Сайн байцгаана уу, 2022 оны эхний дугаартаа бид өнгөрсөн оны 11 сард Шотландын Глазго хотноо болсон COP26 хуралд Монгол улсаа төлөөлөн яваад ирсэн БОАЖЯамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбаттай ярилцлаа. Тус дугаартаа COP26 бага хурлын эргэн тойронд яригдсан UNFCCC, NDC, хүлэмжийн хийн шингээлт, нет зеро, хүлэмжийн хийг бууруулах санхүүжилтийн асуудал гэж юу болох түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод хөдөлгөөнөөр дамжуулан хэрхэн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг ...
Jan 03, 2022•40 min
“Wall Street Journal”-ын 2020 оны шилдэг номын зохиогч, Пулицерын шагналт, эдийн засгийн түүхч, эрчим хүчний шинжээч Даниел Йергины “Шинэ газрын зураг” номыг онцолж байна. Энэхүү номонд эрчим хүчний шинэ технологиуд, уур амьсгалтай холбоотой асуудлууд улс орнуудын геополитик гадаад харилцаанд хэрхэн нөлөөлж, эрчим хүчний зах зээл яаж хувьсан өөрчлөгдөж буйг бүх талаар тайлбарласан. Зочдоор О.Баттулга, П.Баасан, З. Хишигсайхан, Б.Базаррагчаа нар тус номыг тоймлон та бүхэнд хүргэж байна. Hosted on...
Dec 13, 2021•1 hr 18 min
Ээлжит дугаартаа Шведийн алдарт аяны хувцас хэрэглэлийн Fjällräven брэндийн алсын хараа, үнэт зүйлс болон бүтээгдэхүүнүүд хэрхэн байгальд ээлтэй байдлаар хийгдэж хэрэглэгчдэд хүрдэг тухай онцоллоо. Зочноор Fjällräven брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер ТАЙК компаний төлөөлөл В.Уянгатай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Dec 01, 2021•48 min
Ээлжит дугаартаа бид "Circular Economy" буюу Тойргон эдийн засгийн талаар ярилцлаа. Зочноор Бельги улсын "KU Leuven"-ын их сургуульд тойргийн эдийн засгийг хэмжих сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, Climate Tech - уур амьсгалын технологийн компанид хиймэл оюун ухаан хариуцан ажиллаж буй Э.Өнөрбаттай ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Nov 27, 2021•37 min
Өглөөний мэнд, ээлжит дугаартаа Хот төлөвлөлт ба иргэдийн оролцооны талаар ярилцлаа. Зочиноор Токиогийн их сургуульд хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан Г.Лувсанжамц (Лука) оролцлоо. Тус дугаараас пост-социалист улс орнуудын хот төлөвлөлтийн төстэй болон ялгаатай талууд, иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн сайн жишээнүүдийг онцоллоо. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Nov 10, 2021•39 min
Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт, хандлага харилцааг сайжруулах үүднээс олон нийтэд хүртээмжтэй, зөв мэдээлэл түгээх зорилготой Бэрх биш ээлтэй аяныг онцолж байна. Энэ удаагийн зочноор тус аяныг санаачлагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамиртай ярилцлаа. “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий болгоё. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Oct 18, 2021•32 min
Яагаад Улаанбаатар хотод хөдөө харагддаг шиг од харагддаггүй вэ? Их хотын гэрэлтүүлгээс үүдэж бидний дээгүүр гэрлэн манан үүсэж өөрсдийн мэдэлгүй байгалиасаа алсарч буй энэ орон зайг танин мэдэхүй, оддын аяллаар ойртуулж өгч буй Б.Энхтүвшинтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Aug 31, 2021•43 min
Та байгалиас юу мэдэрдэг вэ? УУЛ, УС, УРГАМАЛ, АМЬТДЫН гоо үзэсгэлэн таны тархи оюун санаанд хэрхэн нөлөөлдөг юм бол? Эдгээр асуултад хариулт олох зорилгоор Япон улсын Тояама их сургуульд нейросайнс-тархи судлалын шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан залуу хосууд Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа нартай бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Aug 09, 2021•46 min
НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтыг угтаад “Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр яригдсан хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнгийн талаар энэ удаагийн дугаартаа онцлон та бүхэнд хүргэж байна. #FoodSystems #SummitDialogues #UNFSS2021 @UNFoodSystems Hosted on Acast. See acast.com/privacy for more information....
Jul 10, 2021•40 min
Ээлжит дугаартаа бид хотуудын дугуйн замын талаар ярилцлаа. Зочиноор Английн Лийдсийн их сургуульд тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан, дугуйн спорт сонирхогч О.Удвал оролцлоо. Түүнчлэн АНУ, Англи, Япон, Унгар, Итали улсуудад дугуйн зам хэр хүртээмжтэй, аюулгүй байдаг талаарх дугуйчдын сэтгэгдлийг та энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой. О.Удвалын Тээврийн тогтвортой байдлын талаарх нийтлэлүүдийг http://jargaldefacto.com/ вебсайтаар орж уншаарай. Hosted on Acast. Se...
Jul 08, 2021•42 min
Энэ удаагийн дугаараар 170 гаруй жилийн түүхтэй HSBC банкны хөрөнгө оруулалтын сангийн ахлах шинжээч Б.Хулантай хариуцлагатай хөрөнгө оруулалт гэж юу болох, хөрөнгө оруулалт хийсний дараа ямар үйл явц өрнөдөг болон дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын чиг хандлага хааш явж буй талаар ярилцлаа. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Jun 28, 2021•40 min
Та бүхэнд Европын холбооны санхүүжилтээр "AVSF Монгол" байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрүүдийг ногоон зээлийн боломжуудтай холбож өгөх чиглэлд ТoС холбоотой хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Зочиноор ТоС холбооны төсөл хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэ оролцлоо. Hosted on Acast. See acast.com/privacy for more information....
Jun 02, 2021•32 min
Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн амьдралын сэтгэл ханамж, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ, агаарын бохирдол нэмэгдэх тутамд иргэн бүрт гарч буй эдийн засгийн хохирол, зардал гэж юу болох талаар бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Зочиноор "PlanetGOLD Mongolia" төслийн ажилтан С.Чимэдрэгзэнтэй ярилцлаа. Та подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information....
May 31, 2021•33 min
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй "Уур амьсгалын долоо хоног" цахим арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилтыг бид онцолж ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад олон улсын засгийн газар хооронд хэрхэн яаж зохицуулалт хийгдэж үр дүнд хүрдэг талаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэг "GIZ"-ын Парисын хэлэлцээрийн "NDC" үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын Үндэсний зөвлөх Ц.Гэрэлт-Одтой ярилцсан д...
May 20, 2021•46 min
Сайн байцгаана уу, ээлжит дугаараараа бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй Уур амьсгалын долоо хоног (Climate week) цахим арга хэмжээний хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт ба Веганизм"-ын талаарх сэдвийг хөндөж байна. Залуус бидний ирээдүй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцээд амьтны гаралтай хүнснээс ургамлын гаралтай хүнсрүү хэрхэн шилжин өөрчлөгдөж буй талаар БОАЖЯамны, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Анандтай ярилцсан дугаарыг ...
May 19, 2021•42 min
Монголоос байгальд ээлтэй, тогтвортой ноолуурыг дэлхийн зах зээл рүү нийлүүлэхэд малчид хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар бид ярилцлаа. Зочдоор малчдын хоршоо, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, мэргэжлийн холбоодын төлөөлөл болох "Тогтвортой ноолуур" холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлаг "Ногоон алт" малын эрүүл мэнд төслийн менежер, доктор Ц.Энх-Амгалан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн "Байгальд ээлтэй ноолуур" төслийн менежер Ж.Чанцаллхам, ...
Apr 16, 2021•1 hr 12 min
Өглөөний мэнд, ээлжит дугаараараа бид дэлхий даяар 700 гаруй төслүүдэд ногоон барилгын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн "BEE incorporation" буюу Ногоон барилгын зөвлөх үйлчилгээний компанийн Монгол дахь салбарын тогтвортой хөгжлийн төслийн менежер Ж.Номиндарьтай ярилцлаа. Тус дугаараас та бүхэн ногоон барилга гэж юу болох түүний шалгуур үзүүлэлт, олон улсын сертификат, гэрчилгээ, стандартууд болон баталгаажуулалтын үе шат, ногоон барилгын ирээдүйн чиг хандлага, сайн жишээнүүдийн талаарх сонирхолтой мэ...
Mar 15, 2021•48 min
Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж буй энэ цаг үед сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй бид ярилцлаа. Нийгэмд хэвшсэн хэвшмэл ойлголтоос хамааран эмэгтэйчүүд STEM буюу ( Science, technology, engineering, and mathematics )-ийн салбарын мэргэжлийг сонгон суралцаж, ажиллах нь бага байдаг билээ. Энэ удаагийн дугаарт сэргээгдэх эрчим хүчний салбартаа манлайлж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох Азийн Хөгжлийн Ба...
Mar 08, 2021•38 min
Хөл хорионы үеийн ээлжит дугаартаа Текстилийн буюу ноос ноолуур, нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчны зохицуулалтын талаар Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төвийн тэргүүн Н.Эрдэнэсайхантай ярилцлаа. Түүнчлэн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааны цар хүрээг цаашид хэрхэн уялдаа холбоотойгоор сайжруулах боломж, шийдлийн талаар тус дугаараас сонсоорой. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Dec 08, 2020•33 min
Хөл хорионы үеийн ээлжит дугаараараа бид COVID Tracing Mongolia буюу Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдлийг сайн дурын залуусын хамт хөгжүүлж буй мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Амарбаяртай ярилцлаа. Энэхүү нээлттэй эхийн төслийн суурийг Google, Apple компаниуд өнгөрөгч хавар хамтарч гаргасан бөгөөд Exposure Notification технологи дээр суурилж, хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чухалчилсан хөгжүүлэлтийг хэрхэн хийж буй талаар та энэ дугаараас сонсоорой. Hosted on Acast....
Dec 06, 2020•35 min
Хөл хорионы үеийн дугаараараа бид "Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ" талаар АНУ-ын "Дасгал хөдөлгөөний зөвлөл"-ийн оюутан, дасгалжуулагч З.Энхмөнхтэй (Күш) ярилцлаа. Энэ дугаараар, зочин маань сүүлийн арав гаруй жил тогтмол дасгал хийхдээ юу ойлгож мэдсэн, цаашлаад "Хүмүүс яагаад тогтмол дасгал хийж чаддаггүй" "Ямар төрлийн дасгал бидэнд хэрэгтэй" болон "Өөрийгөө таньж мэдэх нь тогтмол дасгал хийхэд яагаад хэрэгтэй" зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа. 01:15-05:09 Сүүлийн а...
Nov 28, 2020•1 hr 3 min
Солонгон Бүрхүүл бол нийгмийн асуудалд бүтээлчээр хандаж өнгө нэмэхээр нэгдсэн стрийт артистууд, дизайнерууд, архитекторууд, тайпо артистуудаас бүрдсэн сайн дурын залуус билээ. Эдгээр залуус өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөгөө чиглүүлэг дээр үндэслэн орон нутгийн сургуулиудын ханан дээр утга агууламж бүхий зураг зурцгаасан бол архитекторууд нь Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашааны загварыг жигдрүүлэх ажлын эхлэлийг ...
Oct 12, 2020•46 min
Ариун цэврийн байгууламжид оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргүүлээд 5.5 ам.долларын үр өгөөжийг авчирдаг. Модон жорлонгийн тухай монгол хүн бүр мэддэг ч үүнийг хэрхэн шийдэж өөрчлөх тухай энэ удаагийн дугаартаа "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний санаачлагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Sep 28, 2020•30 min
Ээлжит дугаартаа бид Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн ойлголт, чадавхыг тодорхойлох судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа. Зочноор Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн мэргэжилтэн Б.Дөлгөөн болон VMLY&R судалгааны компанийн судлаач Ж.Халиун нар оролцлоо. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Sep 24, 2020•42 min
Ээлжит дугаартаа бид Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюунтай ярилцлаа. Ногоон санхүүжилт нь хүрээлэн буй орчноо хамгаалах цаашлаад тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд хэрхэн чухал хөшүүрэг болж буй талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Hosted on Acast. See acast.com/privacy for more information.
Aug 23, 2020•52 min
Энэ удаагийн дугаараар бид тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагын талаар ярилцлаа. Зочноор AVSF байгууллагын “Тогтвортой ноолуур” төслийн Баянхонгор аймгийн зохицуулагч Д. Эрдэнэбилэг, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Л.Ганцогт, ”Тогтвортой ноолуур Холбоо”-ны Баянхонгор аймаг дах хоршоодын төлөөлөл буюу Баацагаан сумын Цанхир хайрхан хоршооны дарга С.Бадраа, Жинст сумын Түйн хишиг хоршооны тэргүүлэгч гишүүн Т.Гүндоо нар оролцлоо. Hosted on Acast. See acast.com/privacy f...
Jul 08, 2020•21 min
Урин цаг ирж гадаа гүйхэд тун тохиромжтой цаг үе иржээ. Энэ удаагийн дугаараар хэт холын зайн гүйлт буюу олон өдрийн гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга Буджаатай ярилцлаа. Тэрээр 2008 оноос эхлэн гүйлтийн спортоор тогтмол хичээллэж, хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан 6 хоног, 10 хоног тасралтгүй үргэлжилдэг тэмцээнүүдэд түрүүлж АНУ-ийн Wall Street Journal дээр онцлогдож байжээ. Дэлхийн хэт холын зайн гүйлтийн 40 жилийн турш эвдэгдээгүй рекордыг эвдэхээр зорьж буй тамирчин хэрхэн бэлтгэл сургуули...
Jul 04, 2020•40 min
Энэ удаагийн дугаарт ногоон намын байгаль орчны чиглэлээрх баримталдаг бодлого болон биофизик, аялал жуулчлалаар суралцсан түүхийнх нь талаар Монголын анхны ногоон намын даргаар өдгөө ажиллаж буй О.Бум-Ялагчтай ярилцлаа. Тэрбээр Герман улсад кибернетикийн мэргэжлээр, мөн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж, хожим НҮБ-н ЮНЕСКО-ийн хөтөлбөрийн төлөөлөгчөөр ажиллаж Богдхан уулыг ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэх, Хархорин хотыг Дэлхийн өвд оруулах ажлыг тус тус удирдан а...
Jun 19, 2020•33 min
Ээлжит дугаараараа бид "Олон улсын олимпын хороо" олимпын наадам болон спортоор дамжуулан хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд хэрхэн, яаж хүргэж буй зорилго, зорилтууд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлгөөнүүдийн талаар Behind The Sports podcast-ын Х.Номинзул (Master of Sport Management from SNU), Э.Гуамарал (Pursuing master’s degree in Sports management from University of Tsukuba) нартай ярилцлаа.Та бүхэн өөрт тохирох бүхий л подкастын платф...
May 31, 2020•56 min
Дэлхий нийтийн хэмжээнд нүүрлээд буй COVID-19 цар тахал нь эдийн засгийн нөхцөл байдал болон байгаль орчин, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж буй талаар хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа. 1:15 Зочны танилцуулга 1:16- 21:00 Коронавирусын МУ-ын эдийн засаг дахь нөлөө, авч буй арга хэмжээнүүд зөв эсэх талаар 21:12-34:10 Эдийн засаг цаашид хэрхэх талаар 34:11-40:46 Амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт, байгаль орчин дахь нөлөө Hosted on Acast. See acast.com/priva...
Apr 18, 2020•41 min