UNLOCK Podcast - podcast cover

UNLOCK Podcast

UNLOCK Podcastsoundcloud.com
UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж хуваалцацгаая!
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

#176 The Optimization Edge - "Оновчлолын эрин"

Энэ удаагийн дугаартаа Тэгшээ маань зочин хѳтлѳгч, Data Deus компанийн үүсгэн байгуулагч Болортой хамтдаа "The Optimization Edge" буюу "Оновчлолын эрин" номыг хүргэж байна. Оновчлол гэхээр сүрдмээр сонсогдож байгаа боловч, бидний амьдралд тун ойрхон зүйл юм. Бид асар их хэмжээний дата буюу өгөгдөл дунд амьдарч байна. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь оновчлолын гол хүчин зүйл боловч дутуу болон буруу өгөгдөл нь алдаатай дүгнэлт гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эрсдэлгүй өгөгдлөөр бизнесээ хэрх...

May 26, 20251 hr 28 min

#175 Source Code: My Beginnings

#175 Source Code: My Beginnings by Bill Gates Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 Microsoft-н үүсгэн байгуулагч Bill Gates-н бичсэн, дѳнгѳж энэ оны 2 сард гарсан цоо шинэхэн ном "Source Code: My Beginnings"-г хүргэж байна. Bill Gates ѳѳрийнхѳѳ хүүхэд ахуй наснаас эхлээд Microsoft-г үүсгэн байгуулах хүртэлх түүхээ ѳѳрийн ѳнцѳгѳѳс харан бичсэн энэхүү номноос түүний гэр бүл, найзууд, сургууль, мѳн хувь хүний зан, хатуужил, хичээнгүй зан чанар гэх мэт тэр болгон бидний мэддэггүй байсан зүйлүүд...

Apr 11, 20251 hr 40 min

#174 Anxious generation

Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 өсвөр насныхан тэр дундаа одоогийн Z үеийнхэнд утас, сошиал хэрэглээ хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэл судлаач хүний судалгаан дээр суурилан бичсэн 2024 оны шилдэг бүтээлийг танилцуулж байна. Цаашид утас, дэлгэцийн хэт хэрэглээнээс хүүхдүүдээ болон өөрсдийгөө хамгаалахын тулд эцэг эхчүүд, сургуулиуд юу хийж болох талаар бодит зөвлөгөөнүүдийг энэ номноос авах болно.

Mar 04, 20251 hr 28 min

#173 The Culture Code

Шинэ оны эхний дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2018 оны шилдэг бүтээлүүдийн нэг "The Culture Code" номыг танилцуулж байна. Энэхүү бүтээл нь багийн ажиллагааг чухалчилж, байгууллагын уур амьсгал, соёлд ач холбогдол өгдөг хэн бүхэнд туслах бодит жишээгээр баялаг ном юм.

Jan 29, 20251 hr 36 min

#172 Feel the Fear...and Do It Anyway

2024 оны сүүлийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань "Feel the Fear ... and Do It Anyway" буюу "Айдасаа мэдэр... тэгсэн ч хий" номыг хүргэж байна. Та одоо юунаас айж байна вэ, тэр айдас тань танийг шийдвэр гаргаж, дараагийн алхамаа хийхэд тань саад болоод байгаа юм биш биз? Бараг 40-ѳѳд жилийн ѳмнѳ хэвлэгдэн гарсан энэхүү классик ном олон сая хүмүүст айдасаа мэдэрсэн ч дараагийн чухал алхамаа амьдралдаа хийхэд нь тус болсоор ирсэн. Ямар ч айдас, шалгууртай учирсан бай түүнийг хэрхэн давж болохыг эн...

Dec 22, 20241 hr 10 min

#171 The Element

#171 The Element by Ken Robinson Энэ удаагийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань Кэн Робинсоны бичсэн "Элемент" номыг хүргэж байна. Элемент гэдэг нь байгалиас заяасан авьяас нь хувь хүний ѳѳрийн хүсэл сонирхолтой нийлэх тэр цэг юм. Олон хүмүүс ѳѳрийнхѳѳ элементийг олоогүй, эсвэл яаж олохоо мэдэхгүй байдаг. Харин энэхүү номноос хэрхэн ѳѳрийнхѳѳ элемент олж, амьдралдаа ѳѳрчлѳлтийг авчирч болохыг олон сонирхолтой жишээгээр олж мэдэх болно.

Nov 17, 20241 hr 35 min

#170 Ultra-Processed People

#170 Ultra-Processed People by Chris Van Tulleken Энэ удаагийн дугаартаа олон улсын шилдэг номын жагсаалтанд орж байсан "Ultra-Processed People" номыг хүргэж байна. Технологи хѳгжихийн хэрээр бидний идэж буй хоол хүнсэнд ч мѳн маш том ѳѳрчлѳлт орж, бид хоол хүнсний шинэ эрин үед амьдарч байна. Хэт боловсруулсан хоол хүнс гэж юу болох, тэр нь бидний эрүүл мэндэд хэрхэн нѳлѳѳлж байгааг, бид ѳѳрсдѳѳ ямар арга хэмжээ авах боломжтойг хийх боломжтойг энэхүү маш сонирхолтой номноос олж мэдэх болно.

Oct 12, 20241 hr 26 min

#169 Creative Schools

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан ТомЁ сургууль цэцэрлэгийн захирал Дээгий маань боловсролын салбарын шилдэг бүтээлүүдийн нэг Кэн Робинсоны бичсэн "Бүтээлч сургуулиуд" номыг онцгой зочинтой хамт хүргэж байна. Зочин хөтлөгч Э.Сүндарь нь Стэнфордын Их Сургуульд “Суралцахуйн дизайн технологи” магистрын хөтөлбөрийг төгссөн бөгөөд боловсрол, хүүхэд хөгжилтэй холбоотой "Цонхтой цаг" цуврал подкастыг хөтлөн явуулдаг. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч багш нар, сургуулийн захирлууд энэхүү номноос ор...

Sep 14, 20242 hr 15 min

#168 Outlive, Part 2

Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань өмнөх дугаараараа танилцуулсан "Outlive" номын сүүлийн хагасыг хүргэж байна. Энэ хэсэгт эрүүл урт удаан наслахын тулд та дасгал хөдөлгөөн, хоол хүнс, нойр, сэтгэлзүйдээ хэрхэн анхаарах талаар мэдэх болно.

Aug 31, 20241 hr 10 min

#167 Outlive, Part 1

#167 Outlive by Peter Attia, MD, Part 1 Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань 2023 онд хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг номуудын нэг болсон "Outlive" номыг таньд хүргэж байна. Эрүүл, урт амьдрахыг судалдаг доктор Peter Attia-н бичсэн энэхүү ном нь зѳвхѳн урт амьдрах биш, эрүүл чанартай, хѳгширсѳн ч гэсэн ѳѳрийнхѳѳ дуртай зүйлийг хүний гар харалгүй хийх чадвартай урт наслахын тухай анагаах ухаан, судалгаа баримтан дээр үндэслэн тайлбарлаж, шууд хэрэгжүүлж болох зѳвлѳгѳѳг ѳгѳх болно. ...

Aug 07, 20241 hr 35 min

#166 We were dreamers

Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2022 оны шилдэг намтар номнуудын нэг, Хойд Америк дахь Ази цагаачдын амьдрал болон хүүхдээ өсгөхдөө хийсэн алдааг дүрслэн харуулсан сонирхолтой номыг танилцуулж байна. Уг номны зохиогч Симү Лиү нь 2021 онд Shang-Chi кинонд тоглож анхны Marvel Studio-н Ази баатар болсноороо алдаршсан бөгөөд 2022 онд Time сэтгүүлийн Дэлхийн 100 нөлөө бүхий хүнээр шалгарч байв.

Jul 02, 20241 hr 35 min

#165 Decisive

#165 Decisive by Chip Heath and Dan Heath Энэ удаагийн дугаартаа "Decisive" буюу "Шийдэмгий байх нь" номыг хүргэж байна. Бидний ѳмнѳх дугаарт орж байсан "Made to stick" номын зохиолч Chip Heath, Dan Heath-н бичсэн энэхүү номноос ѳдѳр тутмын амьдрал, ажилдаа хэрхэн шийдвэр гаргах чадвар, арга барилаа сайжруулах, гаргасан шийдвэрээ хэрхэн дүгнэж, сайжруулах боломжтойг мэдэж авах болно.

May 31, 20241 hr 17 min

#164 Supercommunicators

Ээлжит дугаараараа бид "Дадал зуршлын хүч" номоороо сонсогчдын маань танил болсон Charles Duhigg зохиогчийн 2024 оны шинэхэн бүтээлийг танилцуулж байна. Өдөр тутам бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг бусад хүмүүстэйх харилцан яриа, харилцаа холбоог хэрхэн үр дүнтэй болгох вэ, хэрхэн сүпер харилцагч болох талаар олон хэрэгтэй зөвлөмжүүдийг олж сонсоорой.

Apr 21, 20241 hr 18 min

#163 How to raise an adult

#163 How to raise an adult by Julie Lythcott-Haims Энэ удаагийн дугаараа бид хүүхдээ утга учиртай амьдралд хэрхэн бэлдэж, тэднийг бие даасан, аз жаргалтай том хүн болгож төлөвшүүлэх талаар сонирхолтой номыг танилцуулж байна. Багаас нь хүүхдийнхээ урдуур хэт орж бүх зүйлийг нь бэлдэх нь эцэг эхчүүдийн бодсоноос ч олон сөрөг үр дагавруудтай юм.

Mar 17, 20241 hr 20 min

#162 Clearing the air

Шинэ оны эхний дугаараараа бид утааны талаарх бэстсэллэр номнуудын нэгийг танилцуулж байна. Энэ бүтээл нь олон улсын томоохон хотуудын түүхэн хорт утаануудын жишээ, түүнийг хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар цогц судалгаатай бичигдсэнээрээ онцлог юм.

Jan 31, 20241 hr 33 min

#161 The Woman in Me

#161 The Woman in Me Энэ удаагийн дугаартаа Britney Spears-н ѳѳрийнх нь бичсэн "The Woman in Me" номыг хүргэж байна. Олон алдартай дуу, уран бүтээлээ гаргаж Попын Гүнж хэмээн дэлхийд нэрлэглэж байсан алдарт дуучин Britney Spears нь 2008-2021 онд 13 жилийн турш conservatorship (асран хамаалагчын дор) амьдарсан. 2021 онд үүнээс гарсанаасаа хойш анх удаагаа түүний амьдрал юу тохиолдож байсныг ѳѳрѳѳ бичсэн энэхүү номоороо бидэнд тайлбарласан болно.

Dec 27, 20231 hr 28 min

#160 What Happened to You?

#160 What Happened to You? by Oprah Winfrey and Bruce D. Perry Энэ удаагийн дугаартаа "What Happened to You?" буюу "Чамд юу тохиолдсон бэ?" номыг хүргэж байна. Таны амьдралд тохиолдсон үйл явдалууд, тэр тундаа бага насанд тохиолдсон хүнд, хэцүү мѳчүүд нь траума болон үлдэж, хэрхэн энгийн ѳдѳр тутмын амьдралд том нѳлѳѳтэй байдагыг, мѳн тэрхүү нѳлѳѳнѳѳс хэрхэн ангижрах боломжтойг энэхүү номноос олон жишээгээр мѳн сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс нь мэдэж авах болно.

Nov 18, 20231 hr 25 min

#159 The 7 Habits of Highly Effective Families

11 сарын эхний дугаараараа бид "Өндөр үр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номоороо алдартай Стефен Кови зохиогчийн бичсэн "Өндөр бүр бүтээмжтэй гэр бүлүүдийн 7 дадал" номыг хүргэж байна. Гэр бүл, хосын харилцаа, хүүхдийн хүмүүжил гээд гэр бүлтэйгээ хэрхэн аз жаргалтай амьдрахад хэрэгтэй үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг энэ бүтээлээс та олж авах болно.

Nov 05, 20231 hr 33 min

#158 Atomic Habits

#158 Atomic Habits by James Clear Энэ удаагийн дугаартаа дадал зуршилын тухай номнуудын классикуудын нэг болох "Atomic Habits" номыг хүргэж байна. Жижиг дадал зуршилыг ѳдѳр болгон хэрэгжүүлсэнээр амьдралд том ѳѳрчлѳлт гардаг. Тэгвэл хэрхэн сайн дадал зуршилыг сурч, муу дадал зуршилаас холдож болох тухай энэ номонд 4 дадал зуршилын хуулиар тайлбарлах болно. Мѳн, энэ дугааарт сонсогчиддоо зориулсан онцгой бэлэгтэй байгаа. Ямар бэлэг болон бэлэгний Promo code-г дугаараа сонсоод олж аваарай. Өнөөдри...

Sep 20, 20231 hr 31 min

#157 Surrounded by Idiots

Хүн хоорондын харилцаа бол бүх зовлонгийн үндэс гэдэг. Тэгвэл бид энэ удаагийн дугаараараа өөрийгөө болон бусдыг ойлгоход ихээхэн үр дүнтэй гайхамшигтай номыг танилцуулж байна.

Aug 19, 20231 hr 17 min

#156 Stop overthinking

#156 Stop Overthinking by Nick Trenton Энэ удаагийн дугаартаа "Stop Overthinking" буюу "Хэт их ургуулан бодохоо зогсоо" номыг хүргэж байна. Хэт их ургуулан бодох нь зѳвхѳн толгой дотор байгаа бодол юм шиг боловч бидний бодит амьдралд ихээр нѳлѳѳлдѳг. Үүний шалтгаан болох сэтгэлийн тавгүй байдал, стресс зэрэгийг хэрхэн багасгаж санаа бодолоо тогтвортой тайван байлгах арга техникүүдийг энэхүү номноос олж мэдэх болно.

Jun 29, 20231 hr 15 min

#155 That will never work

Өдгөө Дэлхийн 190 гаруй оронд 200 гаруй сая тогтмол хэрэглэгчтэй Netflix 1997 онд онлайнаар DVD түрээсэлдэг жижигхэн стартап байсныг та мэдэх үү? Энэ удаагийн дугаараа бид Netflix компаний үүсгэн байгуулагч, анхны Гүйцэтгэх захирал нь уг брэндийг хэрхэн бүтээсэн талаарх өөрийн түүхээ хуваалцсан сонирхолтой номыг танилцуулж байна.

Jun 05, 20231 hr 27 min

#154 Women and Leadership

Австралийн ерөнхий сайд асан Julia Gillard болон Нигер улсын сангийн сайд асан, Дэлхийн Худалдаан Байгууллагын тэргүүн Ngozi Okonjo-Iweala нарын хамтран бичсэн сонирхолтой номын хүргэж байна. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд манлайлахад тулгардаг нийтлэг бэрхшээлүүд болон түүнийг хэрхэн даван гарах талаар олон сонирхолтой жишээгээр баяжуулан бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ хүргэж байна

May 06, 20231 hr 33 min

#153 He's not lazy

Энэхүү дугаараа бид өсвөр насны хөвгүүдтэй эцэг эхчүүдэд зориулан мэргэжлийн сэтгэлзүйчийн бичсэн гайхалтай бүтээлийг уг номын орчуулагч Дэмбэрэлмаагийн хамт танилцуулах болно. Таны хүү залхуу биш, харин түүнд юу тохиолдоод байгааг та энэ номноос сонсоорой.

Apr 10, 20231 hr 24 min

#152 The Art of Loving

Энэ удаагийн дугаараараа бид 1956 онд бичигдсэн цагаасаа эхлэн хайрын онолын сонгодог ном хэмээн ам дамжин яригдсан сонгодог бүтээлийг хүргэж байна. Хайрлах нь урлаг мөн үү, хэрэв мөн бол бид хайрын талаар юуг ойлгож мэдэх хэрэгтэй вэ, тэр ойлголт чинь магадгүй таны амьдралыг харах өнцгийг өөрчилж болно.

Mar 04, 20231 hr

#151 The Comfort Book

Удаан хүлээлгэсэн дугаараараа бид 2021 оны шилдэг номуудын нэг, бэстсэллэр зохиогч Matt Haig-н бүтээлийг танилцуулж байна. Сэтгэлээр унасан, жаахан эморсон үедээ уншиж өөрийгөө тайтгаруулж, итгэл найдвар олох ном шүү :)

Feb 06, 20231 hr 12 min

#150 Happiest Man on Earth

#150 The Happiest Man on Earth by Eddie Jaku 2023 оны эхний дугаараараа "The Happiest Мan on Earth" буюу ”Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн” номыг та бүхэндээ хүргэж байна. Дэлхийн хоёр дугаар дайны үеээр еврей гаралтай Германы иргэн Eddie Jaku нь Аушвицийн бөөнөөр хорих лагераас амьд гарсан цѳѳн хүмүүсийн нэг юм. Хүний тѳсѳѳлѳмгүй аймшигт жилүүдийг ѳѳрийн биеэр туулсан тэрээр тэрхүү туршлагаасаа сурсан зүйлүүд, амьдралд аз жаргалтай байхад юу чухал вэ, яагаад ѳѳрийгѳѳ хамгийн аз жаргалтай х...

Jan 13, 20231 hr 10 min

#149 How I Built This

Энэ удаагийн дугаараараа бид алдарт "How I built this" подкастыг бүтээгч, хөтлөгч Гай Разын 200 гаруй амжилттай бизнес эрхлэгчтэй ярилцсан дугаарууд дээрээ үндэслэн бичсэн гайхалтай номыг хүргэж байна. Өөрийн бизнесийг эхлүүлэхээр мөрөөдөлж байгаа эсвэл эрхэлж байгаа хэн бүхэн тэрхүү аялалдаа ямар саад бэрхшээл асуудлууд тулгарч болдог вэ, тэдгээрийг амжилттай бизнес эрхлэгчид хэрхэн даван туулдаг вэ талаар бодит жишээнүүдтэй танилцаж, олон асуултынхаа хариултыг энэ номноос олно гэдэгт бид итгэл...

Dec 04, 20221 hr 29 min

#148 The Richest Man in Babylon

Энэ удаагийн дугаараараа бид тэртээ 5000 жилийн өмнө эртний Грекийн Вавилон хотод болсон үйл явдал дээр үндэслэн бичигдсэн хувийн санхүүгийн талаарх сонгодог номыг хүргэж байна. Хэрхэн санхүүгийн сахилга баттай болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ гэсэн хэзээ ч хуучрахгүй асуултанд эртний хамгийн баян хот гэгдэж байсан Вавилон хотын иргэд хэрхэн хариулсан талаар, мөн тэрхүү үнэт мэдлэг, ухаан нь өнөөдөр ч бидний амьдралд хэрхэн үр нөлөөгөө үзүүлж болох талаар та энэ номноос ойлгох болно. Дашрам...

Nov 13, 20221 hr 11 min

#147 An Invisible Thread

#147 An Invisible Thread by Laura Schroff Энэ удаагийн дугаартаа "An Invisible Thread" буюу "Үл үзэгдэгч утас" номыг хүргэж байна. Хэвлэгдэн гарсанаасаа хойш олон сая уншигчидын сэтгэлийг хѳдѳлгѳж, нэгийг бодогдуулсан энэхүү номонд 1986 онд Нью-Йорк хотод нэгэн эмэгтэй гудамжинд гуйлга гуйж байсан бяцхан хүүтэй таарсанаар тэдний амьдрал хэрхэн ѳѳрчлѳгдсѳн тухай бодит түүхийг ѳгүүлэх болно.

Oct 22, 20221 hr 27 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android