НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтыг угтаад “Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр яригдсан хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнгийн талаар энэ удаагийн дугаартаа онцлон та бүхэнд хүргэж байна. #FoodSystems #SummitDialogues #UNFSS2021 @UNFoodSystems
Jul 10, 2021•40 min
Ээлжит дугаартаа бид хотуудын дугуйн замын талаар ярилцлаа. Зочиноор Английн Лийдсийн их сургуульд тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан, дугуйн спорт сонирхогч О.Удвал оролцлоо. Түүнчлэн АНУ, Англи, Япон, Унгар, Итали улсуудад дугуйн зам хэр хүртээмжтэй, аюулгүй байдаг талаарх дугуйчдын сэтгэгдлийг та энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой. О.Удвалын Тээврийн тогтвортой байдлын талаарх нийтлэлүүдийг http://jargaldefacto.com/ вебсайтаар орж уншаарай....
Jul 08, 2021•42 min
Энэ удаагийн дугаараар 170 гаруй жилийн түүхтэй HSBC банкны хөрөнгө оруулалтын сангийн ахлах шинжээч Б.Хулантай хариуцлагатай хөрөнгө оруулалт гэж юу болох, хөрөнгө оруулалт хийсний дараа ямар үйл явц өрнөдөг болон дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын чиг хандлага хааш явж буй талаар ярилцлаа. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
Jun 28, 2021•40 min
Та бүхэнд Европын холбооны санхүүжилтээр "AVSF Монгол" байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрүүдийг ногоон зээлийн боломжуудтай холбож өгөх чиглэлд ТoС холбоотой хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Зочиноор ТоС холбооны төсөл хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэ оролцлоо.
Jun 02, 2021•32 min
Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн амьдралын сэтгэл ханамж, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ, агаарын бохирдол нэмэгдэх тутамд иргэн бүрт гарч буй эдийн засгийн хохирол, зардал гэж юу болох талаар бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Зочиноор "PlanetGOLD Mongolia" төслийн ажилтан С.Чимэдрэгзэнтэй ярилцлаа. Та подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой.
May 31, 2021•33 min
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй "Уур амьсгалын долоо хоног" цахим арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилтыг бид онцолж ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад олон улсын засгийн газар хооронд хэрхэн яаж зохицуулалт хийгдэж үр дүнд хүрдэг талаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэг "GIZ"-ын Парисын хэлэлцээрийн "NDC" үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын Үндэсний зөвлөх Ц.Гэрэлт-Одтой ярилцсан д...
May 20, 2021•46 min
Сайн байцгаана уу, ээлжит дугаараараа бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй Уур амьсгалын долоо хоног (Climate week) цахим арга хэмжээний хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт ба Веганизм"-ын талаарх сэдвийг хөндөж байна. Залуус бидний ирээдүй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцээд амьтны гаралтай хүнснээс ургамлын гаралтай хүнсрүү хэрхэн шилжин өөрчлөгдөж буй талаар БОАЖЯамны, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Анандтай ярилцсан дугаарыг ...
May 19, 2021•42 min
Монголоос байгальд ээлтэй, тогтвортой ноолуурыг дэлхийн зах зээл рүү нийлүүлэхэд малчид хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар бид ярилцлаа. Зочдоор малчдын хоршоо, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, мэргэжлийн холбоодын төлөөлөл болох "Тогтвортой ноолуур" холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлаг "Ногоон алт" малын эрүүл мэнд төслийн менежер, доктор Ц.Энх-Амгалан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн "Байгальд ээлтэй ноолуур" төслийн менежер Ж.Чанцаллхам, ...
Apr 16, 2021•1 hr 12 min
Өглөөний мэнд, ээлжит дугаараараа бид дэлхий даяар 700 гаруй төслүүдэд ногоон барилгын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн "BEE incorporation" буюу Ногоон барилгын зөвлөх үйлчилгээний компанийн Монгол дахь салбарын тогтвортой хөгжлийн төслийн менежер Ж.Номиндарьтай ярилцлаа. Тус дугаараас та бүхэн ногоон барилга гэж юу болох түүний шалгуур үзүүлэлт, олон улсын сертификат, гэрчилгээ, стандартууд болон баталгаажуулалтын үе шат, ногоон барилгын ирээдүйн чиг хандлага, сайн жишээнүүдийн талаарх сонирхолтой мэ...
Mar 15, 2021•48 min
Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж буй энэ цаг үед сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй бид ярилцлаа. Нийгэмд хэвшсэн хэвшмэл ойлголтоос хамааран эмэгтэйчүүд STEM буюу ( Science, technology, engineering, and mathematics )-ийн салбарын мэргэжлийг сонгон суралцаж, ажиллах нь бага байдаг билээ. Энэ удаагийн дугаарт сэргээгдэх эрчим хүчний салбартаа манлайлж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох Азийн Хөгжлийн Ба...
Mar 08, 2021•38 min
Хөл хорионы үеийн ээлжит дугаартаа Текстилийн буюу ноос ноолуур, нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчны зохицуулалтын талаар Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төвийн тэргүүн Н.Эрдэнэсайхантай ярилцлаа. Түүнчлэн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааны цар хүрээг цаашид хэрхэн уялдаа холбоотойгоор сайжруулах боломж, шийдлийн талаар тус дугаараас сонсоорой.
Dec 08, 2020•33 min
Хөл хорионы үеийн ээлжит дугаараараа бид COVID Tracing Mongolia буюу Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдлийг сайн дурын залуусын хамт хөгжүүлж буй мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Амарбаяртай ярилцлаа. Энэхүү нээлттэй эхийн төслийн суурийг Google, Apple компаниуд өнгөрөгч хавар хамтарч гаргасан бөгөөд Exposure Notification технологи дээр суурилж, хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чухалчилсан хөгжүүлэлтийг хэрхэн хийж буй талаар та энэ дугаараас сонсоорой.
Dec 06, 2020•35 min
Хөл хорионы үеийн дугаараараа бид "Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ" талаар АНУ-ын "Дасгал хөдөлгөөний зөвлөл"-ийн оюутан, дасгалжуулагч З.Энхмөнхтэй (Күш) ярилцлаа. Энэ дугаараар, зочин маань сүүлийн арав гаруй жил тогтмол дасгал хийхдээ юу ойлгож мэдсэн, цаашлаад "Хүмүүс яагаад тогтмол дасгал хийж чаддаггүй" "Ямар төрлийн дасгал бидэнд хэрэгтэй" болон "Өөрийгөө таньж мэдэх нь тогтмол дасгал хийхэд яагаад хэрэгтэй" зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа. 01:15-05:09 Сүүлийн а...
Nov 28, 2020•1 hr 3 min
Солонгон Бүрхүүл бол нийгмийн асуудалд бүтээлчээр хандаж өнгө нэмэхээр нэгдсэн стрийт артистууд, дизайнерууд, архитекторууд, тайпо артистуудаас бүрдсэн сайн дурын залуус билээ. Эдгээр залуус өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөгөө чиглүүлэг дээр үндэслэн орон нутгийн сургуулиудын ханан дээр утга агууламж бүхий зураг зурцгаасан бол архитекторууд нь Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашааны загварыг жигдрүүлэх ажлын эхлэлийг ...
Oct 12, 2020•46 min
Ариун цэврийн байгууламжид оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргүүлээд 5.5 ам.долларын үр өгөөжийг авчирдаг. Модон жорлонгийн тухай монгол хүн бүр мэддэг ч үүнийг хэрхэн шийдэж өөрчлөх тухай энэ удаагийн дугаартаа "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний санаачлагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
Sep 28, 2020•30 min
Ээлжит дугаартаа бид Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн ойлголт, чадавхыг тодорхойлох судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа. Зочноор Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн мэргэжилтэн Б.Дөлгөөн болон VMLY&R судалгааны компанийн судлаач Ж.Халиун нар оролцлоо.
Sep 24, 2020•42 min
Ээлжит дугаартаа бид Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюунтай ярилцлаа. Ногоон санхүүжилт нь хүрээлэн буй орчноо хамгаалах цаашлаад тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд хэрхэн чухал хөшүүрэг болж буй талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Aug 23, 2020•52 min
Энэ удаагийн дугаараар бид тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагын талаар ярилцлаа. Зочноор AVSF байгууллагын “Тогтвортой ноолуур” төслийн Баянхонгор аймгийн зохицуулагч Д. Эрдэнэбилэг, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Л.Ганцогт, ”Тогтвортой ноолуур Холбоо”-ны Баянхонгор аймаг дах хоршоодын төлөөлөл буюу Баацагаан сумын Цанхир хайрхан хоршооны дарга С.Бадраа, Жинст сумын Түйн хишиг хоршооны тэргүүлэгч гишүүн Т.Гүндоо нар оролцлоо.
Jul 08, 2020•21 min
Урин цаг ирж гадаа гүйхэд тун тохиромжтой цаг үе иржээ. Энэ удаагийн дугаараар хэт холын зайн гүйлт буюу олон өдрийн гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга Буджаатай ярилцлаа. Тэрээр 2008 оноос эхлэн гүйлтийн спортоор тогтмол хичээллэж, хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан 6 хоног, 10 хоног тасралтгүй үргэлжилдэг тэмцээнүүдэд түрүүлж АНУ-ийн Wall Street Journal дээр онцлогдож байжээ. Дэлхийн хэт холын зайн гүйлтийн 40 жилийн турш эвдэгдээгүй рекордыг эвдэхээр зорьж буй тамирчин хэрхэн бэлтгэл сургуули...
Jul 04, 2020•40 min
Энэ удаагийн дугаарт ногоон намын байгаль орчны чиглэлээрх баримталдаг бодлого болон биофизик, аялал жуулчлалаар суралцсан түүхийнх нь талаар Монголын анхны ногоон намын даргаар өдгөө ажиллаж буй О.Бум-Ялагчтай ярилцлаа. Тэрбээр Герман улсад кибернетикийн мэргэжлээр, мөн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж, хожим НҮБ-н ЮНЕСКО-ийн хөтөлбөрийн төлөөлөгчөөр ажиллаж Богдхан уулыг ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэх, Хархорин хотыг Дэлхийн өвд оруулах ажлыг тус тус удирдан а...
Jun 19, 2020•33 min
Ээлжит дугаараараа бид "Олон улсын олимпын хороо" олимпын наадам болон спортоор дамжуулан хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд хэрхэн, яаж хүргэж буй зорилго, зорилтууд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлгөөнүүдийн талаар Behind The Sports podcast-ын Х.Номинзул (Master of Sport Management from SNU), Э.Гуамарал (Pursuing master’s degree in Sports management from University of Tsukuba) нартай ярилцлаа. Та бүхэн өөрт тохирох бүхий л подкастын плат...
May 31, 2020•56 min
Дэлхий нийтийн хэмжээнд нүүрлээд буй COVID-19 цар тахал нь эдийн засгийн нөхцөл байдал болон байгаль орчин, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж буй талаар хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа. 1:15 Зочны танилцуулга 1:16- 21:00 Коронавирусын МУ-ын эдийн засаг дахь нөлөө, авч буй арга хэмжээнүүд зөв эсэх талаар 21:12-34:10 Эдийн засаг цаашид хэрхэх талаар 34:11-40:46 Амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт, байгаль орчин дахь нөлөө...
Apr 18, 2020•41 min
IT-н салбарын хүч бидэнд маш олон боломжуудыг бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээлэл технологийн салбар манайд хэр хүртээмжтэй байдаг бол? эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ? зэрэг асуултад хариулт, шийдэл олохыг зорьсон Дэм-Брайль төсөл амжилттай хэрэгжээд дууслаа. Төслийн үр дүнд харааны бэрхшээлтэй иргэд бидний адил компьютерын үйлдэл, дэлгэцийг Монгол хэл дээр болон брайль үсэг рүү хөрвүүлэх програмын хөгжүүлэлтийн ажлыг М.Цэнгэл ахт...
Mar 29, 2020•45 min
Олон улсын ойн өдөрт зориулсан ээлжит дугаараа та бүхэнд хүргэж байна. Дэлхий нийтээрээ энэ өдрийг "Ой ба Биологийн олон янз байдал: Алдаж боломгүй үнэ цэнэтэй " гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Энэ удаагийн дугаарт НҮБ-ХХААБ-ын үйл ажиллагааны цар хүрээ болон хэрэгжүүлж буй ойн төслийн талаар болон Монгол улсын ойн салбарын бодлого, зохицуулалт түүнд шаардлагатай санхүүжилт, ой хээрийн түймрээс хэрхэн яаж сэргийлэх талаар ярилцлаа. Зочноор БОАЖЯамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Ою...
Mar 20, 2020•38 min
Энэ удаагийн дугаартаа хүрээлэн буй орчин, байгаль хамгаалалд эмэгтэйчүүдийн оролцоо болон салбар шинжлэх ухааны онолд үүнийг хэрхэн авч үздэг талаар ярилцлаа. Түүнчлэн олон улсын төдийгүй Монгол улсад байгаль хамгаалалд эмэгтэйчүүд хэрхэн оролцож, хувь нэмрээ оруулж буй сайн жишээнүүдийг бид онцоллоо.
Mar 12, 2020•25 min
Дэлхийн хэмжээнд ноолуурын нөөцийн 40 хувийг хангадаг Монголын ноос ноолуурын салбарт хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийн олон талт хамтын ажиллагааг сайжруулахаар хийгдэж буй ажлуудыг бид онцолж байна. Энэ удаагийн зочноор STeP EcoLab төслийн менежер У.Сарангоо болон ТоС холбооны төсөл, хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэтэй тогтвортой ноос, ноолуур гэж юу вэ, түүхий эд үйлдвэрлэлийн үе шат бүрт үүнийг хэрхэн шингээж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ...
Mar 06, 2020•45 min
Энэ удаагийн дугаартаа бид гүйлтийн дараа хэрхэн нөхөн сэргэх талаар хэт холын зайн марафоны олон улсын хэмжээний мастер Гамбаа ахтай ярилцлаа. Тэрээр сүүлийн 8 жилийн хугацаанд гүйлтэд дурлан идэвхтэй хичээллэн дотоод, гадаадын олон тэмцээнүүдээс хуримтлуулсан мэдлэг, мэдээллүүдээ бидэнтэй хуваалцлаа. Залуу үе болон дунд, ахмад үеийнхэндээ амьдралын зөв хэмнэлийг гүйлтээр дамжуулан өөрөөрөө үлгэрлэж буй Гамбаа ахын цаашид оролцох бүх тэмцээн уралдаануудад нь амжилт хүсье.
Feb 27, 2020•1 hr 18 min
Өглөөний мэнд, Ээлжит дугаараараа бид 2019 онд Монголд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн тухай тоймлон бэлтгэлээ.
Feb 12, 2020•37 min
Ээлжит дугаараараа гүйгчдийн марафонд гүйсэн туршлагуудыг хуваалцаж байна. Улаанбаатар, Ахиллис, Москва, Бээжин, Грекийн 42 км бүтэн марафон болон Богдхан уулын трэйль 64км, 12/24 цагийн холын зайн гүйлтэд оролцсон Б.Батжаргал, Н.Энхзул, М.Баттулга, Б.Билэгт нар хэрхэн яаж тэмцээнээ амжилттай дуусгасан туршлагууд болон өөрсдийн бэлтгэл сургуулилтын талаар ярилцлаа.
Jan 21, 2020•1 hr 43 min
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага 2030 он хүртэл хаашаа чиглэж байгаа вэ, улс орнууд эдийн засаг, нийгэм, байгаль орчны салбараа хамтад нь цогцлоохын тулд төр болон хувийн хэвшлийнхэн хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа.
Jan 12, 2020•14 min