Lunch Hour by Lemon Press - podcast cover

Lunch Hour by Lemon Press

Lemon Presswww.buzzsprout.com
Санхүү, бизнес, хөрөнгийн зах зээлийн шилдэг тоглогчидтой зах зээлийн шинэ, чухал мэдээллүүдээр буу халах Lunch Hour подкастад тавтай морил. Хагас цагийн энэхүү подкастаар зөвхөн хэрэгтэй дата, судалгаа, бизнесийн орчны талаар хэлэлцэх бөгөөд хий дэмий яриа хийж сонсогч таны цагийг үрэхгүй гэдгийг амлаж байна.
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

Ч.Мэргэн: Founders Institute-ийн анхны элсэлтийг 4 Монгол стартап амжилттай төгслөө

Lunch Hour подкастын маань шинэ дугаарт Exponential Partners-ийн Гүйцэтгэх захирал Ч.Мэргэн оролцлоо. StartUp World Cup болон Founders Institute хөтөлбөрийн талаар ярилцсан юм. Founders Institute-ийн анхны элсэлтэд 322 бүтгүүлснээс 44 нь тэнцэж, 4 гарааны бизнес амжилттай төгссөн байна. Дэлхийн хамгийн том pre-seed accelerator-ийн хөтөлбөрийг амжилттай төгссөн стартапууддаа баяр хүргэе. Төгсөгчдийн үнэлгээ нь $30 тэрбум давжээ.

Oct 07, 202128 minSeason 1Ep. 15

Б.Билгүүн: Даатгалын салбар 2025 он хүртэл 6 дахин өсөх боломжтой

Lunch Hour by Lemon Press #14 Lunch Hour подкастын маань шинэ дугаарт Бодь даатгал ХК-ийн Санхүү эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Билгүүн оролцлоо. Даатгалын салбарт гарч буй өөрчлөлтүүд болон цаашид зах зээлийн хөгжил ямар байх талаар ярилцсан байгаа.

Sep 30, 202128 minSeason 1Ep. 14

Б.Бүжинлхам: Үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэрхэн тогтворжуулах вэ?

Lunch Hour by Lemon Press #13 Lunch Hour подкастын маань шинэ дугаарт Nano International-ийн Гүйцэтгэх захирал, REMAX-ийн бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам оролцлоо. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын зах зээл Монголд ямар түвшинд байгааг, өрсөлдөөн хэр байгааг болон цаашид ямар зорилттой байгааг ярилцлаа. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтворжуулах аргуудын талаар ярилцсан байгаа.

Sep 20, 202130 minEp. 13

Л.Өлзийсайхан: Digital Nation 2021 арга хэмжээнд 300,000 хүн оролцох хүлээлттэй байна

Lunch Hour by Lemon Press #12 Lunch Hour подкастын маань шинэ дугаарт E-Mongolia төслийн зохицуулагч Л.Өлзийсайхан оролцлоо. 9-р сарын 17,18,19-ний өдрүүдэд зохион байгуулагдах Digital Nation 2021 арга хэмжээний талаар болон E-Mongolia 2.0 хувилбарын талаар ярилцлаа. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

Sep 15, 202133 minSeason 1Ep. 12

Д.Должинсүрэн: Үл хөдлөх авахад юуг чухалчлах хэрэгтэй вэ?

Lunch Hour by Lemon Press #11 Lunch Hour подкастын маань шинэ дугаарт Тэнхлэг зууч ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн оролцлоо. Үл хөдлөхөд хөрөнгө оруулвал ямар өгөөжтэй байх талаар болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлдог зүйлүүдийн талаар ярилцсан юм. Мөн Тэнхлэг зууч ХХК-аас гаргадаг судалгаануудаас гол үзүүлэлт, өөрчлөлтүүдийг дурдсан сонирхолтой ярилцлага боллоо.

Sep 13, 202128 minSeason 1Ep. 11

Б.Мөнх-Эрдэнэ: Миний бүтээсэн робот арилжаа хийж 26%-ийн ашиг өгч байна

Lunch Hour by Lemon Press #10 Lunch Hour подкастын маань шинэ дугаарт IHCoin-ийг гаргаж буй Их Бит ХХК-ийн Технологи хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ оролцлоо. Түүний хувьд dax.mn, trade.mn, Ard coin, IHCoin гээд дурдвал хамгийн том төслүүдийг хийж бүтээсэн мундаг хөгжүүлэгч юм. Б.Мөнх-Эрдэнэ захиралтай өмнөх төслүүд болон шинэ төслийнх нь талаар төдийгүй түүний зохион бүтээсэн хиймэл оюун ухааны талаар маш дэлгэрэнгүй ярилцсан байгаа.

Sep 09, 202133 minSeason 1Ep. 10

М.Хатанбүүвэй: $20 тэрбумын NFT-ийн зах зээлрүү Монгол бүтээлүүд орно

Lunch Hour by Lemon Press #9 Подкастын маань шинэ дугаарт Комплекс биржийн Ерөнхий захирал, Монгол NFT төслийг хэрэгжүүлж байгаа М.Хатанбүүвэй оролцлоо. Монгол уран бүтээлчдийг дэлхийд гаргаж, бүтээлүүдийг нь үнэлүүлж, Монгол өв соёлоо хамгаалан хадгалах зорилготойгоор эхлүүлсэн төслийнх нь талаар болон Комплекс биржийн үйл ажиллагаа, цаашдын зорилтуудын талаар ярилцлаа.

Sep 02, 202130 minSeason 1Ep. 9

Х.Алтай: МХБ-ийн түүхэнд бичигдэх 2021 он

Lunch Hour by Lemon Press #8 МХБ-ийн ТОП 20 индекс 40,000 нэгжид хүрсэн өдрийн мэнд ээ! Манай подкастын шинэ дугаарт МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай оролцлоо. Хөрөнгийн зах зээлд нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай байгаа зохицуулалтууд, МХБ-ийн гаргасан амжилт болон үүнийгээ бататгахын тулд хийгдэх ажлуудын талаар бидэнтэй ярилцлаа. Түүнчлэн дэлхий даяар хурдтайгаар тэлж буй крипто зах зээлтэй уламжлалт хөрөнгө оруулалтын аргууд буюу хөрөнгийн зах зээл хэрхэн өрсөлдөж байгаа талаар ярилцсан юм....

Aug 26, 202132 minSeason 1Ep. 8

Д.Хулан: Инновацад суурилсан бүтээгдэхүүнүүдээрээ дэлхийд танигдана

Lunch Hour by Lemon Press #7 Манай подкастын энэ удаагийн зочноор Lhamour брэндийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Д.Хулан оролцлоо. Монгол брэндийг дэлхийд гаргах алхмуудын талаар болон зах зээлийн өрсөлдөөн, Монгол брэндийн өрсөлдөх чадварын тухай бид 2 ярилцлаа. Түүнчлэн гарааны бизнесүүдийн мөчлөг, цаашдын зорилго гээд танд хэрэгтэй мэдээллүүдийг энэ подкастаас сонсоорой.

Aug 20, 202128 minSeason 1Ep. 7

Н.Ананд: Гарааны бизнесүүдэд 1 сая долларын хөнгөлөлтүүд авах эрх олгоно

Lunch Hour by Lemon Press #6 Манай подкастын энэ удаагийн зочноор MStars Hub-ийн Инновац хариуцсан захирал Н.Ананд оролцлоо. Гарааны бизнесүүдэд тулгамддаг хамгийн том асуудлууд, үүнийг хэрхэн шийдэж, давж гарах болон заавал анхаарах 3 зөвлөгөөг өглөө. Түүнчлэн гарааны бизнесүүдийг дэмжих хурдасгуур хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү подкастаас аваарай.

Aug 06, 202128 minSeason 1Ep. 6

Ц.Хуяг: Биржийн бус зах зээл санхүүжилт босгох шинэ гарцыг нээж байна

Lunch Hour by Lemon Press #5 Энэ удаагийн дугаартаа Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Ц.Хуягтай ярилцлаа. Тэрээр Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд мэргэжлийн оролцогчдоо дэмжих хэрэгтэйг сануулж байсан. Түүнчлэн биржийн бус зах зээлийг хөгжүүлэх нь ХЗЗ-д хамгийн удаан хүлээлтийг бий болгож байсан чухал алхам гэдгийг тодотгосон юм.

Aug 02, 202126 minSeason 1Ep. 5

Г.Бат-Эрдэнэ: Анхны нээлттэй хувьцаат медиа компани нэмэлт хувьцаа гаргана

Lunch Hour by Lemon Press #4 Манай подкастын энэ удаагийн зочноор Монгол ТВ болон ТэнГэрЛиг медиа группийн Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ оролцлоо. Анхны нээлттэй хувьцаат медиа компани болох ТэнГэрЛиг медиа группийн үйл ажиллагааны чиглэл, зорилт болон энэ салбарын хөгжил Монголын эдийн засагт ямар нөлөөтэйг ярилцлаа. Түүнчлэн контент бүтээгчдийг хэрхэн дэмжих, Ori студи ашиглалтад орсны дараа бид юуг хүлээж болох гэх мэт асуултын хариуг энэхүү подкастаас сонсоорой.

Jul 21, 202132 minSeason 1Ep. 4

Б.Эрхэмбаяр: Ямар хүмүүс амжилттай трейдэр болдог вэ?

Lunch Hour by Lemon Press #3 Манай подкастын энэ удаагийн зочноор трейдэр Б.Эрхэмбаяр оролцлоо. Трейдэр болохын тулд хаанаас, яаж эхлэх вэ? Сургалтад хамрагдах уу, өөрөө сурах уу, хэр их хугацаа шаардах вэ? гэх мэт асуултын хариултыг энэхүү подкастаас авах боломжтой. Түүнчлэн трейдэр болохгүй ч ажил, хичээлийн хажуугаар арилжаа, хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгийн захаас өндөр өгөөж хүртэх ямар боломжууд байдаг тухай сонсоорой. Эрхэмбаяр трейдэрийн Swing Traders дискорд линк: https://discord.gg/9...

Jul 14, 202130 minSeason 1Ep. 3

Б.Золбадрал: Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах хамгийн зөв цаг хэзээ вэ?

Lunch Hour by Lemon Press #2 Манай подкастын энэ удаагийн зочноор iHotel-ийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Золбадрал оролцлоо. Цар тахлын үед олон улсад аялал, жуулчлалын салбар уналтад орж, гадагшаа аялах боломж хаагдсан ч дотоодын аялал нэмэгдсэн эерэг үр дүн гарсан тухай тэрээр онцлон ярьсан юм. Мөн цар тахлын үед ч iHotel 3 удаа хөрөнгө оруулалт авч үйл ажиллагаагаа тэлэх, үйлчилгээгээ хөгжүүлэх боломж олдсон гэдгийг дурдсан юм....

Jul 08, 202129 minSeason 1Ep. 2

Г.Ганзориг: ₮50 тэрбумын санг хэрхэн удирдах вэ?

Lunch Hour by Lemon Press #1 Lunch Hour подкастын хост Б.Дөлгөөнзул миний бие хамгийн эхний дугаартаа Мандал Ассет Менежментийн гүйцэтгэх захирал Г.Ганзоригтой ярилцлаа. Тэрээр Мандал Өсөх Ирээдүй сангийн бодлогын тухай, менежментийн тухай ил тод, нээлттэй ярьсан бөгөөд тус санд хөрөнгө оруулах гэж байгаа хүн бүрийн заавал мэдэх бүх асуултад хариулсан байгаа. Түүнчлэн хувийн санхүүгээ хэрхэн удирддаг, зарлага дээр төвлөрөхөөс илүүтэй орлого дээрээ төвлөрвөл илүү үр дүнтэй байж болох зэрэг сонирх...

Jun 30, 202132 minSeason 1Ep. 1
Hosted on Buzzsprout
For the best experience, listen in Metacast app for iOS or Android