Бид подкастаараа дизайны хүчийг дахин онцолж байна. Design thinking буюу бүтээлч сэтгэлгээ болон материал судлалаар дамжуулан хүн төрөлхтөнд тулгамдаад буй олон асуудлыг хэрхэн шинэлэгээр харж, тогтвортой шийдлүүдийг санал болгож болох бол? Бидний урилгыг хүлээн авч ярилцсан дизайнер А. Болорын олон бүтээл, төслүүд энэ асуултад гайхалтай хариулт өгч чадсан. Австрали улсын Сидней хотын Технологийн Их Сургуульд хувцас загвар, эд материалын дизайнаар бакалаврт суралцаж байх үеэсээ л тэрбээр хог хая...
May 14, 2018•36 min
Энэ удаагийн дугаарт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ)-ийн Хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Батдэлгэр бидний урилгыг хүлээн авч, зочноор оролцон хөрсний бохирдлын тухай ярилцлаа. Хөрсний бохирдол гэж юу вэ, ямар эх үүсвэртэй байдаг, холбогдох судалгаа болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, үүсэн гарах эрсдэлээс яаж хамгаалж болох талаархи мэдээллийг та нэг дор сонсож мэдэх боломжтой. Сонирхуулахад, ариун цэврийн байгууламжид 1 долларын хөрөнгө ...
May 04, 2018•32 min
Жил бүрийн 4 сарын 22-нд тохиодог Earth Day- Дэлхийн Өдрөөр 20 дахь дугаараараа мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ удаад бид байгальд ээлтэй интериор дизайн, амьдралын хэв маягийн талаар “Eden Design” интериор дизайны компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжинтэй ярилцлаа. Ц.Энхжин нь Англи, Италийн их сургуулиудад интериор болон бүтээгдэхүүний дизайнаар бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд “Eden Design” компаниа байгуулан салбартаа амжилттай ажиллаж яваа. Үүний зэрэгцээ олон улсын миссийн ...
Apr 22, 2018•35 min
Ээлжит дугаарт маань "Мөөжиг Органик"-ийн үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал зочноор оролцож бидэнтэй ярилцлаа. Зочин маань органик мөөг тариалалтыг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлдэг шинэлэг ногоон бизнесийг эрхэлдэг. Мөн "Шарк танк" нэвтрүүлгийн амжилттай оролцогчдын нэг билээ. Та мөөгөнд дуртай юу? Мөөг яаж ургадаг юм бол гэж гайхаж байсан уу? Дэлбэнх мөөг гэж дуулж байсан уу? Тэгвэл энэ дугаарыг сонссоноор та мөөгний хэрэглээ, ач тус, төрөл сорт, органик тари...
Apr 15, 2018•34 min
Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судлаач Г.Зоригтбаатартай бид ээлжит дугаараараа ярилцлаа. Манай зочин нь 2016 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд Нийгмийн эрүүл мэндийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Улаанбаатар хотын хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралтад хэт халалтын нөлөөллийг судлах нь” сэдвээр судалгаа хийсэн. Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий орнуудын нэг. Агаарын хэм нэмэгдэж, хэт халалт бол...
Apr 07, 2018•27 min
Шангрилад өчигдөр нээлтээ хийсэн “БИ+Д Өөрөөсөө эхэлье!!!” үзэсгэлэнг та үзэж амжсан уу? “Бид Монгол Агуулга” ТББ-ын дизайнерууд Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал, цөлжилт зэрэг байгаль орчны олон асуудлуудыг дүрслэн 50 гаруй зурагт хуудсыг бүтээснээ нийтэд нээлттэй толилуулаад байгаа билээ. Ээлжит дугаартаа бид эдгээр дизайнеруудын төлөөлөл болгон Н.Идо, Б.Анхбаяр(Асо)болон Ц.Тамир нарыг урьж оролцууллаа. Энэ дугаарыг сонссоноор та “Бид Монгол Агуулга”-ын дизайнерууд ни...
Mar 31, 2018•58 min
Өмнөх дугаарт бид байгальд ээлтэй тариалалтын тухай ярилцсан бол энэ удаад байгалийн гаралтай буюу био бордооны талаар биотехнологич Б.Ууганбаяртай ярилцлаа. Зочин маань Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-д биологийн шинжлэх ухаанаар магистрын зэргээ хамгаалсан, тахианы сангаснаас гаргаж авсан бионүүрс ашиглан хөрсний үржил шимийг сайжруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийх сэдвээр судалгаа хийсэн, 2014 оноос гэрийн нөхцөлд хүнсний хаягдал, чийгийн улаан хорхой ашиглан бордоо хийх т...
Mar 25, 2018•32 min
Ээлжит дугаарт маань "Ногоон говь тал" нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Д.Мөнх-Очир оролцож байгальд ээлтэй тариалалтын талаар ярилцлаа. Химийн бордоо ашиглалгүй, байгалийн нөөц бололцоог ашиглан хүлэмжийн нөхцөлд болон гадаа талбайд хэрхэн тариалалт хийж болох тухай болон эрүүл хүнсний нийлүүлэлтэнд фермерийн жижиг аж ахуйнууд ямар үүрэгтэй талаар мэдэж авахыг хүсвэл та заавал сонсоорой.
Mar 18, 2018•38 min
2017 оны 9 сард нээлтээ хийсэн АНУ-ын найруулагч Darren Aronofsky-н Mother! буюу Эх! киног та үзэж амжсан уу? Ямар утга учиртай кино болох талаар нь эргэцүүлж гайхаж байсан уу? Хэрэв тийм бол энэхүү кино нь байгаль орчны асуудлуудтай хэрхэн холбогддог болон кино найруулагч, жүжигчид, киноны эргэн тойрон дахь сонин хачны талаар бид энэ дугаартаа бид ярилцлаа. "Кино клуб"-ын зохион байгуулагчдын нэг О.Жаргалт болон кинонд хайртай Г.Ундрах, Ч.Төгөлдөр нар зочноор оролцож киноны талаар өөрсдийн сэтг...
Mar 11, 2018•1 hr 10 min
Green Climate Fund буюу уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь конвенцийн дагуу байгуулагдсан, хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг сааруулах, дасан зохицох арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг. Энэ удаагийн дугаарт ХасБанкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б. Ананд оролцож уур амьсгалын ногоон сангийн үйл ажиллагааны тухай, ХасБанк нь хэрхэн энэхүү сангийн Монгол улс дахь анхны магадлан итгэмжлэгдсэн байгууллага болоод буй, үүний дагуу уур ...
Mar 06, 2018•47 min
Энэ удаагийн дугаарт Онцгой Байдлын Ерөнхий Газрын (ОБЕГ) Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д. Баасансүрэн зочноор оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйн талаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах талаар авч буй арга хэмжээний нэг гол чиглэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй юм. НҮБ-аас баталсан даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрт онцлон тусгасан уур амьсгалын өөрчлөлт гэж чухам юу болох, дэлхий дахин болон Монгол орны байгаль орчин, ний...
Feb 21, 2018•43 min
Энэ дугаарт ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш, Монгол орныг ойжуулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “My Club”-ийн үүсгэн байгуулагч Д.Сэрдарам оролцлоо. 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш “My Club” нь байгалиа гэсэн сэтгэлтэй олон мянган залуусыг нэгтгэж Монгол улсын нийт 13 байршилд ойн зурвас бий болгожээ. Үүний нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг бөгөөд тэнд залуучуудын тарьж ургуулсан 65,000 ой мод бүхий талбайд элсний карь...
Jan 20, 2018•40 min
Энэ удаагийн дугаарт "Ногоон титэм" компанийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадас оролцон дотоод орчны агаарын бохирдол, эх үүсвэр, түүний эрсдэлээс хамгаалах арга замууд, агаарын бохирдлыг бууруулахад судлаачид болон иргэд хэрхэн оролцож буй талаар бидэнтэй ярилцлаа. Агаар шүүгч үнэтэй байх тусмаа сайн шүүдэг эсэх, маскны чанарын хэмжилт, машин доторх агаарын бохирдлын талаарх судалгаа, шийдэл, агаарын бохирдлоос хамгаалахын тулд гэр, ажил, машин, гадуур байхдаа ...
Jan 11, 2018•54 min
Энэ дугаарт шувуу ажиглагч, сонирхогч, гэрэл зурагчин Жаргал зочноор оролцлоо. Зочин Жаргал маань Jargal's Bird Photo фэйсбүүк хуудсаар болон https://www.flickr.com/photos/jargals004/фликр хаягаараа дамжуулан дурандаа буулгасан шувуудын зургуудаа хуваалцдаг бөгөөд бидэнтэй шувуу ажиглахуйн үүсэл хөгжил, ач холбогдол, шувуу ажиглагч хүний онцлог, Монгол орны шувууд, шувуу сонирхогч хамт олны тухай мөн хүний үйл ажиллагаа шувуудын амьдрах орчин, үржилд хэрхэн нөлөөлдөг талаар зэрэг олон сэдвээр яр...
Jan 03, 2018•1 hr 10 min
Энэ удаагийн дугаарт Английн University of Leeds-т тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан О.Удвал зочноор оролцон бидэнтэй нийтийн болон хувийн тээвэр нь тогтвортой хөгжилтэй уялдан хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй тухай, Улаанбаатар хотын тээврийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, төлөвлөгөө, тээврийн олон янз байдал болон автомашингүй гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг сэдвүүдийн талаар ярилцлаа.
Dec 27, 2017•1 hr 3 min
Энэ удаагийн дугаарт Сэргээгдэх эрчим хүчний тухай СЭХ-ний инженер Эмматай ярилцлаа. 02:50 - 08:40 Сэргээгдэх Эрчим Хүчний талаар ерөнхий ойлголт мэдээлэл, Монгол Улсын СЭХ-ний нөөц баялаг, 08:45 - 11:30 МУ-д СЭХ-ний байгууллагууд болон хэрэгжиж буй төслүүд, 11:45 - 16:00 СЭХ-ний ач холбогдол, эерэг болон сөрөг тал 16:10 - 19:10 СЭХ-ний салбарын нөөц боломж, 19:15 - 25:15 СЭХ-ний ирээдүйн чиг хандлага, 25:18 - 28:20 СЭХ-ний Хүрээлэн Буй Орчинд үзүүлэх нөлөө, хаягдлыг дахин ашиглах боломж, 28:25 ...
Dec 04, 2017•36 min
Энэ удаагийн дугаарт Apple компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд чиглэсэн ямар арга хэмжээнүүд авч буй тухай зочин Эрдэнэбаатартай ярилцлаа. Эхний 2 минут ерөнхий танилцуулга, цаашлаад 02:05-04:55-д IT салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө, баримтлах чиг хандлага, 04:56-аас Apple-ийн товч танилцуулга, байгаль орчинд хандсан үйл ажиллагааны ерөнхий хүрээ, 07:16- аас Apple-ийн бүтээгдэхүүнүүд, үйлдвэрлэлийн үе шат, ашиглагддаг түүхий эд, Хятад дахь үйлдвэрүүд дэх ажиллах нөхцөл, ү...
Nov 15, 2017•56 min
УБ-ын агаарын бохирдол, түүний эх үүсвэр, холбогдох судалгаа, төслүүд болон бохирдлоос хамгаалах арга замуудын талаар судлаач Л.Дэлгэрзултай ярилцлаа.
Oct 22, 2017•43 min
Натурал саван гэж юу болох, жирийн савангаас найрлага болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө хэрхэн ялгардаг талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарт химийн инженер мэргэжилтэй Пуба оролцлоо. Зочин маань Монголд элбэг байдаг түүхий эдүүдийг ашиглан саван хийх арвин туршлагатай.
Oct 08, 2017•34 min
Байгаль орчны сэдэвт ногоон кинонуудын талаар ярилцлаа. Home, Human, Avatar, Planet Earth... http://bit.ly/2zjdcqH
Sep 25, 2017•32 min
Энэ дугаарт та бидний амьдралын нэг хэсэг болсон кофенд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа. http://bit.ly/2yl4JoC
Sep 10, 2017•34 min
Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сэдвүүдийн талаар ярилцах подкастынхаа эхний дугаарт тогтвортой хөгжлийн тухай ойлголт, НҮБ-ээс баталсан тогтвортой хөгжлийн зорилтууд болон хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээний нэг шийдэл болдог ногоон бизнесийн талаар ярилцлаа. https://sustainablemongolia.wordpress.com/2017/09/11/sustainable-mongol-podcast-1/
Sep 10, 2017•20 min