт үзүүлж буй технологи гэдэг нэр томьёолол энэхүү номноос эхлэлтэй гэж бизнесийн салб...

Apr 05, 20181 hr 2 min

#29 The Lean Startup

Та бүхэндээ ээлжит дугаараараа Дэлхийн гарааны бизнес эрхлэгчдийн ширээний ном болсон "Lean Startup" by Eric Ries номыг хүргэж байна. 2011 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн Дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж, Дэлхий даяар гарааны бизнесийн давалгааг эхлүүлж чадсан хэмээн тооцогддог уг ном нь өөрийн бизнесээ эхлүүлэхийг зорьж буй залуус төдийгүй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаар ажиллаж буй том компаний ажилчдын хувьд ч заавал уншвал зохих ном юм. Та энэхүү номноос гарааны бизнес эрхлэх үр...

Mar 24, 20181 hr

#28 Algorithms to Live By

Та бүхэндээ ээлжит дугаараараа "Algorithms to Live By" буюу "Xүний амьдралын шийдвэрүүдийг алгоритмаар тайлбарлахуй" нэртэй номыг хүргэж байна. Алгоритм гэдэг нь компьютер, математикийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг аливаа үйлдлийн заавар зааварчилгааг хэлж байгаа бөгөөд өдөр тутмын амьдралдаа бид тэр бүр компьютер шиг сэтгэж тооцоолж шийдвэрээ гаргаад байдаггүй билээ. Энэ нь заримдаа ухаалаг бус шийдвэр гаргахад хүргэдэг. Харин энэхүү номыг уншсанаар, хэдийд хүнтэй сууж амьдрал зохиовол зүгээр, ч...

Mar 10, 201848 min

#27 Promise me, Dad

Ээлжит дугаараараа New York Times-ийн шилдэг номын жагсаалтыг хэвлэгдэн гарсан даруйдаа тэргүүлж байсан "Надад амлаач, ааваа" хэмээх АНУ-ын 47 даxь дэд ерөнхийлэгч Жой Байдиний бичсэн энэхүү элэг эмтэрч, сэтгэл хөдөлгсөн намтар бүтээлийг та бүхэндээ хүргэж байна. Хорт хавдартай тэмцэж буй хүү Бөү, түүнтэй хамт бүхнийг туулсан өөрийн гэр бүлийнхэн, мөн АНУ-ийн дэд ерөнхийлөгчийн хувьд тулгарсан асуудлууд (жишээ нь Украйн, Ирак гэх мэт) мөн тэднийг хэрхэн шийдэж дэлхийн түүхийг өөрчилж байгаа тала...

Feb 22, 201859 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android