Live From Red Hero - Podcast - podcast cover

Live From Red Hero - Podcast

Live From Red Herocastbox.fm
Since Live from Red Hero was founded in 2021, with guests, who are leading experts in their relevant fields and have their own extraordinary stories. In each episode, a guest is asked to share their memories and experiences related to the city of Ulaanbaatar, Mongolia, and their opinions about urban culture.
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

#32 Дайн ба Энх хамтлагийн реппер М.Түмэнжаргал - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Дайн ба Энх хамтлаг 1996 онд Энхтайван (Mcit), Өлзийхишиг (XR), Даш (Хорон партизан) нар анхлан танилцаж улмаар Сүрэнбаяр (Ezi), Түвшинтөр (Bizzy) болон Түмэнжаргал (MC Аав) нарыг нэгтгэн 1997 оны 9-р сарын 10-нд албан ёсоор байгуулагдсан. Улмаар Наба болон Манхаа нар хамтлагт дарааллан орж байсан. 2. 1997 онд Монголын анхны “Байлдан дагуулагч” хип хоп бүлгийг “Дайн ба Энх”, ”Люмино”, ”Эрх Чөлөө” хамтлагууд үүсгэн байгуулж, улмаар 1998 онд “2 хүү”, ”Мон Та ...

Apr 08, 20242 hr 28 min

#31 Lumino хамтлагийн реппер Д.Анхбаатар - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Д.Анхбаатар нь Люмино хамтлагийн анхны гишүүн юм. Монголд хип хоп соёлыг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн португал гаралтай англи хэлний багш Жейсон 1996 онд түүний Скизо (Skitzo) хочоос гадна Люмино хамтлагийн нэрийг хайрласан. Тэрээр Скизо хочоо 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж "Эсгий зөөгч" гэж монгол руу хөрвүүлж байсан. 2. 1997 онд Монголын анхны “Байлдан дагуулагч” хип хоп бүлгийг “Дайн ба Энх”, ”Люмино”, ”Эрх Чөлөө” хамтла...

Dec 25, 20232 hr 1 min

#30 Архитектор Б.Батзориг - Улаанбаатараас ярьж байна

Зочдын талаарх сонирхолтой баримтууд 1. Б.Батзориг нь Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул xотын "Мимар Синаны нэрэмжит Соёл Урлагийн Иx сургууль"-ийг 2011 онд арxитектор мэргэжлээр суралцаж төгссөн. 2. Тэрээр оюутан байx хугацаандаа “Мимар Синан Судлалын Төв болон Туркийн Арxитектурын Музейн” зураг төслийн оюутны уралдаанд Монгол найзуудын хамт оролцож 2-р байр, 2011 онд Нидерланд Улсыэ ЭРАСМУС АйПи олон улсын хөтөлбөрт "Амстердамын Гудамж" сэдвийн xүрээнд багийн xамт 2-р байр тус тус шалгарч бай...

Nov 20, 20232 hr 58 min

#29 Моханик хамтлагийн С.Цогт, Ц.Даваажаргал - Улаанбаатараас ярьж байна

Зочдын талаарх сонирхолтой баримтууд 1. 1-р сургуулийн ахлах ангид байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт Даваа, Цоожоо, Бадсэр, Энэрэлт, Солонго, Мөөнөө нарын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй оролцож гараагаа эхэлснээр "Моханик" хамтлаг 2004 онд байгуулагджээ. 2. Тэд "Playtime''-д 2005 оноос, "Coken bеаt”-д 2007 оноос оролцож эхэлсэн. Мөн анхны албан ёсны тоглолтоо 2010 онд "Майр том жижигхэн тоглолт" нэртэйгээр С1 ТВ-ийн "Их завсарлага"-ын зааланд зохион байгуулсан. 3. Моханикийн анхны цомог 200...

Sep 05, 20231 hr 55 min

#28 Сюррреалист зураач Т.Отгонбаяр - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Зураач Т.Отгонбаяр нь 1977-1980 оны хооронд Польшийн Урлагийн академид суралцсан. 2. 1972 онд дунд сургуулиа төгссөн цагаасаа МУЭ, Батлан Хамгаалах яам, Монгол кино үйлдвэрт зураачаар ажилласан. 3. Ардчилсан Хувьсгалын анхдагчдын нэг тэрээр МоАХ-ы хөх тугийг зохиосон бөгөөд Польшид суралцах үедээ үзсэн үзэсгэлэнгээс сэдэл авч Монголд анти-коммунист үзэл бүхий улс төрийн зурагт хуудасны үзэсгэлэн гаргах санаачилга гаргасан нь улмаар 1991 онд "Морин жилийн тө...

Aug 22, 20232 hr 24 min

#27 Стрийт артист, ханын зураач Х.Хоснаран /Хиско/ - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Х.Хоснаран нь 1999 оноос хойш Австрали улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд Сиднейн их сургуулийн Урлагийн сургуулийг контемпорари арт, уран зураг, хэвлэлийн чиглэлээр сурч 2005 онд төгссөн. Төгссөн цагаасаа хойш Австрали Улсын Мелбурн хотод амьдран стрийт арт чиглэлээр бүтээлээ хийж эхэлжээ. 2. 1999 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны сургуульд суралцаж байхдаа У.Үнэнхүү, М.Билгүүн хоёр найзтайгаа “Каффейны дутагдал” хэмээх номыг эрхлэн хэвлүү...

Jul 30, 20233 hr 27 min

#26 Урлаг судлалын ухааны доктор, куратор Ц.Уранчимэг - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Ц.Уранчимэг нь Ардын зураач Н.Цүлтэмийн охин бөгөөд зурахаас илүү бичих, нийтлэх хүсэлдээ хөтлөгдөн 1987 онд Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит Будапештийн Их Сургуульд урлаг судлалын мэргэжлээр суралцаж, улмаар 1993 онд СУИС-ийг бакалавр, 1995 онд магистр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн. Тэрээр СУИС-ийн анхны магистр юм. 2. 1993 оноос Монголын анхны куратороор ажиллаж, энэ хүрээнд 1997 онд Япон Улсад анхны үзэсгэлэнг зохион байгуулсан. Мөн 2002 онд ...

Jul 23, 20232 hr 4 min

#25 Төвөд судлаач, номын санч Г.Ням-Очир - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Г.Ням-Очир нь 1990-ээд оны дунд үеэс эхлэлтэй уран зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлэгт харьяалагддаг ба Д.Энхболдбаатар, Д.Дашмөнх, П.Батхуяг (1974-2022), Г.Батнасан. Б.Бадрал зэрэг гишүүдээс бүрддэг. 2. 1996 оноос Монголын үндэсний номын санд сэргээн засварлагчаар ажиллаж байсан. 3. Хэл бичгийн ухааны доктор, төвдөч Л.Хүрэлбаатарын удирдлагаар “Диваажингийн орны тухай монгол зохиолууд” сэдвээр судалгаа хийдэг. “Диваажингийн орны тухай зохиолууд”, “Мөнхбус”, “Ч...

Jul 08, 20232 hr 34 min

#24 Дипломатч, судлаач Б.Баясгалан - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Б.Баясгалан ЗХУ-ын Москвагийн олон улсын харилцааны сургууль (МГИМО) болон АНУ-ын Колорадогийн Их сургуулийг дипломатч, төрийн удирдлагын менежемент мэргэжлээр тус тус төгссөн. 2. 2009 онд Их Британийн номын сангийн төслийн хүрээнд 1910-1950 оны хооронд хамаарах Монголын түүхэн гэрэл зургийн хальс түүнд холбогдох архивыг цахим хэлбэрт буулган судалгааны эргэлтэд оруулжээ. 3. Тэрээр Улаанбаатар хотын түүхэн хуучны гэрэл зургуудыг орчин үеийн байдалтай харьцу...

Jun 19, 20232 hr 20 min

#23 Хонх хамтлагийн дуучин Н.Энхбаяр, гитарчин Д.Энхболд - Улаанбаатараас ярьж байна

Зочдын талаарх сонирхолтой баримтууд 1. Хонх хамтлаг социализмээс ардчилалд шилжих үетэй зэрэг 1989 онд байгуулагдсан ба сэтгүүлч мэргэжилтэй нэг ангийн нөхөд болох С.Цогтсайхан, Н.Энхбаяр болон өөрсдөөсөө насаар 8 дүү Д.Энхболдыг гоцлол гитарчнаар нэмснээр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв. 2. Тэд хамтлагийнхаа хамгийн анхны тоглолтыг 1989 оны 9-р сарын 17-нд Улсын филармони дээр тоглосон. 3. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөний гадаа Монголын ...

Apr 21, 20232 hr 15 min

#22 Гамма агентлагийн гэрэл зурагчин С.Цацралт - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. С.Цацралт ЗХУ-ын Эрхүү хотын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2. "Залуучуудын үнэн", "Үнэн", "Ил товчоо" зэрэг сонинд фото сурвалжлагчаар ажиллаж байсан. 3. "Гамма" мэргэжлийн гэрэл зургийн агентлагийг Л.Ганзориг, Ц.Батзориг зэрэг нөхөдтэйгээ хамтран 1996 онд үүсгэн байгуулж өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 4. Тэрээр түүхч Д.Өлзийбаатартай хамтран XIX-XX зууны үеийн Монголын уламжлалт хувцасны хийц загварын түүхэн баримтат гэр...

Feb 27, 20232 hr 16 min

#21 Лемонс хамтлагийн соло гитарчин А.Энхтулга - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. А.Энхтулга нь МУИС-ийг Угсаатан судлал мэргэжлээр төгссөн. 2. Тэрээр Midnight хамтлагт 2002-2004 оны хооронд харьяалагдаж байсан ба Metronome хамтлагийн Ц.Одбаяр (Одноо), Д.Анар, Ц.Өнөрбаяр нартай хамтран 2004 онд Лемонс хамтлагийг байгуулжээ. 3. Лемонс хамтлаг 2006 онд "Мэлхий гүнж" дууг бичүүлсэн нь анхны цомгийн эхлэл байсан ба "Hi-Fi Label" Ц.Нацагдоржийн дэмжлэгтэй "Red Album" цомог бүтсэн түүхтэй. Уг цомгоо тэд 2018 онд пянз хэлбэрээр дахин гаргасан. ...

Nov 29, 20221 hr 38 min

#20 Монгол судлалын докторант, хот судлаач Пау Шчап - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Польш Улсын иргэн Шчап Пау (she/they) нь Монгол төдийгүй Улаанбаатар судлаач юм. Тэрээр мөн хотын газрын зураг цуглуулан судалдаг. 2. 2008 оноос хойш Монголд ирж очин, нийт дөрвөн жил гаруй хугацаагаар амьдарсан. 3. Трансжендер нон-байнари буюу хүйсийн хоёр туйлт байдалд үл харгалзах хүн. 4. Сонирхолтой нь тэр Улаанбаатар хотоос гадна Монголын хип хоп хөгжмийн талаар судалгаа хийдэг. Польшийн Варшавын их сургуулийн хичээлийн бүтэн жилийн хөтөлбөрт монгол хи...

Nov 19, 20222 hr 6 min

#19 Гэрэл зургийн сурвалжлагч Л.Санжмятав - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Тэрээр 1938 онд Улаанбаатар хотод төрсөн ба 17 настайдаа ангийнхаа хүүхдээс 450 төгрөгөөр “Зорький” камерыг худалдан авч анхны гэрэл зургаа авч байв. 2. Л.Санжмятав 1957 онд тухайн үеийн Төмөр замын намын хорооны дэргэдэх Найрамдлын зам одоогийн Ган зам сонинд 19 настайдаа гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр суралцаж 1962 онд төгссөн. 3. Тэрээр 1966 оноос МРТУХ-ны МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ер...

Nov 07, 20222 hr 8 min

#18 Модернист яруу найрагч Д.Галсансүх - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Д.Галсансүхийн яруу найргийн анхны багш нар нь Л.Нямаа болон Н.Нямдорж нар билээ. 2. Д.Галсансүх анхны яруу найргийн номоо “Зөн” цувралд “Хүн судлал” нэртэйгээр 1995 онд хэвлүүлж байлаа. Найман жилийн дараа буюу 2003 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг уг “Хүн судлал” номоороо хүртсэн байдаг. 3. Тэрээр "Монголын радио Хятадаар мэндлэхэд би үхнэ” хэмээх шүлгээрээ 2006 онд Болор цомын тэргүүн байрыг хүртсэн. 4. Тэрээр "Улаанбаатар", "Ардын эрх"...

Oct 15, 20222 hr 39 min

#17 Реппер, таттоо артист О.Мөнхжаргал /Ка/ - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. О.Мөнхжаргал ХУИС-ийг Япон судлаач мэргэжлээр суралцсан. 2. Ка 2004 онд хэсэг нөхдийн хамт "Anti Boy Band" хамтлаг байгуулж death pop урсгалаар уран бүтээл хийдэг байжээ. Дараа нь 2006 онд Ratabuzz буюу Г.Тэмүүлэнтэй хамтран регги урсгалаар хамтарч "Souljahs" хамтлагийг үүсгэн байгуулж байв. 3. Тэрээр 2006 онд Gee, Desant, GB, Amaraa, Zugii, Khuyagaa, Black, Nomad нартай хамтран Click Click Boom бүлгийн гишүүн болсноор хип-хоп, реп урсгалаар идэвхтэй бүтээл...

Oct 09, 20221 hr 31 min

#16 Гуру Медиа компанийн продюсер Ц.Ариунаа - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Ц.Ариунаа ЗХУ-д хатуу биеийн физикч мэргэжлээр суралцаж төгссөн. 2. 1997 онд найруулагч Питер Бросенс, Д.Төрмөнх нарын хамтарсан "Нохойн орон" УСК-ын зургийн даргаар ажиллаж киноны салбарт хөл тавьжээ. Сонирхолтой нь түүний гэр бүлийн хүн болох найруулагч, зураглаач С.Бямба тус бүтээлд зураглаачаар ажилласан. 3. "Гуру Медиа" ХХК-ийг Ц.Ариунаа, С.Бямба нар хамтран 2006 онд байгуулсан бөгөөд "Хүсэл шунал" (2010) "Алсын удирдлага" (2013) "Хэвтрийн хүн" (2020) ...

Sep 28, 20222 hr 18 min

#14 "Шөнийн галт тэрэг хамтлагийн дуучин М.Цэцэнбилэг - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. М.Цэцэнбилэг нь Улаанбаатар коллежийг Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. 2. Улаанбаатар коллежид суралцах үедээ 'Scream' хамтлагт дуулах болсон ба хамтлагаараа 2001 онд 'Playtime' алтернатив хамтлагуудын тоглолтод "Jackal", "Night Train" хамтлагуудын хамт оролцож байжээ. Уг тоглолт нь өдгөө 20 дахь жилдээ үргэлжилж буй 'Playtime Festival'-ийн эхлэл байсан гэдэг. 3. Улмаар Scream хамтлаг тарснаар хамтлагийн гишүүн Г.Занданхүүгийн хамт Night ...

Jul 17, 20221 hr 45 min

#13 Зураглаач, оператор Д.Тунгалаг - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Д.Тунгалаг нь “гeрман” хэмээх Доржсүрэнгийн охин бөгөөд 1971 оноос МҮОНТРВ-д кино зураглаач, Зураглаачийн албаны даргаар ажиллаж ирсэн Монголын анхны эмэгтэй зураглаач, магистр багш юм. 2. Тэрээр ВГИК буюу Бүх Оросын Кино Урлагийн дээд сургуулийн төгсөгч төдийгүй сургуулийнхаа 80 жилийн ойд зориулан "ВГИК, ВГИК-ийнхэн" гэх 3 нэвтрүүлэг бэлтгэсэн. 3. Телевизийн "Алтан сан" хөмрөгт Д.Тунгалагийн бүтээлцсэн "Энхээ", "Хүннү," "Амарсанаа" дуурь зэрэг олон арван ...

Jul 06, 20222 hr 21 min

#12 "Хөх нар" контемпорари урлагийн төвийн тэргүүн, куратор Ё.Далх-Очир - Улаанбаатараас ярьж байна2

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Ё.Далх-Очир ДУДС-ыг, 1988 онд Улсын багшийн их сургуулийг барималч, зураач мэргэжлээр тус тус төгссөн. 2. Монголын комтемпорари урлагийн эхлэлийг тавьсан Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь” гэж анхны нийгэмлэгээс гадна “Тэнгэр”, “Сита арт”, “Эго арт”, “Шинэ урлагийн холбоо” үүсгэн байгуулж, урлагийн шинэ тунхаг зарлаж явсан түүхтэй. 3. Ё.Далх-Очир "Хөх нар” контемп...

Jun 05, 20221 hr 32 min

#11 Хэл шинжлэлийн ухааны доктор М. Саруул-Эрдэнэ - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1 М. Саруул-Эрдэнэ 1994 онд Улсын багшийн их сургуулийг монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгссөн ба 1996 онд магистр, 2002 онд докторын зэргийг монгол хэл шинжлэлээр хамгаалсан. 2. Тэрээр 2001-2002 онд Истанбулын их сургуульд судлаач. 2002-2007 онд Индианагийн их сургуульд зочин судлаачаар тус тус ажиллаж байжээ.. 3. “Манайхан Америкт”, “Зугаатай хэл шинжлэл”, “Рамстедтын захидал бичиг”, “Монголын тухай америкийн хэвлэлд 1868-1968”, “Эртний Грекийн дом...

Apr 28, 20222 hr 24 min

#10 Нэвтрүүлэгч Г. Чулуунбат - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Г. Чулуунбат Политехникумийн радиогийн ангийг 1963 онд төгссөн. 2. Түүний ажлын гараа тэртээ 1961 онд "Монгол кино үйлдвэр"-ээс эхтэй. 3. 1967 оны 9-р сарын 27-ны өдөр Монголд анх удаа "Монголын зурагт, радио /одоо МҮОНРТ/ байгуулагдаж анхны мэдээг Г. Чулуунбат, Б. Хишгээ нар дамжуулсан түүхтэй. 4. Г. Чулуунбат нь 1987-1992 онуудад ЗХУ-ын Москвагийн радиод ажиллаж байсан ба энэ хугацаанд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар М.С. Горбачёвын гарын ү...

Mar 14, 20221 hr 51 min

#9 Аясын салхи хамтлагийн ахлагч Д.Энхтэгш - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Д.Энхтэгш нь ЗХУ-ын Волгоград хотод Дотоодыг аюулаас хамгаалах яамны Мөрдөнгийн дээд сургуулийг төгсөн мөрдөн байцаагчаар ажиллаж байжээ. 2. "Аясын салхи" хамтлагийг Д.Энхтэгш /Энди/ 1984 оны 4-р сарын 16-нд хөгжмийн урсгал сонирхол нэгтэй нөхдийн хамт үүсгэн байгуулжээ. Тэд хамтлагтаа "Үхлийн шуурга" хэмээх нэрийг сонгосон байсан ч социализмын үе байсан тул эсрэг утгаар нь 'зөөллөж' нэрлэсэн гэдэг. 3. 1987 онд "Октябрь 70" хөгжмийн уралдаанд оролцож "Өргөө...

Feb 11, 20222 hr

#8 Гэрэл зурагчин Б.Инжинааш & Орчуулагч Ж.Тэгшзаяа - Улаанбаатараас ярьж байна

Зочдын талаарх сонирхолтой баримтууд 1. Гэрэл зурагчин Б.Инжинааш Гамма агентлагт харьяалагддаг ба 2005 оноос хойш гэрэл зураг дарсаар байна. 2. Орчуулагч Ж.Тэгшзаяа Тагтаа паблишингийг Б.Баясгалантай 2012 онд хамт үүсгэн байгуулалцжээ. 3. Б.Инжинааш 2016 онд гэрэл зургийн томоохон сангуудын нэг болох АНУ-ын Нью-Йоркоос гаралтай Магнумаас "Орчин цагийн өсвөр үеийнхэн" гэрэл зургуудаараа тэтгэлэгт шагнал хүртжээ. 4. Ж.Тэгшзаяа хамгийн сүүлд Чехийн зохиолч Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнш...

Jan 23, 20222 hr 14 min

#7 Дижей, скейтер О.Ганболд - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. О.Ганболд болон түүний төрсөн ах О.Оюунболд тэргүүтэй хэсэг хүүхдүүд Монголд скейтээр гулгаж эхлэсэн цаг нь тэртээ 1989 оноос эхтэй бөгөөд өдгөө "Уухай" скейтбордын холбоо болтлоо өргөжин тэлж, олон зуун хүүхэд залуус уг спортоор амжилттай хичээллэсээр байна. 2. Өүжи 1997 онд хуучнаар Лениний музейн B1 давхарт байрлах UFO club-д анхны дижей замналаа эхлүүлж байжээ. 3. Скейтээр хичээллэн гулгадаг байх үедээ 1992 онд дуучин Б.Сарантуяагийн - Бороо дууны видео...

Dec 11, 20211 hr 16 min

#6 Сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Д.Төрмөнх нь ДУДС-ийг төгссөн бөгөөд түүний аав зураач Б.Доржханд нь 120 мянгат болон Зайсан толгойн монументал чимэглэлийг бүтээлцсэн түүхтэй. 2. 1988 оноос МҮОНРТ-д найруулагч, редактор, сэтгүүлчээр ажилласан ба тухайн үедээ "Товч толь" теле сэтнүүл, "Дорнын яруу найраг" зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэж байсан. 3. Бельгийн найруулагч Питер Бросенстой хамтран бүтээсэн "Нохойн Орон" УСК дэлхийн кино наадмуудаас нийт 23 шагнал хүртсэн. 4. Тэрээр Соёл-Эрдэнэ, Ха...

Nov 21, 20211 hr 31 min

#5 Монгол Улсын зөвлөх архитектор С.Одон - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. С.Одон нь Румын улсын Ион Минкугийн нэрэмжит архитектурийн сургуулийг 1972 онд архитектор мэргэжлээр суралцаж төгссөн. 2. Тэрээр Монгол Улсын 46 дахь архитектор юм. 3. 1972 оноос эхлэн Улсын Барилга Зураг Төсөл Инженерийн - Ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний товчоонд ажиллах хугацаанд 10 гаруй аймгуудын нийт 18 сум, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотод Лениний музейн гадна тохижилт, 6-р хорооллын ерөнхий төлөвлөгөөний эскиз дээр ажилласан тү...

Nov 21, 20211 hr 33 min

#4 Сэтгүүлч, продюсер Ирья Халаш - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Ирья Халаш нь бага насандаа нэгэн Атластай ном дотроос монгол хүний тухай уншсан нь тухайн улсынхаа талаар сонирхох эхний алхам болсон. Улмаар уг сонирхолдоо хөтлөгдөж монгол хэл суралцахааар шийдсэн бөгөөд 1981 онд Унгарын Будапештийн Их Сургуульд (ELTE) монгол судлалаар суралцаж байх үедээ 1985 онд тухайн үеийн БНМАУ-д анх хөл тавьжээ. 2. 1987 онд Финлянд Улсын Засгийн газрын тэтгэлгээр МУИС-д шилжин суралцсан ба 1990 оноос Ройтерс агентлагт ажиллаж эхэлс...

Nov 21, 20211 hr 27 min

#3 Мон Та Реп хамтлагийн реппер Д.Алтанзол - Улаанбаатараас ярьж байна.

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. Мон Та Реп хамтлаг нь реп бүжгээр гараагаа эхлэн 1995 онд байгуулагдсан бөгөөд Алтанзол нь хамтлагийн нэрийг өөрөө өгч байжээ. 2. Тэдний хамгийн анхны уран бүтээл 1998 онд “Хөөрхий янхан” нэртэй дуу байсан бөгөөд ФМ, радиогоор цацахыг хориглож байсан гэдэг. 3. 1998-99 онд Монголын анхны “Байлдан дагуулагч” хип хоп бүлэгт “Дайн ба Энх”, ”Люмино”,”Эрх Чөлөө” хамтлагууд дээр “2 хүү”,”Мон Та Реп” хамтлагууд нэмэгдэж 5 гишүүд бүрдэж байв. 4. Мон Та Реп хамтлаг 2...

Nov 21, 20211 hr 7 min

#2 Шог зураач С.Цогтбаяр - Улаанбаатараас ярьж байна

Зочны талаарх сонирхолтой баримтууд 1. С.Цогтбаяр нь 1980 онд Дүрслэх урлагийн сургуульд элссэн бөгөөд тухайн жилд 400 хүүхдүүд өрсөлдсөнөөс 40-ийг нь шалгаруулж авчээ. 2. Тэрээр “Үнэн", "Тоншуул" со­ниноос ажлын гараагаа 1982 онд эхэлжээ. 3. Гамма агентлагийн үүсгэн байгуулагч гэрэл зурагчин С.Цацралт, Соёлын сайд асан, доктор түүхч С.Чулуун нартай хамтран "Арт аялал"-ыг хамтран санаачилж ОХУ, Япон улсуудаар аялан Монголтой холбоотой олон түүхийн өв, баримтуудыг илрүүлж, цуглуулж байжээ. 4. Цах...

Nov 21, 20211 hr 25 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android