54 АЯГА КОФЕ - podcast cover

54 АЯГА КОФЕ

54 Cups of Coffeecastbox.fm
Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулгаас ангид сэтгэхийг хүссэн иргэнд зориулсан эдийн засаг, улстөр, нийгмийн чөлөөт подкаст. #54АягаКофе.
Last refreshed:
Follow this podcast in the Metacast mobile app to refresh it and see new episodes.
Download Metacast podcast app
Podcasts are better in Metacast mobile app
Don't just listen to podcasts. Learn from them with transcripts, summaries, and chapters for every episode. Skim, search, and bookmark insights. Learn more

Episodes

#023. Жендер, улстөр, эмэгтэйчүүдийн оролцоо | Тусгай дугаар

54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна. Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам” бэстсэллинг номын зохиолч, “Жорлонгоо өөрчилье” төслийн удирдагч хатагтай Ц.Оюунгэрэл уригдан оролцож жендер, улстөр, эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвээр яриа өрнүүллээ. http://facebook.com/54CupsOfCoffee http...

Mar 08, 20201 hr 5 min

#022. Нэг жилийн ойн тусгай дугаар

“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай дугаараа бэлтгэлээ. Эдийн засаг, улс төр, нийгмийн сэдэвтэй чөлөөт яриаг хүргэсэн өнгөрсөн 1 жилийн хугацаанд подкастын үндсэн хостууд – эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.М...

Feb 14, 20201 hr 35 min

#021. Уханийн тахал, Сонгуулийн тухай хууль & Тэтгэврийн зээл

“54 аяга кофе” подкаст 2020 оны эхний подкастаа та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаарт олон улсад тархаад байгаа Уханийн тахлаас гадна Сонгуулийн тухай хууль, мандат, мөн тэтгэврийн зээл тэглэсэн үйл явдлын эргэн тойрон дахь асуудлыг ярилцлаа. Мөн Хятадад мөрдөгддөг Social Credit System буюу нийгмийн үнэлгээний системийн тухай сэдвийг хөндлөө. Шинэ оны анхны дугаарт улстөр судлаач Болдсайхан, Энхтөр, Мягмарсүрэн, эдийн засагч Долгион нар буюу хостууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо. FACEBOOK | http...

Feb 10, 20201 hr 3 min

#020. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба #54АягаКофе-гийн шилдгүүд

“54 аяга кофе” подкаст 20 дахь дугаараараа 2020 онтой золгож байна. Өнгөрсөн намрын улс төрийн гол сэдэв – Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар энэ дугаарт хөндлөө. Мөн ирэх жилийн улс төрийн календарьт улаанаар тэмдэглэгдэж буй #Сонгууль2020 болон Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцсан юм. Ирэх жилүүдийн улс төрийн өнгийг тодорхойлох эдгээр гол хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дүнг мэргэжлийн судлаачид хэрхэн харж байна вэ? Мөн энэ онд дотоодод болон...

Dec 24, 20191 hr 3 min

#019. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд "тарьсан" асуудал, түүний нөлөөний тухай

“54 аяга кофе” подкастын хостууд өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Монголын нийгэм, улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлож байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд “тарьсан” асуудлын нийгэмд үзүүлж байгаа нөлөөний талаар энэ дугаарт ярилцлаа. Түүнчлэн сонгууль угтуулан идэвхжиж буй “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тухай, мөн Венесуэл, Украин, Орост ажиглагддаг ижил төстэй хөдөлгөөнүүдтэй харьцуулан ярилцлаа.

Nov 07, 201944 min

#018. Засаглалын хэлбэрүүд, FATF-ийн саарал жагсаалт, Шахмал түлшний тухай

“54 аяга кофе” подкастын энэ оны 18 дахь удаагийн дугаарт судлаач С.Болдсайхан Токиогоос, харин эдийн засагч Э.Долгион, судлаач Д.Мягмарсүрэн нар Улаанбаатар дахь студиэс оролцов. Засаглалын хэлбэрүүд, FATF-ийн саарал жагсаалт, мөн шахмал түлш зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Монгол Улсад засаглалын ямар хэлбэр илүү тохирох вэ? Манай улс саарал жагсаалтад орсон нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Шахмал түлшний асуудлыг хэрхэх вэ? Хэрхэн цааш явах вэ? Эдгээр асуултын хариултыг судлаачид я...

Oct 24, 201942 min

#017. Нийгмийн давхарга хооронд шилжих, хөрвөх чадвар буюу social mobility-ийн тухай

Нийгмийн давхарга хооронд дээш, доош шилжих, хөрвөх чадвар буюу "social mobility" сэдвийг “54 аяга кофе” подкастын шинэ дугаарт судлаачид сонгон ярилцлаа. Гарал үүслээс үл хамааран нийгмийн доод давхаргаас дээш шилжих хөдөлгөөн идэвхтэй өрнөдөг, өөрөөр хэлбэл иргэд, нийгмийн бүлгүүд нь хөрвөх чадвар сайтай улс орнуудыг Умард Европын орнууд тэргүүлдэг. Тэгвэл Монгол Улс энэ үзүүлэлтээр дэлхийд хаана явна вэ? Сүүлийн үед ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ? Түүнээс гадна мэдээллийн эмх замбараагүй э...

Sep 25, 201948 min

#016. Baby Boomers vs. GenX vs. GenY vs. GenZ: Үеүдийн гол онцлогууд болон тэдгээрийн хоорондох ялгаа юу вэ?

Байнгын хостуудын нэг судлаач С.Болдсайхан Япон руу буцахаас урьтаж “54 аяга кофе” шинэ дугаараа та бүхэндээ хүргэж байна. Төрж өссөн он цагаас нь хамааран хүн төрөлхтнийг Baby Boomers, X, Y, Z гэхчлэн үеүдэд ангилдаг. Тэгвэл Generational Difference буюу эдгээр үеүдийн гол онцлогууд, тэдгээрийн хоорондох ялгааны талаар подкастын энэ дугаарт ярилцлаа. Тэрчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд өрнөж буй сүүлийн үеийн мэдээлэл, үйл явцын тухай ярилцсан юм.

Sep 13, 201946 min

#015. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үр дүн юу байв?

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлаад буцлаа. Түүний айлчлалын үр дүн, тэдгээрийн эргэн тойрон дахь сэдвээр “54 аяга кофе” подкастын хостууд – эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн нар шинэ дугаартаа ярилцаж байна. Дараагийн хэсэгт хостууд Монгол төдийгүй олон улс дахь сонгуулийн санал худалдан авах үйл явц, түүний үр дүнгийн тухай ярилцсан юм. Судлаач С.Болдсайханы хийж буй эл судалгааны эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа ч монголчуудын хувьд су...

Sep 09, 201952 min

#014. Цөөхүүлээ атлаа намчирхдаг шалтгаан юу вэ?

“54 аяга кофе” – Улс төр, нийгэм, эдийн засгийн чөлөөт подкастын хостууд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглалаа. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Энхтөр, С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн нар студид энэ оны 14 дэх аяга кофегоо уух зуураа улс төрийн намуудын тухай сэдвийг хөндөж байна. Хүн ам цөөн атлаа монголчууд хэт намчирхдаг шалтгаан, Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд ямар үзэл баримтлалтай болох, юуны төлөө зогсдог зэргийг дэлхийн зарим улс орнуудын улс төрийн на...

Sep 06, 20191 hr 7 min

#013. Тост болон Тосон Бумбын шуугиан, Хонконгод үргэлжилж буй иргэний хөдөлгөөн

“54 аяга кофе” подкастын 13 дахь дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хостууд энэ долоо хоногт дотоодод өрнөсөн хамгийн онцлох үйл явдлаар Тост, Тосон Бумбын шуугианыг нэрлэсэн бол олон улсын дуулиануудаас Хонконгод үргэлжилж буй иргэний хөдөлгөөнийг тодотгон ярилцаж байна. Эдгээрээс гадна ОХУ-ын жагсаал, санхүү эдийн засгийн шинэ хямрал, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын аюулгүй байдал зэрэг асуудлуудыг эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр нар хөндлөө. ...

Aug 19, 20191 hr 4 min

#012. Монголчууд эх орондоо амьдарч буй атлаа яагаад авлига өгөх ёстой гэж?

“54 аяга кофе” подкастын 12 дахь дугаар авлигын тухай сэдвээр сонсогч та бүхэнд хүрч байна. Өнгөрсөн хугацаанд зайнаас подкастаа хийж байсан эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Энхтөр, С.Болдсайхан нар энэ удаа усан Улаанбаатарт нэг студид хамт суугаад энэ тухай ярилцлаа. Авлига яагаад үүсдэг вэ, монголчууд эх орондоо амьдарч буй атлаа яагаад авлига өгөх ёстой гэж зэрэг ёгт асуудлыг хөндөв. Мөн төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар маш то...

Aug 08, 201950 min

#011. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн бүрэлдэхүүнээрээ ...

Амласнаараа “54 аяга кофе” подкаст маань үндсэн бүрэлдэхүүнээрээ шинэ дугаараа хүргэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой сэдвийг энэ удаа бид дахин хөндөж, эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр нар нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан саналууд, тэдгээрийн үр дагавар, мөн манайхтай төстэй болон ялгаатай тогтолцоотой улс орнуудын жишээг харьцуулан ярилцлаа. Подкастын төгсгөлд та бүхэн Америк, Коста Рика, Куба, Польш, Эстонид аялаад ирсэн С.Энх...

Aug 08, 20191 hr 7 min

#010. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон асуудлаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаар үргэлжилж байна. Уламжлал ёсоор эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач Д.Мягмарсүрэн хостоор ажиллаж, хуульч Б.Ган-Очир зочноор оролцлоо. Үндсэн хуулийн сэдвээс гадна хуульч Б.Ган-Очир Хятадын зүүн эргээс баруун эрэг хүртэл урт хугацаагаар хийсэн аяллынхаа талаар, тэр дундаа Хятадын Цахиурын хөндий – Ханжоугийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Болгооно уу. Манай подкастын хост - улс төр судлаач С.Болдсайхан, ...

Jun 21, 201952 min

#009. Нийтлэлч Б.Цэнддоо: Өнөөгийн нийгмийн муу муухайг ч өнгөрсөн нийгмийн сайн сайхнаар солихгүй

“54 аяга кофе” чөлөөт подкаст шинэ дугаараа та бүхэнд хүргэж байна. Фельетон буюу нийгмийг “чимхсэн” шог найрууллаараа танигдсан нийтлэлч Б.Цэнддоо гуай шинэ дугаарт урилгаар оролцлоо. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач Д.Мягмарсүрэн нар түүнтэй улс төр, Монголын нийгэм, Монгол сэтгэхүй, соёл тэргүүтэй асуудлаар өргөн хүрээнд ярилцав. Харин подкастын хост С.Болдсайхан Америкт, С.Энхтөр Кубад “түр цагаачилсан” тул энэ дугаарт хараахан оролцсонгүй. Мэдээллийн их урсгал, сонгуулийн цикл, попул...

May 28, 20191 hr

#008. Монголын улс төрийн систем, намуудын рейтинг, улс төрийн нам болоод эдийн засагт итгэх итгэлийн тухай

Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаарх олон нийтийн санаа бодлыг танддаг “Сант Марал” сангийн судалгааны талаар “ 54 АЯГА КОФЕ ” подкастын энэ удаагийн дугаараар голчлон ярилцлаа. Монголын улс төрийн систем, намуудын рейтинг, улс төрийн нам болоод эдийн засагт итгэх иргэдийн итгэл, эдийн засгийн үнэлгээ зэрэг сэдвээрх судалгааны үр дүнгийн талаар эдийн засагч Э.Долгион , улс төр судлаач С.Болдсайхан , С.Энхтөр нар ярилцсаныг хүлээн авна уу.

Apr 22, 201953 min

#007. Ардчилал болон Хуурамч мэдээ, түүнийг хэрхэн таних тухай

"54 аяга кофе” подкастын тусгай дугаар урьдынхаас илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр та бүхэнд хүрч байна. Подкастын байнгын хост эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн нараас гадна тусгай дугаарын зочдоор “Comedy Lab”-ийн залуус Д.Амартүвшин, Д.Ганга энэ дугаарт ажиллалаа. Ардчиллын талаар, мөн хуурамч мэдээ, тэдгээрийг хэрхэн таних тухай бид энэ удаа ярилцлаа.

Apr 15, 201957 min

#006. Дубайн гэрээний тухай

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн Монголд хаврын улс төр хүчээ авч байна. Зөвхөн улс төр төдийгүй нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц олон шийдвэр, үйл явдал эдгээр өдрүүдэд өрнөснөөс “54 аяга кофе” подкаст энэ удаа УИХ-аас томилсон Ажлын хэсэг Оюутолгойн ордын “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэх дүгнэлт гаргасныг хөндөж байна. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн нар энэ сэдвээр ярилцлаа. http://facebook.com/54CupsOfCoffee http://twitter.c...

Apr 08, 201934 min

#005. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон "Электорат" хөдөлгөөний талаар...

Энэ долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн онцлох үйл явдлууд болох Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөний талаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаараар хөндлөө. Эдгээр үйл явдлыг шуугианаас нь салгаж, Монголд нөлөөлөх бодитой үр дагаврынх нь талаар улс төр судлаач С.Энхтөр, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар Монгол дахь студиэс, харин судлаач С.Болдсайхан Токио хотоос холбогдон ярилцлаа. 54 АЯГА КОФЕ подкастын онлайн...

Apr 01, 201948 min

#004. Популизмын тухайд...

Эртний Ромд сууриа тавьж, өдгөө Монголын улс төрд үүрлээд удсан популизмын талаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаараар ярилцлаа. Ард түмний нэрийг барих атлаа өөрийн ашиг сонирхлыг хөөцөлддөг, нийгмийг талцуулагч хэмээн олон улсад томьёологддог тэдгээр тархины террорист - популистуудыг хэрхэн таних вэ, тэднээс яаж сэргийлэх вэ? Чөлөөтэй сэтгэхийг хүссэн хүн бүрт зориуллаа.

Mar 27, 201947 min

#003. ЖДҮ-ийн тухайд...

Эдийн засаг, улс төр, нийгмийн чөлөөт подкаст “54 аяга кофе” нэвтрүүлгийн шинэ дугаараар Монголын нийгмийн анхаарлыг татаж буй #ЖДҮ болон бусад асуудлыг хөндлөө. Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулга шингээгүй яриаг улс төр судлаач С.Энхтөр, Д.Мягмарсүрэн, С.Болдсайхан танд хүргэж байна.

Mar 27, 201948 min

#002. ШХАБ-д элсэх тухай...

"54 аяга кофе" подкастыг нийгмийн сүлжээгээр дагаарай: - http://Twitter.com/54CupsOfCoffee - http://Facebook.com/54CupsOfCoffee

Mar 27, 201933 min

#001. "54 аяга кофе" подкастыг танилцуулж байна

Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулгаас ангид сэтгэхийг хүссэн иргэнд зориулсан эдийн засаг, улстөр, нийгмийн чөлөөт подкаст. "54 аяга кофе" нэвтрүүлгийн анхны дугаарыг "Bradford"-ийн их сургуулийг Аюулгүй байдлын бакалавр, Бээжингийн их сургуулийг Эдийн засгийн магистр, СЭЗИС-ийн докторант Э.Долгион, "Waseda"-ийн их сургуулийн Улстөрийн шинжлэх ухааны докторант С.Болдсайхан, Австралийн үндэсний их сургуулийн Тогтвортой хөгжлийн магистр С.Энхтөр нар хөтлөн хүргэж байна.

Mar 27, 201937 min
For the best experience, listen in Metacast app for iOS or Android