Ээлжит дугаараараа бид олон сонсогчдоосоо санал авч байсан The New York Times -ийн шилдэг ном "Сапиенс буюу Хүн төрөлхтөний хурайнгуйлсан түүх"-ийг хүргэж байна. Уг ном нь xүн төрөлхтөн өөрийн биологийн нөхцөл боломжийг ашиглан ямар үе шатуудыг дамжин өнөөдрийн Дэлхий ертөнцийг бий болгосон, цаашид бид хэрхэн хөгжих магадлалтай талаар ойлгомжтой бөгөөд маш сонирхолтойгоор өгүүлж чадсан бүтээл юм. Анх 2011 онд Израйл профессор төрөлх хэлээрээ хэвлэн гаргаж байсан ном өдгөө 45 хэлээр орчуулагдан, ...
Feb 08, 2018•1 hr 4 min
Та бүхэндээ ээлжит дугаараараа Америкийн Телевизийн нэрт хөтлөгч, медиагийн хатан хаан гэгддэг Опрагийн бичсэн "Миний сайн мэдэх зүйлс" номыг хүргэж байна. Хүнд хэцүү бага наснаас Америкийн анхны ѳнгѳт арьстан тэрбумтан болтлоо үзэж туулсан амьдралаасааа ойлгож ухаарсан зүйлс, бид бүгдэд хүргэх зөвлөгөөнүүдээ Опра уг номондоо багтаажээ. Америкийн сая сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, энгийн атлаа гайхамшигт Опрагийн бичсэн энэхүү ном яах аргагүй бидний мэддэг атлаа мэддэггүй амьдралын үн...
Jan 27, 2018•1 hr
Та бүхэндээ 2018 оны эхний дугаараар Барак Обама, Хиллари Клинтон нарын инновацийн зөвлөх хийж байсан Америкийн томоохон технологийн мэргэжилтэн Алэк Росс-ын бичсэн “Ирээдүйн технологийн салбарууд” гэсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Уг бүтээл нь биднийг болон ирээдүй хойч үеийг маань ямар ертөнц хүлээж буй, түүнд одооноос хэрхэн бэлдэж болох талаар чухал ойлголтуудийг өгөх болно. Зохиолч нь, Хиллари Клинтоныг төрийн нарийн бичгийн дарга хийж байх үед түүний албанд Дэлхийн 41 орноор аялж, ...
Jan 13, 2018•1 hr 3 min
Та бүхэндээ 2017 оны хамгийн сүүлийн дугаараар Харвардын Бизнесийн Сургуулийн нэрт профессор Clay Christensen-ий James Allworth болон Karen Dillon-тай хамтран бичсэн New York Times-ийн bestseller “Та амьдралаа хэрхэн үнэлэн дүгнэх вэ?” гэсэн гайхалтай бүтээлийг 3 хөтлөгчийн зүгээс хамтдаа хүргэж байна. Хэрхэн ажил төрлөө зөв сонгон сэтгэл дүүрэн амьдрах вэ? Яаж хувийн амьдралаа зөв зохицуулж аз жаргалтай амьдрах вэ? Хэрхэн шудрага ёс, үнэ цэнээ алдалгүй амьдрах вэ? гэсэн хүний амьдралд хамгийн ч...
Dec 29, 2017•1 hr
Хэрхэн өвчин эмгэггүй урт наслах вэ? Энэ асуултанд эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн, NutritionFacts.org-ийн үүсгэн байгуулагч Michael Greger олон арван жилийн алдартай судалгаанууд дээр үндэслэн ойлгомжтойгоор хариулах болно. Хүний эрүүл мэндэд хор уршиг авчирдаг хамгийн том хүчин зүйл бол буруу хооллолт бөгөөд эсрэгээрээ зөв хооллосноор та бидний сайн мэдэх аюулт өвчнүүдээс сэргийлээд зогсохгүй бүр эмчилж эдгээх боломжтой юм. Энэхүү New York Times -ийн шилдэг номондоо эмч маань 15 аюулт өвчний ш...
Dec 16, 2017•1 hr 3 min
2017 оны эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлерийн Харвардын профессор Касс Санстэйнтэй хамтран 2008 онд бичсэн сэтгэл зүйн эдийн засгийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарласан номыг хүргэж байна.
Dec 02, 2017•57 min
"Machine Platform Crowd" ном бол хиймэл оюун ухаан хүн төрөлхтний тоглоомууд дундаас хамгийн түвэгтэй нь гэгддэг Го даамаар хүнийг ялж, гэнэт гарч ирсэн стартапууд Nokia зэрэг дийлдэшгүй мэт байсан "аваргуудыг" унагаж, олон нийтийн дундаас гарч ирсэн санаанууд томоохон судалгааны лабораториудаас илүү инновацилаг байдаг болсон сонин сонирхолтой энэ цаг үед хүмүүс хэрхэн бодож сэтгэж, бизнесүүд хэрхэн хөгжих ёстойг харуулсан даацтай бүтээл юм. Нэг ёсондоо дижитал технологийн эрин үе бидний амьдрал...
Nov 18, 2017•1 hr 43 min
Emotional Intelligence ном бол өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч удирдах, бусдыг ойлгох, үр дүнтэй харилцах чадварыг илтгэдэг EQ хэмээх ойлголтыг олон нийтэд анх дэлгэрэнгүй танилцуулсан бүтээл юм. Хувь хүний оюуны чадамжийг зөвхөн IQ-гаар илэрхийлдэг байсан цагийг улирааж, ухаантай байх тухай ойлголтод цоо шинэ хэмжүүрийг гаргаж ирсэн жинтэй бүтээл гэж хэлж болно. Ингээд орчин цагт ажил амьдралдаа амжилт гаргахад нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг EQ-ийн талаар илүү сайн танин мэдэцгээе.
Nov 03, 2017•55 min
Энэ бол Станфордын их сургуулийн сэтгэл зүйн профессор Карол Двекийн 2006 онд бичиж гаргасан шилдэг бүтээл юм. "Амжилтын сэтгэл зүй" хэмээн тодотгосон энэ номонд, хүн ямар үзэл хандлагатай байвал өсөж дэвждэг тухай, ямар үзэл бодолтой байвал ахиж урагшилдаггүй талаар задлан шинжилжээ.
Oct 21, 2017•58 min
Хиллари Клинтон 2016 оны АНУ-ын сонгуулийн ялагдалынхаа талаар энэхүү номондоо дэлгэрэнгүй, бүгдийг бичжээ. Хүлээн аван сонсоно уу! "What Happened" by Hillary Clinton Дугаар-16&17:
Oct 07, 2017•52 min
Хиллари Клинтон 2016 оны АНУ-ын сонгуулийн ялагдалынхаа талаар энэхүү номондоо дэлгэрэнгүй, бүгдийг бичжээ. Хүлээн аван сонсоно уу! "What Happened" by Hillary Clinton Дугаар-16&17:
Oct 07, 2017•1 hr 18 min
SEAL буюу АНУ-ын зэвсэгт хүчний тэнгис, агаар, газрын (Sea, Air, and Land) аль алинд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн "супер" тусгай хүчинд алба хаасан нэгэн цэрэг эртэй 31 өдөрт хамт амьдарч, хамтдаа бэлтгэл хийсэн нэрт бизнесмэний уулга алдуулам түүхийг энэхүү подкастаар хүлээн аван сонсоно уу!
Sep 22, 2017•59 min
#14 Presence, by Amy Cuddy Энэхүү номыг Харвардын Бизнесийн Сургуулийн профессор, нийгмийн сэтгэл зүйч Эми Кадди бичжээ. Тэрээр 2012 "Таны биеийн хэлэмж хэн байхыг тань тодорхойлж мэднэ" гэх сэдвээр TED Talk хийсэн нь TED-ийн түүхэнд үзэлтээрээ хоёрт орох амжилттай илтгэл болсон юм. Энэ илтгэлийн дараагаас олон хүн түүнтэй холбогдон санаа сэтгэгдлээ болон өөрсдийн түүхийг хуваалцах болжээ. Улмаар тэр өөрийн хийсэн судалгаанууд, тэдгээр хүмүүсийн түүх, жишээнүүд дээр тулгуурлан илтгэлийнхээ санаа...
Sep 09, 2017•52 min
#13 Тусгай дугаар with Unread by UNLOCK Podcast
Aug 26, 2017•37 min
#12 The One Thing Агуу амжилт болон үр дүнгийн хойно байдаг энгийн зүйл бол Цор ганц зүйл дээр төвлөрөх гэдэгийг The One Thing номонд тайлбарлана. Цор ганц зүйл дээр төвлөрөх нь өрж тавиж байгаад нураасан даалуу шиг дараагийн даалуугаа илүү их хүчтэйгээр нурааж , эцэст нь гайхамшигтай үр дүнд хүргэдэг. Зөвхөн хувь хүнээр зогсохгүй гэр бүл , найз нөхөд, байгууллагынхантайгаа хамт хэрэгжүүлж болох 6 алдаа болон тэдгээрийг засах арга барилууд, боломжыг нээх зам гэх мэтийг тайлбарлана.
Aug 25, 2017•1 hr 13 min
Хүний биеийг үүсгэж буй 1 эс тутамд цаана нь 9 микроб эс байдаг бөгөөд, эсийнхээ тоогоор бол бид бүгд үнэндээ зөвхөн 10% Хүн гэдэгийг уг номонд тайлбарлсан. Бидний цус, булчин, арьс, эрхтэн , тархи гээд хүнийг бий болгож буй зүйлээс гадна микроб, бактери, мөөгөнцөр зэрэг нь хувь хүн болгоны салшгүй хэсэг юм. Түүгээр ч зогсохгүй тэрхүү микробууд нь хэрхэн бидэнд нөлөөлж байдаг тухай олон маргаантай сэдвүүд дээр тайлбарлана.
Aug 17, 2017•1 hr 31 min
#10 The Undoing Project by Michael Lewis Энэ дугаарт зѳвхѳн ном уншиж танилцуулахаас гадна, сэтгэл судлалын шинжлэх ухааны мэргэжилтэй зочинтойгоо эхний хэсэгт (00:00-22:00) хэрхэн мэргэжлээ сонгосон, сэтгэл судлалын шинжлэх ухааны тухай яриа ѳрнүүлсэн. Мѳн сүүлийн хэсэгт (52:00-с хойшоо) зочин маань хэрхэн 300 хуудас номыг 3 цагт уншиж дуусгадаг нууцаасаа хуваалцаж зѳвлѳгѳѳ ѳгсѳн байгаа. Номны тухай яриа 22:00 минутаас эхэлж байгаа болно. The Undoing Project нь хэрхэн 2 найзын энгийн нэг нѳхѳрл...
Aug 11, 2017•1 hr 8 min
#9 Brain Rules for Baby Xүүхдээ хэрхэн аз жаргалтай, ухаантай, хүмүүжилтэй хүн болгож өсгөх вэ? Энэ асуултанд тархи судлаач биоинжинер Жон Медина Хүүхдийн тархиний хөгжил, сэтгэл зүйн талаарх олон арван жилийн алдартай судалгаанууд дээр үндэслэн энгийн ойлгомжтойгоор хариулах болно. Зөвхөн эцэг эхчүүдэд төдийгүй, хүүхэдгүй залуучууд ч гэсэн өөрийнхөө ямар хүмүүжлээр өссөнийг, тэр нь одоогийн чамайг хэрхэн бүтээснийг ойлгоход хэрэгтэй ном. Хүүхдийн ямар хүн болж төлөвших вэ гэдэг нь төрөлхийн эх ...
Aug 03, 2017•1 hr 28 min
Хүмүүсийн олонх нь амжилттай явахыг хүсдэг, нөгөө талаар бүх хүн Аз Жаргалтай амьдралыг хүсдэг гэдэгт эргэлзэх хүн байхгүй биз. Бидний мэдэх улиг болсон томъёолол бол сайн ажилла, амжилтант хүр, тэгээд аз жаргалтай болно гэдэг боловч энэ томъёогоор аз жаргалтай болсон нь цөөхөн. Сүүлийн 20 жилд үсрэнгүй хөгжиж буй Эерэг сэтгэл зүйн шинжлэх ухааны салбарт харин эсрэгэээр аз жаргал нь амжилтанд хүрэх илүү дөт зам болохыг тайлбарлах болсон. The Happiness advantage-д энэ тухай тайлбарлах болно.
Jul 27, 2017•1 hr 14 min
Яагаад зарим компани нь үсрэнгүй амжилтанд хүрч бусад нь энгийн түвшинд хэвээрээ үлдэж байна вэ. Энэхуу асуултанд амжилттай явж байгаа дэлхийн олон удирдагчидын ширээний ном, “менежментийн библи” гэж ч гэж нэрлэгддэг Good to Great ном хариулах болно. Америкийн 1500 шахам компанийн санхүүгийн тоо баримтыг цуглуулж, удирдагчидтай хийсэн ярилцлаган дээр үндэслэн 5 жилийн судалгаа хийсний үр дүнд Jim Collins болон түүний багийнхан энэхүү бүтээлийг гаргасан байна.
Jul 20, 2017•1 hr 11 min
Цахим ертөнцийн мангас Амазон болон түүний үүсгэн байгуулагч Jeff Bezos -ийн тухай. Анх жижигхэн агуулахаас номны онлайн дэлгүүр болж нээгдсэн Амазон нь ном болон хэвлэлийн салбарыг орвонгоор нь эргүүлээд зогссонгүй одоо бидний амьдралын салшгүй хэсэг , цахим эрин үеийн мангаснуудын нэг болсон. Амазон-ны амжилтийн үндэс, түүний үүсгэн байгуулагч Jeff Bezos-н тухай.
Jul 13, 2017•1 hr 8 min
Made to Stick : Яагаад зарим санаанууд бидний тархи толгоод хоногштол үлдэж, зарим нэг зугээр л чихний хажуугаар яваад ѳнгѳрдѳг вэ. Энэ асуултанд ах дүү 2н бичсэн Made to Stick буюу Наалдуулах, Наалдамтгай санаа гэсэн энэхүү ном нь SUCCESS гэдэг товчлолоор хэлэх зүйл болон санаагаа хэрхэн тархинд наалдуулах тухай хариулах болно.
Jul 07, 2017•1 hr 21 min
Дадал зуршил гэж юу вэ, бидний өдөр тутам мэдэхгүйгээр хийдэг зүйлс ихэвчлэн дадал зуршил байдаг бөгөөд, тэдгээр дадал зуршил өдөр тутмын амьдралын залшгүй хэсэг, цаашлаад эрүүл мэнд, ажил амжилтын үндэс болж болох боломжтой байдаг. Тэгвэл хэрхэн муу дадал зуршилаас салж, сайн дадал зуршилийг хэвшүүлэх тухай өгүүлсэн ном. Хувь хүний дадал зуршил, албан байгууллага , түүнчлэн нийгмийн дадал зуршилийн тухай ойлгомжтой жишээгээр тайлбарласан.
Jun 30, 2017•1 hr 4 min
15нхан насандаа сургуулиа хаяж, анхны бизнесээ эхэлсэн Virgin Group-н үүсгэн байгуулагч, тэрбумтан Richard Branson-ны бизнесийн арга барил, амжилт хүрсэн дардан биш замыг Richard Branson-ний ѳѳрийн бичсэн 2 номоор танилцуулна.
Jun 22, 2017•46 min
Nike-н үндэслэн байгуулагч Phil Knight-н тэр болгон хэвлэл мэдээлэлд ил тод гаргаад байдаггүй Nike-г хэрхэн үүсгэн байгуулсан тухай ном. Дѳнгѳж 20н хэдхэн настай Phil Knight нь хэрхэн жижигхэн гутлын distributor-с анх бизнесээ эхэлж, одоо дэлхий даяаар хэн хунгуй мэдэх Nike брэндийг үүсгэн байгуулсан тухай.
Jun 16, 2017•41 min
Элон Маскын ажил амьдрал, ажилттай яваа "дэлхийн ирээдүйн" төлөөх бизнесүүдийн хойно байгаа арга барал, жинхэнэ бодит амьдралыг хүүрнэн өгүүлсэн ном.
Jun 09, 2017•55 min