52: Ус дахин ашиглалт
Ээлжит дугаараараа ус дахин ашиглалтын талаар ярилцлаа.

Ээлжит дугаараараа ус дахин ашиглалтын талаар ярилцлаа.
Ирэх жилүүдэд аялал жуулчлалын хандлага хаашаа чиглэх вэ? Уламжлалт аялал жуулчлал нь эдийн засгийн үр өгөөж, ирсэн жуулчдын тоогоор хэмжигддэг бол тогтвортой аялал жуулчлал нь илүүтэй байгалийн тэнцвэрт байдал, түүх соёлын өв, нутгийн уугуул иргэдийг дэмждэг зэрэг олон сонирхолтой мэдээллийг энэ удаагийн дугаараас мэдэж авах болно.
Ээлжит дугаараараа хог хаягдлын менежментийн талаар Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн хог хаягдлын асуудал хариуцсан ажилтан Н.Мөнхбаяртай ярилцлаа.
Ээлжит дугаараараа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцлаа. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэмжих үзүүлэлтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн тусгасан байдаг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй байдаг болон энэ талаар Монголд хийгдэж байгаа ажлуудаас жишээ аван ярилцлаа.
МУИС Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаатай Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжил уул уурхайн салбар, тэр дундаа Оюу толгой төслийн оруулж буй хувь нэмэр, цаашдын хөгжлийн хандлагын талаар ярилцлаа.
Унадаг дугуйг өдөр тутамдаа ашиглахын ач тус, үүний тулд хэрхэн дугуйгаа зөв сонгож тоноглон, аюулгүй зорчих вэ, Улаанбаатар хотоо дугуйчдад ээлтэй болгохын тулд иргэд бид юуг анхаарвал зохилтой вэ зэргийн талаар унадаг дугуйны хорхойтон Тэнгистэй ярилцлаа.
Ээлжит дугаараараа баяр наадмыг хэрхэн байгальд ээлтэй тэмдэглэж болох талаар ярилцлаа. Та iOs болон Android утсаараа өөрийн хэрэглэдэг аппаар сонсоорой.
Машинд бус иргэдэд зориулсан хотыг бий болгохын тулд залуус хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ, Хотын байгаль орчинтой холбогдох асуудлын нэг бол олон нийтийн гудамж талбай билээ. Тэгвэл бүтээлч байдлаар дамжуулан архитектор, дизайнерууд олон нийтийн жишиг талбайг бүтээхээр зорьж буй "Би+д өөрөөсөө эхэлье" сайн дурын төслийн санаачлагч тогтвортой хөгжил байгаль орчны зөвлөх Э.Золзаяатай энэ удаагийн дугаараар ярилцлаа.
Эко дизайн гэж юу вэ? Дизайны салбарт бус бусад салбарт үүнийг хэрхэн шинэлэг шийдэл болгон ашиглаж буй талаар бид энэ удаагийн дугаараас мэдэж авах болно. "World Industrial Eco Design" буюу олон улсын шилдэг дизайнерууд хүрээлэн буй орчинд хэрхэн ээлтэй дизайн гаргаж, инженерчлэл дэд бүтцийн шийдлийг бүтээж буй туршлагаа хуваалцдаг олон улсын хуралд оролцоод ирсэн "Брэйнсторм" брэндинг хөгжүүлэгч компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Одбаяртай ярилцлаа.
Тогтвортой худалдан авалт буюу ханган нийлүүлэлт хэмээх ойлголт, түүний ач холбогдол, хэрэгжүүлэлт нь олон улс болон Монголд хэрхэн нэвтрээд буй тухай шинэ дугаартаа ярилцлаа.
БИОФИН нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс удирдан зохицуулж буй дэлхийн 35 оронд хэрэгждэг олон улсын түншлэл юм. Монгол улсад 2016 оноос эхэлж хэрэгжсэн бөгөөд байгаль орчин, тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд шаардлагатай: санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг олох, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ирээдүйд гарах илүү зардлаас зайлсхийх, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулахад хийгдсэн үнэлгээний ажлуудын үр дүн, шийдлийн талаар БИОФИН төслийн үндэсний тэргүүлэх зөвлөх Б.Чимэд-Очиртой гуайтай ярилцлаа. ...
Scroll for English 2018 оны 11 сард Эсгий Хот / Felt City подкасттай хамтран University of British Columbia-гийн профессор Julian Dierkes-ийн эрхэлдэг Mongolia Focus http://blogs.ubc.ca/mongolia блогт монгол подкастуудын талаар нийтлэл бичиж байсан билээ. Тэгвэл профессор Julian Dierkes маань өөрийн сургуулийн докторын зэрэгт суралцаж буй оюутан, “Total Transition" номын зохиогч Sandeep Pai-тай хамт дэлхий дахинд нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрүүд рүү шилжих үйл явц хэрхэн яваг...
Өмнө нь хөндөн ярилцаж байсан дуу шуугианы бохирдлын нэгэн адил төдийлөн анзаарагддаггүй ч биднийг хүрээлсээр буй бохирдлын нэг төрөл- гэрлийн бохирдол буюу илүүдэл гэрлийн хэрэглээний талаар энэ удаад ярилцлаа. Хэт их гэрлийн хэрэглээ яагаад бий болоод буй, гэрлийн бохирдлын экологи, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учруулах нөлөөлөл, эдийн засгийн зардлын тооцоолол, гадны улс орнуудад авч буй арга хэмжээнүүд зэргийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Зөгийн аж ахуй эрхлэгч Томокотой ярилцсан бидний дугаараас та Монголд зөгийн аж ахуй анх хэзээ үүссэн, Монгол нутагт балт зөгийг нутагшуулан тэжээхэд ямар байдаг, зөгийн балны хэрэглээ, зах зээлийн талаар болон зөгийн амьдралын талаар олон зүйлс мэдэж авах болно. 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн "Михачи" компани нь өдгөө 300 гаруй бүл зөгийтэй бөгөөд жилд 10-аад тонн зөгийн бал хурааж, 6 нэр төрөл, савлагааны олон сонголттойгоор олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж Япон улс болон дэлхий...
Хүн бүр чанартай боловсрол эзэмших боломжтой болсноор ядуурал болон тэгш бус байдал буурах олон талын ач тустай билээ. Сонирхуулахад боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын 1 ам.долларт нөхөгдөх мөнгөн дүн эргүүлээд 8 ам.долларын үр ашгийг бидэнд авчирдаг. Энэ удаагийн дугаараар "Оюу толгой" компанийн мэргэжлийн боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ, санаачлагуудын талаар сургалтын мэргэжилтэн М.Ариунтунгалагтай ярилцсаныг хүлээн авна уу.
For our first English-language episode, we talked with Greg Zegas, an expat and hiking enthusiast living in Ulaanbaatar, Mongolia about waste issues and their impacts in Mongolia's non-urban areas, waste-related ideologies & management best practices applied internationally, and how they could be applied in Mongolia's context. Also, we highly recommend you to check out "Leave No Trace" article written by Greg.
Эко шошго/Eco labels-ийн талаар энэ удаа ярилцлаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээний байгальд ээлтэйг хэрэглэгчид таниулдаг эко шошго нь олон талын ашиг тустай бөгөөд олон улс болоод Монголд нэвтрээд чамгүй хугацаа өнгөрөөд буй бөгөөд энэ талаар товч мэдээлэл бэлтгэн хүргэлээ.
2018 он өндөрлөж шинэ онтой золгох мөч дөхөж буйтай холбогдуулан хөтлөгч бидний зүгээс энэ оны сүүлийн дугаартаа 2018 онд манай оронд тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ямар чухал үйл явдлууд, санаачлагууд болж өнгөрсөн талаар тоймлон бэлтгэж хүргэлээ.
Хүйтний эрч чангарч, утаа өтгөрсөн энэ өдрүүдэд бид агаарын бохирдлоос өөрийгөө болоод бусдыг хэрхэн хамгаалж чадах вэ? Энэ талаар бид шинэ дугаартаа ярилцлаа. Гэрэл зургийг ©Мөнгөнхишиг Батбаатар
Монгол улсын 1993 онд нэгдэн орсон НҮБ-ийн Биологийн олон янз байдлын конвенцийн 14 дэх удаагийн талуудын бага хурал Египет улсад энэ 11 сарын 13-наас 29-ний өдрүүдэд болж байгааг тохиолдуулан Өмнийн говийн биологийн олон байдлыг судалж, хамгаалах талаар "Оюу толгой" компанийн авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ, санаачлагуудын талаар ахлах мэргэжилтэн Т.Самданжигмэдтэй ярилцсаныг хүлээн авна уу.
Гэрэл зурагчин, график дизайнер Tamir Bayarsaikhan-ын анхны бие даасан үзэсгэлэн Бидэн дээр туссан сүүдэр / Shadow on us -Гэрэл зургийн үзэсгэлэн энэ 11 сарын 23-ныг хүртэл MN17 Art Gallery-д олон нийтэд толилуулагдаж байгаатай холбогдуулан уран бүтээлч Б.Тамир, Arts Council of Mongolia-н хөтөлбөрийн ажилтан Б.Батгэрэл нартай ярилцсаныг хүлээн авна уу. Уулархаг бүс нутаг тогтвортой хөгжилтэй ямар уялдаа холбоотой вэ, Швейцарийн хамгийн уулархаг хэсэгт 3 сар байрлан уран бүтээл туурвих ямар байда...
Энэ удаагийн дугаараар цөлжиж буй говийн бүс нутагт цайны ургамлууд тариалж, цайны соёлоор дамжуулан зөв зохистой хэрэглээг хэрэглэгчдэд хүргэж буй Highgarden Mongolia-н үүсгэн байгуулагч Морритой ярилцлаа. Бидний өдөр тутмын хэрэглээ, уламжлалт соёл ахуйтай салшгүй холбогдсон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бол яах аргагүй цай билээ. Тэгвэл цайны хариуцлагатай хэрэглээ, тариалалт гэж юу болох нэн ховор цайны ургамлуудыг Монголдоо хэрхэн тарьж, нутагшуулж буй талаар энэ дугаарыг сонссоноор та мэ...
Дуу шуугианы бохирдлын сэдвийг хөндөж ярилцлаа. Орчин цагийн тахал гэгддэг дуу шуугианы бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэр шалтгаантай байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээллийг та нэг дор сонсож мэдэх боломжтой. Хотын зарим хэсэгт дуу шуугианы хэмжилт хийсэн үр дүнгээ мөн хуваалцлаа.
Бид подкастынхаа ээлжит дугаараар Улаанбаатар хот гүйгчдэд хэр ээлтэй талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишгийг даган сонирхогчдын гүйлтийн тэмцээн олноор зохион байгуулагдах болсон. Гүйлт нь хамгийн энгийн, хямд төсөр, эрүүл мэндэд олон талын ашиг тустай спорт юм. Тэгвэл гүйлт сонирхогчдод ээлтэй, таатай нөхцөл бүрдүүлэхэд ямар хүчин зүйлс чухал байдаг, Улаанбаатар хот нь гүйгчдэд ээлтэй байж чаддаг эсэх, юун дээр дутагдалтай бас ололттой байдаг талаар бид ярилцлаа.
"Дэлхийн усны долоо хоног"-ийг тохиолдуулан уул уурхай дахь усны хариуцлагатай хэрэглээний талаар "Оюу толгой" төслийн байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Төслийн усны нөөц, ашиглалтын хэмжээ, усны талаар авч хэрэгжүүлдэг цогц арга хэмжээнүүд тэр дундаа ус дахин ашиглалтын сайн туршлага, хамтын оролцоот хөтөлбөрүүдийн талаархи мэдээллүүдийг та энэ дугаараас хүлээн авч сонсоорой.
Та хоол хүнсээ эрүүл, шинэхэн ногоогоор баялаг байлгаж чаддаг уу? Нарийн ногоо гэхээр л бордож, удаан хадгалсан импортын хүнс бодогддог уу? Эрүүл хүнсний нийлүүлэлт, хэрэглээнд газар тариалангийн жижиг, дунд бизнесүүд чухал ач холбогдолтой. Төрөл бүрийн навчит ногоог органик үрээр монгол хөрсөнд тарьж ургуулан хэрэглэгчдэд шинэхнээр нь нийлүүлдэг Green Lips компанийг бид энэ дугаараараа онцолж байна.
Хариуцлагатай хэрэглээтэй уялдаад охид бүсгүйчүүд хүртэл хэвшсэн хэрэглээгээ өөрчлөх цаг үе бидэнд ирээд байна. Энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ болох “menstrual cup” буюу сарын тэмдэгний аяганы талаар ярилцлаа. Тэгвэл menstrual cup гэж юу вэ, энэ нь ямар материалаар хийгддэг болох, анхны бүтээгдэхүүн нь хэрхэн яаж үүссэн бэ, энэ нь эргээд хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, эдийн засагт ямар ач тус давуу талтай бүтээгдэхүүн болж байгаа талаар та энэ удаагийн дугаар...
Уран бүтээлчид нийгэм болон байгаль орчны асуудлуудад хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаар бид өмнө нь ярилцаж байсан билээ. Тэгвэл “Street artist” буюу туурган дээрх урлаг бүтээгч Х.Хоснаран (Heesco)-той амьдрал уран бүтээлийнх нь талаар энэ удаагийн дугаараар ярилцлаа. Тэрээр нийгмийн олон талт асуудлуудыг ханан дээр зураглаж бүтээлээ туурвидаг бөгөөд уран бүтээл нь Австрали улсаар зогсохгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг чимдэг. Түүний НҮБ-н тогтвортой хөгжлийн зорилтуудын ханан...
Саяхныг хүртэл хамтын оффис гэдэг манай хотын хувьд харьцангуй шинэ үзэгдэл байсан бол өдгөө олон тооны хамтын оффис Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж, шинэ тутам нээгдсээр байгаа билээ. Хамтын оффисын хэрэглээг Монголдоо анхлан таниулж, ажлын орон зайны менежмент, ажиллах хэв маяг, соёлд шинэлэг өөрчлөлт авчирсан Club Coworking-ын гүйцэтгэх захирал Б.Мандатай энэ дугаарт ярилцлаа. Хамтын оффис юу санал болгодог вэ, ямар хүмүүс ийм ажлын орчинд татагддаг вэ, олон салбарын бүтээлч хүмүүс нэг д...
Энэ удаагийн дугаараар монголд анх удаа цахилгаан машины түргэн цэнэглэгч станц байршуулаад байгаа "Глобал моторс ХХК"-ний менежер Б.Очирхүүтэй цахилгаан машины талаар ярилцлаа. Бид цахилгаан машин гэхээр л Элон Маскын "Тесла Моторс"-н өртөг өндөртэй машинаар төсөөлдөг. Тэгвэл энэ дугаараас цахилгаан машин нь үнэтэй юу, манай улсад энэ нь хэр зохимжтой хэрэглээ вэ, цэнэглэх станц байгаа юу, дизель хөдөлгүүрт машинаас юугаараа давуу талтай вэ зэрэг асуултуудад та хариулт олно. Түүнчлэн манай улса...